МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Хуягт техникийн амьд түүх
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Хуягт техникийн амьд түүх

Дэлхийд танкийн хэд хэдэн музей байгаа ч Москвагаас 64 км-ын зайтай Кубинка суурин дахь музей шиг хамгийн сайн цуглуулгатай нь үгүй. Тэндээс домогт Т-34, хүчирхэг “Барс” танкуудаас гадна дэлхийн цорын ганц болох немцийн супер хүнд танк “Маус”-ийг үзэж болно. Мөн орчин үеийн хуягт техник ч бий.
Цэргийн түүхийн музей  байгуулагдсан нь Зөвлөлт оросын танкийн цэргийн үүсэл хөгжлөөс үүдэлтэй. Тийм техникийг бүтээхэд  туршилтын бааз хэрэгтэй. Кубинкад тэр баазыг 1931 онд бий болгосон ба Зөвлөлтийн бараг хуягт техник, ленд-лизийн гэрээгээр Зөвлөлт нийлүүлэгдэж байсан гадаадын тийм техникууд уг баазад туршигдан үлдсэн нь хожим музейн үзмэр болжээ. Тэнд цугларсан цуглуулгыг музей болгох шийдвэр 1972 онд гарсан байна. Музейд 13 улсын 300 орчим загвар байдаг. Дэлхийн I дайны үеийн Британийн Mk V “манин” гэх хувилбараар, орчин үеийн танкийн “өвөө” Францын “рено” ба орчин үеийн танкуудын загварууд тэндээс үзэж болно. Тариатын хүрээний лам нарын “хүлж” байсан МС-1 загварын танкийг ч харж болно.  Ялалтын баярын өмнө музейн ажилтнууд “амьд” танкууд оролцсон байлдааны зураглалыг үзүүлэн тэр машинуудын жагсаалыг харуулдаг.  Музейн өмнөх нээлттэй талбайд Дэлхийн II дайны үеийн домог болсон хуягт техникуудыг байрлуулсан байна. Бүх үзвэрийг ярина гэвэл барахааргүй, цаг ч хэрэгтэй.

Т-34 ба бусад нь

Хүнд танк КВ, дунд танк Т-34 ба хөнгөн танк Т-40 Улаан армийн зэвсэглэлд 1939 онд орж ирсэн ба  агуу эх орны дайны хягт техникийн үндэс нь болсон юм. Дэлхийн II дайны хамгийн олон тооны дунд танкийг Т-34 гэх ба түүнийг  Михаил Ильич Кошкины удирдсан зохион бүтээгчид (Александр Александрович Морозов, Николай Алексеевич Кучеренко, Яков Ионович Барана, Василий Григорьевич Матюхин, Алексей Александрович Молоштанов, Марк Абрамович Набутовский ба бусад нь) Харьковт хийжээ. Хамгийн нэр цуутай ч бас хамгийн “үл танигдсан” танк юм. Фашист Германыг ялсан ялалтын нэг бэлгэдэл нь Т-34. Дайны эхэн үеэр немцийн танкийн эсрэг хэрэгсэл түүнийг устгаж чадахгүй шахуу байлаа. Зузаан хуяг, хуягийн ер бусын налуугаар уг танк давуу талаа авсан байв. 1941 онд Германы танкуудаас Т-34 хамаагүй давуу байсанд маргах зүйлгүй. Гэхдээ хэд хэдэн “но” байлаа. Дурангийн чанар сайн биш. Танкийн дарга нь сумлагчийг хамтран хийж байсан ба орчины хяналт нь хязгаарлагдмал байлаа. Германы танкуудад дарга нь сумлагчийг хийж байгаагүйгээс өөрөө байлдааны талбарыг бүрэн хянах боломжоор илүү байв. Германы танкууд дайны турш Т-34 танкийг хурдаараа гүйцээгүй билээ. Я.Е.Вихман, И.Я.Трашутин хоёрын бүтээсэн В-2 дизель хөдөлгүүр нь уг танкийн хурдыг хийж өгсөн ба тэр түлш голдоггүй, хэмнэлттэй байжээ. Энэ танк 1943 онд
Улаан армийн хамгийн олон тооны машин болсон юм. Германы армид хүчтэй танкууд ба танк эсэргүүцэх шинэ зэвсэг гарч ирсэн билээ. Тэдний эсрэг  ганц зам байсан нь Т-34-ыг шинчлэн 85 мм-ын буутай урт хуягийг нь зузаалах хэрэгтэй болсон юм. Ингээд шинээр үйлдвэрлэгдсэн Т-34-85 танк олноор фрондод гарч ирэн энэ машины алдар нэрийг бүтээж өгчээ. Дайны үеэр энэ танкийг долоон үйлдвэрт хийсэн ба нийтдээ 33805 ширхэг Т-34, 21046 ширхэг Т-34-85 ба тэдний шасси дээр бүтээгдсэн өөрөө явах их буу 5780 ширхэгийш тус тус үйлдвэрлэжээ. 

Эх сурвалж

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
MONGOL (зочин)

МАНАЙ ХУВЬСГАЛТ МОНГОЛ ТАНКНЫ ЦУВААНЫ ТУХАЙ МЭДЭЭГ ҮҮН ДЭЭР НЭМЖ ОРУУЛБАЛ ЗҮГЭЭР БАЙСАН БАЙХАА..

Gayaa (зочин)

www.travelgobimongolia.com

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)