МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

МУ-ын Зэвсэгт хүчин (хувийн зургууд)

2010 оны 02-р сарын 27 Нийтэлсэн BLG

 Дэлгэрэнгүй»

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын урилгаар ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, сайдын зөвлөх Ц.Ганболд, АДХЦ-ийн командлагч, хурандаа Т.Дашдэлэг, яамны ГХАГ-ын мэргэжилтэн, ахмад Б.Батбаяр нар оржээ.

 Дэлгэрэнгүй»

Цэнхэр дуулгатнууд одон, медаль хүртлээ

2010 оны 02-р сарын 25 Нийтэлсэн BLG

Сьерра Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны 8 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

 Дэлгэрэнгүй»
Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2010 оны 02 сарын 14-нд XII жарны заяа буян нь дэлгэрэх “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилийн сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Бие бүрэлдэхүүн өглөө эрт мөрөө гаргаж, дорно зүгээс мандах алтан шаргал нарны туяатай зэрэгцэн золголтын ажиллагаагаа эхэлсэн юм.
 Дэлгэрэнгүй»
Билгийн тооллын XVII жарны “Тийн урвагч ” хэмээх төмөр бар жилийн хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгний баярыг тохиолдуулан хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдад Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд мэндчилгээ хүргэж, ар гэрийнхэнтэй нь онлайн хэлбэрээр холбоо тогтоох ажлыг зохион байгууллж байна.
 Дэлгэрэнгүй»
Уяхан замбуу тивийн наран хэмээх Монгол ардын уртын сайхан дуугаараа түрлэг өргөн, Морин хуурын уянгалаг аялгуугаар Зэвсэгт хүчнийхээ жаврыг үргээлгэн 17-р жарны тийн урвагч хэмээх төмөр бар жилийн бар сарын ажлын эхний өдрийг Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олон ийн угтлаа.
 Дэлгэрэнгүй»
Өнөөдөр даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах, хүн ардын амар амгалангийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улам бүр бататган бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэх өндөр нэр хүндтэй үүргийг гүйцэтгэхээр алс холын Африк тивийн Сьерра Леон Улсыг зорьж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний есдүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж байна.
 Дэлгэрэнгүй»
XVII жарны “Тийн урвагч” хэмээх Төмөр бар жилийн хаврын тэргүүн сар- шинийн нэгэн, цагаан сарын баярыг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмад дайчид өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амар мэндийг эрлээ.
 Дэлгэрэнгүй»
Жилд бүр зохион байгуулагддаг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт 2010 оны 01-р сарын 25-28-ны өдрүүдэд “Цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагын хөгжил ба Зэвсэгт хүчин” сэдвээр байгуулагдаж байна. Дэлгэрэнгүй»

150 дугаар ангийн мэдээ

2010 оны 01-р сарын 27 Нийтэлсэн BLG

АНУ-ын Тэнгисийн явган цэргүүдээс суралцана.

ЗХ-ний 150 дугаар анги дээр “Ахлагчийг хөгжүүлэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа билээ. Энэ удаа АНУ-ын Тэнгисийн явган цэргийн ахлагч Delack, Hall нар ЗХ-ний 150 дугаар ангийн ахлагч нарт цэргийн сахилга журам, ахлагчийн ёс зүй, тусгай бүлгийн ажиллагааны сэдвээр хичээл зааж байна. Эдгээр ахлагч нар долоо хоногийн мягмар, пүрэв гарагуудад энэ хичээлийг заах юм.

 Дэлгэрэнгүй»

ЗЭВСЭГТ ДЭЭРЭМЧДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2010 оны 01-р сарын 18 Нийтэлсэн BLG
           Монгол Улсын Цэргийн багийн Чад Улс дахь НҮБ-ын мандаттай MINURCUT ажиллагааны хариуцлагын бүсэд сүүлийн өдрүүдэд цагийн байдал тайван бус байна. Ажиллагааны төв, хойд секторуудад гэмт хэрэг зөрчил, Чадын Зэвсэгт хүчний шилжилт хөдөлгөөн болон MINURCUT-ийн цэргийн ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд гарах болжээ.
 Дэлгэрэнгүй»

BM-21 Grad (Пуужинт артиллер)

2010 оны 01-р сарын 13 Нийтэлсэн BLG

 Дэлгэрэнгүй»

ЖАВАР ТАЧИГНАСАН Ч ДАЙЧИД ЖАВХААЛАГ БАЙНА

2010 оны 01-р сарын 09 Нийтэлсэн BLG
2009 оны II ээлжинд цэргийн албанд татагдсан дайчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа энэ сарын 6-ны өдөр Зэвсэгт хүчний анги, салбаруудад боллоо. Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаанд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа Д.Даваа, ЗХЖШ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа У.Жавзандулам нар оролцсон юм. 90 гаруй жилийн түүхтэй энэ сайхан ангид цэргийн албаа нэр төртэй хаахыг хошууч генерал М.Борбаатар баяр хүргэж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

1. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ван Ги Мүны айлчлал

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ван Ги Мүн манай оронд айлчлах үеэр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Бэрхшээлтэй тулгарахаас эмээлгүй энхийг тогтоох, дайн дажинтай орны нөхцөл байдлыг тогтворжуулах үйлсэд хувь нэмрээ оруулж буй сахилга баттай, олон улсын тавцанд нэр хүндтэй Монголын цэрэг дайчдад НҮБ талархаж байдгийг илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэв.

 Дэлгэрэнгүй»