МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Зэвсэгт хүчний Агаарын Довтолгооноос Хамгаалах Цэрэг
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Командлагч Т.Дашдэлэг

АДХЦ-ийн үүрэг

Монгол Улсын агаарын хил, орон зайд хяналт тавих, агаарын орон зайн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, улсын онц чухал обьектуудыг агаараас халхлах, цэргийн тээврийн болон бусад нислэгийн үйлчилгээ үзүүлэх, агаарын зайд нислэг үйлдэх журам тогтоож биелэлтийг хянахүүргийг гүйцэтгэдэг.

АДХЦ-ийн үйл ажиллагааны зорилго

АДХЦ-ийн хөгжил, бүтэц, үйл ажиллагааны оновчтой хувилбарыг сонгон, удирдлагын менежемент, бодлогын дэмжлэг, шинэ зэвсэглэл, техник, технологийг нэвтрүүлэх замаар АДХЦ-ийн үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

АДХЦ-ийн товч түүхээс 

1925.5.25. Анхны нисэх отряд байгуулагдаж, тээврийн Ю-13, байлдааны

Р-1 онгоцуудыг ашиглаж эхэлсэн.

1932 он. Баруун хилийн зэвсэгт үймээнийг дарахад агаарын байлдаанд

анх орсон.

1939 он. Халх голын байлдаанд оролцсон.

1945 он. Чөлөөлөх байлдаанд оролцсон.

1964 он. Бүх цэргийн хэрэг эрхлэх яамны сайдын тушаалаар АДХЦ-ийг

байгуулж, зэвсэглэлдээ радарын станцууд, ЗПЦ-ыг нэвтрүүлж,

Монгол Улсын агаарын хил, орон зайд хяналт тавьж эхэлсэн.

1969 он. Байлдааны харвалтыг анх үйлдсэнээс хойш байлдааны үүргийг

17 удаа онц үнэлэлттэйгээр биелүүлсэн.

1970 он. Миг-17 загварын байлдааны онгоцыг ашиглаж эхэлсэн.

1977 он. Миг-21 загварын байлдааны онгоцыг ашиглаж эхэлсэн.

1981.3.22. Монгол хүн сансарт анх ниссэн.

1986 он. Галын дэмжлэгийн Ми-24в нисдэг тэргийг ашиглаж эхэлсэн.

2008 он. Олон зориулалтын Ми-171Е нисдэг тэргийг ашиглаж эхэлсэн.

АДХЦ-ийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин 

  • МУ-ын үндсэн хууль
  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал
  • Төрийн цэргийн бодлогын үндэс
  • “Батлан хамгаалахын тухай ” Монгол улсын хууль
  • “Зэвсэгт хүчний тухай ” Монгол улсын хууль
  • “Дайчлгааны тухай ” монгол улсын хууль
  • “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчын эрх зүйн байдлын тухай ” Монгол улсын хууль
  • “Зэвсэгт хүчний тухай” Монгол Улсын хууль
  • “Батлан хамгаалах тухай” Монгол Улсын хууль
  • “Агаарын зайг нисэхэд ашиглах тухай” Монгол Улсын хууль
  • “Улсын нисэхийн тухай” Монгол Улсын хууль
  • “Хилийн тухай” Монгол Улсын хууль
  • Улсын нисэхийн багц дүрмүүд
  • Зэвсэгт хүчний ашиглах номлол

АДХЦ-ийн -ийн бүрэлдэхүүн 

· АДХЦ-ийн командлал

· Радиотехникийн анги, салбарууд

· Пуужин радиотехникийн анги, салбарууд

· Нисэхийн анги, салбарууд

· Зенит пуужин артиллерийн анги, салбарууд

Цэргийн нисэх хүчнээс төрсөн анхны алдартнууд:

1936 он. Агаарын зоригт баатар Д.Дэмбэрэл

БНМАУ-ын баатар Ч.Шагдарсүрэн

1965 он. БНМАУ-ын гавъяат нисгэгч Д.Гунгаа

1981.3.22. БНМАУ, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын ууган нисгэгч

хошууч генерал Ж.Гүррагчаа

2009 он Монгол Улсын баатар, БНМАУ-ын гавъяат нисгэгч Д.Гунгаа

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
ZORGOL (зочин)

Agaariin Dovtolgoonoos Hamgaalah Tsergiin talaar medeelel oruulsand bayarlalaa. Jaahan shinechleh (komandlagchiin zurag, zarim nemelt medeelel) shaardlagatai uym shig sanagdlaa.

eenee (зочин)

komandlagchiin zurgiig shinchilmeer boljee ug ni ih goyo hvn b.a lee ADH tsergiin talaar ilvv urgun hvreetei medeelel tavij uguuch... Ene bvh zvil vneheer ih taalaglaa bayarlaa....

Зочин

өөрөө ПВО-ийн хүн байна уу Одесс-д төгсөөн байх аа

Зочин

ПВО ч одоо будаа болсон байна лээ дээ сахалын л хийж байгаа ажил даа

зочин (зочин)

АДХЦ-ийн талаар дурьдаж эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ яг АДХЦ-г хэдэн онд байгуулсан, ямар анги байв, хэн анх удирдаж байв, АДХЦ-н хэлтэс гээд л их олон баримт гаргах хэрэгтэй. Үнэндээ хэдэн нисэгч нарын л тухай дурьдсан болохоос МАА-н нэг гол бүрэлдэхүүн хэсгийн тухай бүрхэг бичжээ. АДХЦ-ийн тухай яривал ЗХЖШ-ыг 12 жил манлайлан удирдсан, Пуужинт ангийн анхны дарга, АДХЦ-н хэлтсийн даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдоржийн талаар дурсахгүйгээр энэ түүх бүдэг, бадаг, түүхий болох болов уу. Пуужинт ангийг анх үүсэхэд ажиллаж байсан олон сайхан хүмүүсийн гавьяаг мартаж болохгүй.Энэ талаар үнэн,тодорхой түүх бичигдэнэ гэж найдаж байна Тэр тусмаа 2014 онд анхны АДХ пуужинт анги байгуулагдсаны 50 жилийн ой болох гэж байхад түүхийг тод томруун гаргаж бичих ёстой байх аа.

Зочин

АДХЦ-ийн тухай ярьж байгаа бол анх яаж үүссэн, хэн удирдаж байсан, эх орныг батлан хамгаалахад ямар үүрэг рольтой гээд л асуудлын хүрээ маш өргөн шүү дээ. Анх үүсгэн байгуулалцсан,удирдаж байсан хүний нэрийг бичихээс юундаа хойргошоод байдаг юм бол? Түүхийг гуйвуулах учиргүй. Тэр хүн бурхны оронд очсон байсан ч нэрийг нь тод томруун бичих учиртай. Тэр хүн бол "Чойндонгийн Пүрэвдорж" гэдэг хүн.

Зочин

МАА-н АДХЦ-ийн салбараас олон сайхан цэргийн удирдагч,хүмүүс төрсөн шүү дээ. Үе үеийн удирдаж явсан хүмүүс, алба хааж байсан хүмүүсийн талаар бичээсэй. МАА-ийн тэргүүн эгнээнд явж байсан "шонхрууд" шүү.Зөвхөн одоогийн удирдлагыг магтан дуулаад, зураг хөргийг нь тавих нь учир дутагдалтай. Өмнө байсан сайхан хүмүүсийн зургийг бас тавимаар. Залуу үед уламжлалыг уламжлуулах сайхан үйл хэрэг болно.

Ч.ГАНХУЯГ (зочин)

МИНИЙ ААВ БИЛЭГТИЙН ЧҮЛТЭМ 1935-1945 ОНД БАЯНТҮМЭНИЙ НИСЭХ АГИД ОНГОЦНЫ БЕНЗИН ТҮГЭЭГЧЭЭР ОРЖ АЛБАА ХААГААД ХОЖИМ НИСЭХ АНГИДАА УЛААНБААТАРЫН НИСЭХ АНГИД НОМЫН БАГШ ХИЙЖ БАЙГААД АХЛАХ ДЭСЛЭГЧ ЦОЛТОЙ ХАЛАГДСАН 2 ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧИН БАЙСАН БОЛОЙ. ТАГИЙН ДАРГА НЬ ДАРАМБАЗАР ГЭЖ /ХОЖИМ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛСОН/ ХҮНБАЙСАН БОРООХОЙ .ГУНГАА ГЭЖ ХҮМҮҮСИЙГ ДУРСАН ЯРЬДАГ БАЙСАН

баагий (зочин)

с-125 /печора/ цогцолбортой болсон гэсэн. Харвалт буудлага хийж байгаа бичлэг юм байна уу. Тэрийг харвахын тулд цогц асуудлууд байна . Харвалтын том полигон , байны нисэх аппарат гээд л ундарна даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)