МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Онцлог ихтэй 2 дугаар ээлжийнхэн
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Онцлог ихтэй 2 дугаар ээлжийнхэн

Ж.Амар

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Төгсөлтийн үйл ажиллагаанд ХХЕГ-ын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга, бригадын генерал М.Заяабаатар, ЦССАЗБ-ын хэлтсийн дарга, хурандаа А.Диваачомбо, Хилийн 0303 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Батцэнгэл нар гэрээт хилчдэд үнэмлэхийг нь гардуулан үг хэлж, энэ албанд олон жил хатаагдаж хал үзсэн генерал эцэг хүний гэмээр захиас өгөв. Мөн гэрээт хилчид өнгөрсөн хугацаанд сурсан мэдсэнээ үзүүлэх тоглолт хэлбэрээр харууллаа. Авьяасаа ч үзүүлэв. Түүнээс гадна Сургалтын төвийн дарга дэд хурандаа Ц.Эрдэнэ, штабын дарга, хошууч Б.Уламжаргал, 0303 дугаар ангийн салаан дарга нар, хилийн албаны багш, дэд хурандаа Б.Ганхүлэг, бие хамгаалах урлагийн багш дэслэгч Б.Зоригт нар ч тун их дадлагажиж, бас сургалт бэлтгэлийг арай өөрөөр буюу мэргэшсэн хилчин гэдэг агуулга руу хандуулсан нь шууд анзаарагдаж байлаа. Мөн бүлэг хүн хил зөрчсөн тохиолдолд хилийн манаа, харуул, застав хэрхэн харилцан ажиллахыг харуулсан үзүүлэх тоглолт тун давгүй гэсэн үнэлгээ авав. Гэхдээ онолыг амьдралтай нь маш сайн уялдуулах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг бригадын генерал М.Заяабаатар өгнө билээ. Хурандаа А.Диваачомбын хувьд сургалт сайн болжээ гээд дараагийн удаа цэргийн албанаас саналаараа шууд ирсэн хилчдэд сэтгэл зүйчдээр хичээл заалгах хэрэгтэй юм байна хэмээв. Яагаад гэхээр хугацаат албаны цэрэг байсан хүн гэрээт болсноор түүний алба хаах орчин нөхцөл бүрэн өөрчлөгдөж, нилээд нийгэмших хэрэгтэй болох тул наад зах нь цалингаа аваад хэрхэн зарцуулах ч гэдэг юм уу амьдралын нарийн ширийн зүйлийг заах зайлшгүй шаардлага гарч байна гэсэн юм. Шинэхэн гэрээт хилчдийн хувьд ч сэтгэл өндөр байлаа. Гэрээт хилчин П.Буудай л гэхэд Техникийн их сургуульд сурч байгаад нэг жилийн чөлөө авсан үедээ хилийн цэрэгт явмаар санагдан сайн дураараа татагджээ. Ингээд хойд хил дээр алба хааж ахуйдаа бүүр “урвахаар” шийдэж сайн дураараа гэрээт хилчний албанд элссэн байна. Гэрээт хилчин М.Дөлгөөн, Г.Эрдэнэбулган, Б.Тэмүүжин нар ч ирээдүйд Хилийн цэрэгт шингэх бодолтойгоо нуусангүй. Бас энэ сургалт тэдний хувьд мартахын аргагүй үйл явдлаар дүүрэн байсан гэнэ. Гэрээт хилчин П.Буудай л гэхэд генералтай хоёр удаа гар барьснаа тун их олзуурхаж байв. Тэрбээр үг хэлж нэг гар бариад, дараа нь шагнуулахад дахин гар барьжээ. Тэгвэл М.Дөлгөөний төрсөн өдөр энэ хугацаанд тохиож хамт олон нь түүнд зориулан концерт тоглож, үдэшлэг зохиосон аж. Г.Эрдэнэбулган туганд алхахад үнэхээр бахархмаар байсан гэлээ. Харин Б.Тэмүүжингийн хувьд “хилийн манаанд” явж байгаад “хил зөрчсөн” жаалыг саатуулахад нөгөөх нь үнэмшиж уйлж чарлаад сүйд болсон тухай хуучлав. Гэрээт хилчид цогтой бас золбоолог байна аа. Бас энэ ээлжийнхэн арай онцлог байсан гэдгийг дахин хэлье.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
ичко (зочин)

бүх ээлжиин цэргүүдэдээ амжилт хүсье та нар монгол улсынхаа нэрийг дэлхийг давцанд гаргаж чаднаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)