
Агаарын танхайрал /3-р хэсэг/
2012 оны 04-р сарын 30 Нийтэлсэн BLG3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2049
Монгол улс НАТО хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр батлагдав
2012 оны 03-р сарын 29 Нийтэлсэн BLG0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1691
САЙД 50 ХОНОГТ...
2012 оны 03-р сарын 28 Нийтэлсэн BLG0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1659
М.Батчимэг: МӨРДЭСТЭЙ БҮХЭН НЭГДЭЖ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН
2012 оны 03-р сарын 23 Нийтэлсэн BLG0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2358
Мэндчилгээ
2012 оны 03-р сарын 18 Нийтэлсэн BLG
Нийт ахмад дайчид, офицер, ахлагч, сонсогч, байлдагч, бэлтгэл цэрэгүүддээ МУ-д орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсгэн байгуулагдсаны 91 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн үеийн үед ард түмэн бидний бахархал, тусгаар тогтнолын бас нэг томоохон илэрхийлэл болсоор ирсэн билээ. Мөн блогоо дахин сэргээж ажиллуулах болсоноо мэдэгдэе.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1154
Агаарын танхайрал /2-р хэсэг/
2011 оны 07-р сарын 18 Нийтэлсэн BLG3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 3922
Т.Батжаргал "Тэнгэр эзэгнэгч" өгүүллэгийн түүврээс Агаарын танхайрал /1-р хэсэг/
2011 оны 07-р сарын 18 Нийтэлсэн BLG2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 3479
Мэдэгдэл
2011 оны 01-р сарын 01 Нийтэлсэн BLG2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1288
МЭНДЧИЛГЭЭ
2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLGМонгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа!
Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний дайчид аа!
Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!
Монгол цэргийн өнгөрсөн, одоо, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулан дархалж буй Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Түүхийн алтан хуудсыг шинэ шинэ хуудсаар баяжуулан зузаатгасан нэгэн оныг бид хамтдаа үдэж, хийж бүтээсэн бүхэндээ эрэмшин илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн нэгэн шинэ оныг угтаж байна.
Улиран одож буй 2010 онд Зэвсэгт хүчний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энхийг дэмжих болон олон талт үүргийн биелүүлэх боломж чадавхийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар төр засаг, батлан хамгаалах салбарын түвшинд олон бодитой алхамууд хийгдсэн он байлаа.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш орнуудтай төдийгүй НАТО-гийн орнуудтай харилцах харилцаанд ахиц гарч, даян дэлхийн энх амгалангийн төлөө манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн илүү өргөн хүрээтэй оролцох боллоо.
Энэ бүхэн нь Монголын Зэвсэгт хүчин төр засаг, иргэдийг итгэлийг хүлээж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд бэлэн байгаагийн нэгээхэн илэрхийлэл юм.
Айлчлан ирж буй 2011 онд Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жил, Зэвсэгт хүчний яруу алдарт 90 жилийн ой тохионо. Энэхүү түүхт ойнууд нь Монголын Улсын батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй хүн бүхний баяр, хүндэтгэн дээдлэх үйл явдал болох нь эргэлзээгүй билээ.
Бид шинэ оны зорилго, зорилтоо дэвшүүлэн хэрэгжүүлэх, цэргийн удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг улам бүр нэмэгдүүлэх, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, олон талт үүрэг гүйцэтгэх бэлтгэжилт, ахуй хангалт, нийгмийн хамгааллыг шийдвэрлэхэд улам их анхаарч тодорхой ахиц амжилтад хүрэх нь түүхэн ойдоо барих бидний хамтын бэлэг, нэр төрийн хэрэг байх болно.
Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо бодол санаа өрнүүн, зүтгэл чармайлт өндөр, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол төрийн мэлмий бат оршиж, Монгол цэргийн сүр хүч мандан бадрах болтугай !
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1438
ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ БНХАУ-Д АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLG0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2301
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2010 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ
2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLG1.”Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиуд батлагдсан.
2.Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Энхийг дэмжих болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэсэн. /Сьерра Леон, Чад, Афганистан/
3.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит дайчилгааны нөөцийн үзлэгийг анх удаа амжилттай зохион байгуулсан.
Дэлгэрэнгүй»1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 8093
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2010 ОНЫ БҮТЭЭЛЧ АЖИЛ
2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLG1.Офицер, ахлагч нарын орон сууц, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бодитой ажлууд хийгдэв.
2.Энхийг сахиулагчдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн.
3.Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад ойн хортон шавьж устгах, ой цэвэрлэх ажилд дэмжлэг үзүүлж, оролцсон /Зэвсэгт хүчний 310 дугаар анги/
5.Зэвсэгт хүчний 15 ангийн Цэргийн ар талын тоног төхөөрөмжийн шинэчлэх ажлыг зохион байгуулж 16 нэр төрлийн 177 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангаж цэргийн хоолны амт чанар, боловсруулалтыг сайжруулсан.
6.Улсын нисэхийн “Налайх-1 аэродром” төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.
7.Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр ангиудыг шинээр байгуулав.
8.Батлан хамгаалах бодлого, шийдвэр, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг 6 аймаг, нийслэлд зохион байгуулж, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”, “Энхийг сахиулагчдын өдөр”-өөр сурталчилгааны томоохон арга хэмжээ, цэргийн ёслолын ажиллагааг зохион байгуулсан.
9.”Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ой”-н баярыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэв.
10.Цэргийн хөдөлмөрийн онцлогийг харуулсан “Тусгай салаа” телевизийн олон ангит киног МҮОНТ-тэй хамтран бүтээж улс орон даяар сурталчлав.
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1375
Энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнав
2010 оны 12-р сарын 24 Нийтэлсэн BLG0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2076
Өмнөд Солонгост дээд хэмжээний онц байдал зарлалаа
2010 оны 11-р сарын 23 Нийтэлсэн BLGДэлгэрэнгүй»
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2540
Хил хамгаалах байгууллага 3 дахь ээлжийн гэрээт хилчдээ сонгон шалгаруулан авч эхэллээ.
2010 оны 11-р сарын 13 Нийтэлсэн BLGХил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Гэрээт хилчин”-ий албанд элсэх сонирхолтой хугацаат цэргийн алба хаасан 18-29 насны иргэд, мөн 8 сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан эрчүүдээс сонгон шалгаруулан авч 2010 оны 11 дүгээр сарын 22-ноос 21 хоногийн сургалтад хамруулан төгсгөж, хил хамгаалалтанд үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
“Гэрээт хилчний албанд элсэх сонирхолтой хүмүүс доорхи утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Утас: 93052037,98880817,263731, 96686876
Хилийн цэргийн штаб
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 2051