МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв (ЭДАСТ) нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн суурь нь 2002 оны 10 дугаар сард байгуулагдаж байсан Үндэсний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвтэй холбоотой. Тухайн үед Үндсэний Энхийг сахиулах ажиллагааны сургалтын төвийг англи хэлний мэдлэгтэй энхийг сахиулах ажиллагааны арга барил, техникийг заах чадвартай албан хаагчид дутмаг байсан тул татан буулгасан билээ. Өнөөгийн энхийн ажиллагаанд оролцсон, оролцож буй Зэвсэгт хүчний цэргийн багуудын үйл ажиллагаанаас хийсэн сургамж, дүгнэлт, сургалтын ачаалалыг харгалзан Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг дахин шинээр бий болгох шаардлага урган гарч ирсэн.

ЭДАСТ-ийн үндсэн чиг үүрэг нь Монгол улсын Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас дэвшүүлж буй зорилт, бодлого, энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага, Зэвсэгт хүчний цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэлийн сургалт, дадлагыг явуулах, ажиллагааны сургамжид дүн шинжилгээ хийж Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны сургалтын хөтөлбөр агуулгыг сайжруулан “дэлхийд үнэлэгдсэн” энхийг сахиулагчидыг бэлтгэхэд оршино.

Тус төвийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх 2015 он хөтөлбөрийн хүрээнд 2012-оос 2015 онд Зүүн Азийн бүс нутгын Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болох зорилтод хүрэхээр ажиллаж байна. Тус сургалтын төв нь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн бүтцийн нэгжид багтан түүний материаллаг бааз, бусад нэгжүүдээс үйл ажиллагааны дэмжлэг авч сургалт, дадлагуудыг зохион байгуулан явуулж байна.

ЭДАСТ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 50 км-н зайнд оршидог ба 406 квадрат км газарт сургалт, дадлагыг зохион байгуулан явуулах боломжтой.

Бие бүрэлдэхүүн 

Өнөөгийн байдлаар ЭДАСТ нь сургалтын, дүн шинжилгээ болон судалгааны, мэдээллийн гэсэн З үндсэн бүлэгтэй бөгөөд орон тоогоор 35 албан хаагчтайгаас 13 цэргийн, 5 энгийн албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Цэргийн албан хаагчдын 80 хувь ажиллагаанд оролцсон туршлагатай.

Сургалт дадлага 

ЭДАСТ нь команд-штабын сургууль, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн ажиглагчийн дамжаа, сургагч-багш нарын дамжаа, штабын ажилтны дамжаа, олон үндэстний болон хамтарсан энхийг сахиулах ажиллагааны хээрийн сургуулиуд, цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийн сургалт, дадлагуудыг зохион байгуулах боломжтой.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
baysaa (зочин)

www.psotc.gov.mn eneniigee tsaash ni delgeruuleerei ok.

baysaa (зочин)

ENE EMBLEM NI ENHIIG DEMJIH TUWIINH BISH BNAA HOO WWW.PSOTC.GOV.MN - EER OROOD UZEEREE TEND EMBLEM BGAA OK.

eegii (зочин)

Hey edgeer medeelel nuutsad hamaarahgvi yu. enhiig shiulah talaar surwaljlaga hiij bga yum. mail bvrtgeed awaarai asuuh yum bn

оогий (зочин)

сайн байнуу энэ өдрийн мэнд энэ ганц сайтаа цааш нь сайжруулж болдоггүй юмуу сонин сайхан юу байна гээд орохлоор аль хуучины юмнууд л байгад л байх юм да дарга нараа манай зэвсэгт хүчин хоцрогдцон байна шүү дээ хэдэн муу бор цэргүүлийнхаа хичээл зүтгэлээр л нэр сайтай байгад байга болхоос дарга нар юу хийгээд байга юм болоо?????????

BLG

uuchlaarai surguulia togsoh gd shalgalt shuuleg gd zavgui bn duusahaar n hugjuulne ee

Зочин

Bi batlan hamgaalhiin ih surguulid ormoor bn

bilguun (зочин)

bi batlan hamgaalhiin surguulid ormoor bn yaaj orhuu tuslaach

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)