МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : M2 Bradley (АНУ-ын Явган Цэргийн Байлдааны Машин/ЯЦБМ)
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Экипаж : 3

 Зорчигч : 6

Жин : 30,4тн

Урт : 6550мм

Өргөн : 3610мм

Өндөр : 2565мм

Үндсэн зэвсэг : 25мм-ийн пульмёт, 900ш сум

Танк эсэргүүцэх зэвсэг : TOW танк-эсэргүүцэгч пуужин, 7ш

Пульмёт : 1х 7,62мм-ийн пульмёт, 2200ш сум

Хөдөлгүүр : Diesel

Хөдөлгүүрийн чадал : 600м.х

Дээд хурд : 66км/ц

Усан дахь дээд хурд : 7,2км/ц

Алслалт : 483км

М2 Bradley-г АНУ-ын армийн ЯЦБМ-ын стандартад тэнцсэн ЯЦБМ юм. Үүнийг явган цэргүүдийг галын шугаманд хүргэх болон тэднийг галаар дэмжихэд зориулан бүтээсэн. Уг ЯЦБМ нь бат бөх хуягтай бөгөөд хуяг нь  Bradlay-г их бууны сумнаас хамгаалдаг. Гол зэвсэг нь 25мм-ийн пульмёт бөгөөд буудах хос механизмтай. Энэ нь хуяг нэвтлэх ба тэсэрдэг гэсэн хоёр горимтой.25мм-ийн пульмётын ашигтай тусгал нь барагцаагаар 2000м, гэвч ямар горимоор буудаж байгаагаас хамааран ашигтай тусгал өөрчлөгдөж болно. М2 нь TOW танк-эсэргүүцэгч пуужин ашиглан дайсны хуягт тээвэрлэгч болон танкийг устгах чадвартай. Гэвч М2 тогтвортой байдлаас буюу зогсож байхдаа TOW-г харвана. Пуужинг явган цэргүүд механикаар цэнэглэнэ. М2-г М2А1, М2А2, М2А3 гэж сайжруулан хийсэн бөгөөд сайжруулсан загваруудыг одоо АНУ-ын арми, цэргийн ажиллагаа болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хэрэглэдэж байна. Одоо М2-ийн шинэчилсэн загвар буюу М3 Морин Цэргийн Байлдааны Машин хийхээр төлөвлөж байна.М3-г тулалдахаас гадна тагнуулын үүрэг гүйцэтгэх чадвартайгаар хийх ажээ.


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)