МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Их Британи нисгэгчгүй сөнөөгч бүтээлээ
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Их Британи нисгэгчгүй сөнөөгч бүтээлээ

Алсын зайд байгаа байд цохилт өгөх чадвартай нисгэгчгүйгээр, алсын удирдлагаар нисэх чадвартай “ирээдүйн, байлдааны онгоц” бүтээж чадлаа гэж Их Британийн Батлан Хамгаалах Яам мэдээллээ. Кельтийн аянгын бурхан “Taranis”-ын нэрээр нэрлэсэн уг онгоцыг Вартонд байрладаг “BAE Systems” бүтээсэн бөгөөд даваа гаригт танилцуулсан байна. Анхны эх прототайп загварыг 142.5 сая паундын зардлаар бүтээсэн бөгөөд бараг радарт баригддаггүй үл үзэгдэх технологиор тоноглогдсон байна. Батлан Хамгаалах Яамнаас хийсэн хэвлэлийн мэдээлэлд “Taranis” нь ирээдүйд бүтээгдэх байлдааны зориулалтын, нисгэгчгүй онгоцнуудын эх загвар болж байна гэж дурдсан байна.


Уг хөлгийг тагнуулын ажиллагаа, ажиглалтанд ашиглаж болох бөгөөд багийнхан нь аюулгүйгээр газар байрлаж байхад онгоц нь дэлхийн хаана ч хүрч нисэж очиж чадна. Түүнчлэн хүчин чадлыг нь шалгасан тестүүдийг амжилттай давбал уг тийрэлтэт сөнөөгч онгоцыг бөмбөг болон пуужингаар зэвсэглэх боломжтой бөгөөд алсын зайд, бүр өөр тивд байгаа байд хүртэл цохилт өгч чадах болно гэж ярьж байна.

Одоо цэргийн технологид ашиглагдаж байгаа “Predator”, “Reaper” зэрэг дронууд пуужин тээх хүчин чадалтай ч эдгээрийг зөвхөн агаарын хувьд ноёрхсон орон зайтай Ирак, Афганистан зэрэг газруудад л хэрэглэж байна. “Taranis бол жинхэнэ цахиур хагалсан төсөл. Энэ бол Их Британийн хэрэгжүүлж байгаа энэ төрлийн анхны төсөл бөгөөд манай улс батлан хамгаалах технологиор дэлхийд тэргүүлж байгааг харуулж байна” гэж Олон Улсын Аюулгүй байдлын стратегийн сайд Жерард Ховарт ярьж байна. “Taranis”-ыг “BEA Systems”, “Rolls-Royce”, “QinetiQ”, “GE Aviation” зэрэг компаниудтай хамтран бүтээсэн бөгөөд бүтээхэд гурван жилийн хугацаа зарцуулсан байна.


Т.Бадрах

Эх сурвалж

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

Танай блог маш их таалагдлаа. Байлдааны ажиллагаанд spotting гэсэн үг байх юм. Энэ яг юуг хэлээд байна аа. Монголоор юу гэж хэлдэг вэ?

BLG

spotting гэж илрүүллээ гэсэн үг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)