МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Агаарын танхайрал /3-р хэсэг/

2012 оны 04-р сарын 30 Нийтэлсэн BLG
 Дэлгэрэнгүй»
Монгол Улс дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-гийн оруулж буй хувь нэмэр, өсөн нэмэгдэж байгаа үүргийг харгалзан НАТО-той тогтоосон хамтын ажиллагааг хөгжүүлэх, НАТО-той хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох гэрээ, хөтөлбөр байгуулах чиглэл баримтлан ажиллаж ирсэн.
 Дэлгэрэнгүй»

САЙД 50 ХОНОГТ...

2012 оны 03-р сарын 28 Нийтэлсэн BLG
     Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын томилогдсоноосоо хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн, санаачлан шийдвэрлэсэн ажил, арга хэмжээг багцлан нийтлэж байна. Бодлого, зорилтын хүрээнд:
 Дэлгэрэнгүй»
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
 Дэлгэрэнгүй»

Мэндчилгээ

2012 оны 03-р сарын 18 Нийтэлсэн BLG

 Нийт ахмад дайчид, офицер, ахлагч, сонсогч, байлдагч, бэлтгэл цэрэгүүддээ МУ-д орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсгэн байгуулагдсаны 91 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн үеийн үед ард түмэн бидний бахархал, тусгаар тогтнолын бас нэг томоохон илэрхийлэл болсоор ирсэн билээ. Мөн блогоо дахин сэргээж ажиллуулах болсоноо мэдэгдэе.

Агаарын танхайрал /2-р хэсэг/

2011 оны 07-р сарын 18 Нийтэлсэн BLG

 Дэлгэрэнгүй»
 Дэлгэрэнгүй»

Мэдэгдэл

2011 оны 01-р сарын 01 Нийтэлсэн BLG
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! блог нь http://mgl-armedforces.blogspot.com уруу нүүж байна. Үүнээс хойших бүх мэдээ шинэ блог дээр нийтлэгдэх ба хуучин блогийг хаалгүйгээр архив хэлбэрээр байлгах болно.

МЭНДЧИЛГЭЭ

2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLG

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, албан хаагчид аа!

Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний дайчид аа!

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Монгол цэргийн өнгөрсөн, одоо, ирээдүйг бахархам үйлсээр арвижуулан дархалж буй Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Түүхийн алтан хуудсыг шинэ шинэ хуудсаар баяжуулан зузаатгасан нэгэн оныг бид хамтдаа үдэж, хийж бүтээсэн бүхэндээ эрэмшин илүү ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн нэгэн шинэ оныг угтаж байна.

Улиран одож буй 2010 онд Зэвсэгт хүчний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энхийг дэмжих болон олон талт үүргийн биелүүлэх боломж чадавхийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар төр засаг, батлан хамгаалах салбарын түвшинд олон бодитой алхамууд хийгдсэн он байлаа.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш орнуудтай төдийгүй НАТО-гийн орнуудтай харилцах харилцаанд ахиц гарч, даян дэлхийн энх амгалангийн төлөө манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн илүү өргөн хүрээтэй оролцох боллоо.

Энэ бүхэн нь Монголын Зэвсэгт хүчин төр засаг, иргэдийг итгэлийг хүлээж, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд бэлэн байгаагийн нэгээхэн илэрхийлэл юм.

Айлчлан ирж буй 2011 онд Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жил, Зэвсэгт хүчний яруу алдарт 90 жилийн ой тохионо. Энэхүү түүхт ойнууд нь Монголын Улсын батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй хүн бүхний баяр, хүндэтгэн дээдлэх үйл явдал болох нь эргэлзээгүй билээ.

Бид шинэ оны зорилго, зорилтоо дэвшүүлэн хэрэгжүүлэх, цэргийн удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг улам бүр нэмэгдүүлэх, цэргийн алба, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний ёс суртахууныг зөв төлөвшүүлэх, олон талт үүрэг гүйцэтгэх бэлтгэжилт, ахуй хангалт, нийгмийн хамгааллыг шийдвэрлэхэд улам их анхаарч тодорхой ахиц амжилтад хүрэх нь түүхэн ойдоо барих бидний хамтын бэлэг, нэр төрийн хэрэг байх болно.

Та бүхэндээ угтан ирж буй шинэ ондоо бодол санаа өрнүүн, зүтгэл чармайлт өндөр, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол төрийн мэлмий бат оршиж, Монгол цэргийн сүр хүч мандан бадрах болтугай !

БНХАУ-ын ХАЧА-ийн Жанжин Штабын дарга, хурандаа генерал Чин Биндөгийн урилгаар Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХАЧА-ийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Чин Биндө Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавыг хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцлоо.
 Дэлгэрэнгүй»

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2010 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLG

1.”Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиуд батлагдсан.

2.Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Энхийг дэмжих болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож үүргээ амжилттай гүйцэтгэсэн. /Сьерра Леон, Чад, Афганистан/

3.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит дайчилгааны нөөцийн үзлэгийг анх удаа амжилттай зохион байгуулсан.

 Дэлгэрэнгүй»

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2010 ОНЫ БҮТЭЭЛЧ АЖИЛ

2010 оны 12-р сарын 29 Нийтэлсэн BLG

1.Офицер, ахлагч нарын орон сууц, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бодитой ажлууд хийгдэв.

2.Энхийг сахиулагчдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн.

3.Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад ойн хортон шавьж устгах, ой цэвэрлэх ажилд дэмжлэг үзүүлж, оролцсон /Зэвсэгт хүчний 310 дугаар анги/

4.ЗХКТГ-д “Иммуннофлюресценци микроскоп”-ийг шинээр суурилуулж халдварт өвчнийг түргэвчилсэн аргаар оношлох боломжийг бүрдүүлэн эмчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлсэн.

5.Зэвсэгт хүчний 15 ангийн Цэргийн ар талын тоног төхөөрөмжийн шинэчлэх ажлыг зохион байгуулж 16 нэр төрлийн 177 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжөөр хангаж цэргийн хоолны амт чанар, боловсруулалтыг сайжруулсан.

6.Улсын нисэхийн “Налайх-1 аэродром” төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.

7.Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр ангиудыг шинээр байгуулав.

8.Батлан хамгаалах бодлого, шийдвэр, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг 6 аймаг, нийслэлд зохион байгуулж, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”, “Энхийг сахиулагчдын өдөр”-өөр сурталчилгааны томоохон арга хэмжээ, цэргийн ёслолын ажиллагааг зохион байгуулсан.

9.”Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ой”-н баярыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэв.

10.Цэргийн хөдөлмөрийн онцлогийг харуулсан “Тусгай салаа” телевизийн олон ангит киног МҮОНТ-тэй хамтран бүтээж улс орон даяар сурталчлав.

Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт Хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Монгол улсын батлан хамгаалахын сайд Л.Болд, НҮБ-ын Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглуг болон албаны бусад хүмүүс оролцов.
 Дэлгэрэнгүй»
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны мягмар гаригт Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгосын хил рүү их буугаар галласны улмаас Өмнөд Солонгосын 16 цэргийг шархдуулсан хэрэг гарчээ.
 Дэлгэрэнгүй»

Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Гэрээт хилчин”-ий албанд  элсэх сонирхолтой хугацаат цэргийн алба хаасан 18-29 насны иргэд,  мөн 8 сар хүртэл хугацаат цэргийн алба хаасан эрчүүдээс  сонгон шалгаруулан авч 2010 оны 11 дүгээр сарын 22-ноос 21 хоногийн сургалтад хамруулан төгсгөж, хил хамгаалалтанд үүрэг гүйцэтгүүлэхээр бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

“Гэрээт хилчний албанд элсэх сонирхолтой хүмүүс доорхи утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Утас: 93052037,98880817,263731, 96686876

Хилийн цэргийн штаб