МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Солонгосын нисэх хүчний "Black Eagles" агаарын тусгай үзүүлбэрийн баг
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »


Солонгосын нисэх хүчний агаарын тусгай үзүүлбэрийн баг нь анх 1953 оны 10 сард байгуулагдаж, 1953-1958 он хүртэл P-51 Mustang онгоцоор үзүүлбэр үзүүлдэг байжээ. 1962 оноос нэрээ "Blue Sabre" болгон өөрчилж F-86 Sabre онгоцоор 1967 он хүртэл ниссэн. 1968-1978 оны хооронд "Blue Eagles" гэдэг нэрээр F-5A Freedom Fighter онгоц ашиглаж байсан. 1994 оны 12 сарын 12-нд уг багийн нэрийг "Black Eagles" болгон өөрчилж БНСУ-ын нисэх хзүчний албан ёсны агаарын тусгай үзүүлбэрийн баг болгож, багийг Cessna  үйлдвэрийн A-37B онгоцоор, нисгэгчдийг 238 болон 8 дугаар эскадрилээс сонгон авч  Wonju агаарын баазад байршуулжээ. "Black Eagles" нь анхны үзүүлбэрээ 1995 оны 9 сарын 25-нд үзүүлжээ. Гэвч багийг золгүй явдал тойрсонгүй. 1998 оны 5 сарын 8-нд үзүүлбэрийн үеэр 2 онгоц мөргөлдөж, багийн ахлагч амь үрэгдэж, нөгөө нисгэгч нь азаар амьд үлджээ. Мөн 2006 оны 5 сарын 6-ны Сөүлийн агаарын шоун дээр багийн нэг онгоц осолдож нисгэгч нь амь үрэгджээ. 2007 онд Солонгосын нисэх хүчин A-37B онгоцыг ашиглалтаас гаргасны улмаас багийг түр хугацаагаар татан буулгажээ. 2009 оны 10 сарын 24-нд T-50 Jet Trainer онгоцоор хангагдаж 2009 оны Сөүлийн нисэх буудалд болсон "Сөүлийн олон улсын агаарын үзэсгэлэн"-д оролцжээ.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
orgil 91101169 (зочин)

goy goy bas dahin goy

ayujka (зочин)

manaid iim bag bdaggvi yumu

BLG

bhguie, bsan bol naadam ntreer nisne shde

dadido (зочин)

манайх нэг ийм юмтай болчихвол ч ална даа нээрээ. Хэрэгггүй зардлаа танаад, идэж уудагаа больчихвол ч гялс авна дөө

HERO

сонирхолтой юм

batbold (зочин)

goe yum bna chi bas ih goe site nejee manaih udahgui bolno bi tsergiin nisehiin surguulin sonsogch bna bid nar 2 dahi jildee nisej bga oros ah nar bid narig iluu ih yumand surgaj bga

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)