МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Ярилцлага №1
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Ярилцлага №1

Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргэе! Та сургуулийнхаа тухай товч танилцуулна уу!

Жанжин Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын одон, Байлдааны Гавьяаны Улаан тугийн одонт МУ-ын Батлан Хамгаалахын Их Сургууль нь 1921 онд байгуулагдсан, бүх шатны боловсролын түвшинд /ерөнхий боловсролоос докторын/ сургалт явуулдаг, 90 гаруй жилийн түүхтэй сургууль юм. Манай сургууль нь 4000 гаруй ам бүлтэй, үүнээс 3000 гаруй нь сонсогч, оюутан юм.

Өнөөгийн нийгэмд БХИС нь цэргийн сургуулийг иргэний сургуультай хослуулдгаараа бусад сургуулиас ялгарч өөрийн гэсэн дүр төрхийг олж бэхжиж байна. Манай сургуулийн эрхэм зорилго бол захиалагч болон суралцагчдын хүсэл сонирхолд тулгуурласан эрэлт хэрэгцээт чанартай боловсрол олгож, тэдэнд сэтгэл ханамжийн баталгаа өгөх юм. Улмаар БХИС нь гадаадын 10 гаруй их дээд сургуулиудтай хамтран ажилладаг.

Та БХИС-ийн шинэчлэлийн талаар тайлбарлана уу!

Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар энэ жил боловсролын чухал салбар болох их дээд сургуулиудад нилээд өөрчлөлт орсончлон манай сургуульд ч бага зэргийн өөрчлөлт орсон.

БХИС нь АНУ болон НАТО-ийн, бусад улс орны ижил төстэй сургуулиудын жишгээр бүтэц зохион байгуулалт, сургалтын бодлого, үйл ажиллагаанд зарим нэгэн өөрчлөлтийг хийж, 2010 оны 7 сарын 1-ээс шинэ бүтэц зохион байгуулалтанд шилжсэн. УТС-ийг татан буулгаж Цэргийн команд, Цэргийн инженерийн гэсэн хоёр сургууль болж иргэний мэргэжлээр сургалт эрхэлж байсан зарим нэг зөвшөөрлийг зогсоон, элсэлтийн тоонд хязгаарлалт хийж, энгийн оюутнуудыг зөвхөн менежмент, төрийн захиргааны удирдлагаар элсүүлж, иргэний бусад мэргэжлээр сурж байсан 1, 2, 3-р курсын оюутнуудыг мэргэжлийн ижил төстэй талаар нь цэргийн тэнхимүүдэд нэгтгэхээр шийдвэрлэсэн. Жишээ нь : Эдийн засгийн тэнхим нь Цэргийн ар талын тэнхимтэй нэгдэн Цэргийн ар тал-эдийн засгийн тэнхим, Эрх зүйн тэнхим болон төрийн захиргааны тэнхимүүд нэгдэж Төрийн захиргаа-эрх зүйн тэнхим. Автийн болон холбооны инженер нь цэргийн инжнерийн тэнхмүүдтэй нэгдсэн. Цаашид цэргийн мэргэжлээр давамгай суралцуулна. Эхний хоёр жил төлбөрөө төлөөд суралцаад шаардлага шалгуурыг даваад өөрийн хүсэлтэнд үндэслэж цэргийн сургуульд суралцана. Жишээ нь : Нэг анги гучин оюутантай байлаа гэхэд магадгүй 15 нь цэргийн хяналтын тооны дагуу цэргийн сургуульд орно. Үлдсэн 15 нь энгийнээрээ сурна. Хэрвээ цэргийн сургуульд суралцвал нэг бакалаврийн дипломтойгоор хоёр мэргэжил эзэмших болно. Ерөнхий цэргийн команд-Захиргааны удирдлага гэх мэт түүнчлэн энгийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудад цэрэгт алба хаахгүйгээр төрийн албанд орох боломжийг олгож байгаа юм.

БХИС нь “Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн”, “Батлан Хамгаалах Удирдлагын Академи”, “Цэргийн коммандын сургууль”, “Цэргийн инженерийн сургууль”, “Цэргийн Хөгжмийн Сургууль”, “Ахлагчийн сургууль”, “Өрлөг” ерөнхий боловсролын сургуулийг байгуулж улмаар 7 бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн “Өрлөг” ЕБС-ийг МУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний командлагчийн санаачлагаар байгуулж , эхний ээлжинд 5-р анги дүүргэсэн 25-30 хүүхэд авна.

Мөн менежмент, төрийн захиргааны мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчит ууган сургуулиудын нэг юм. БХИС нь хоёр дахь шатны ахисан төвшний магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон. Ирэх онд манай сургуулийн 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн арга хэмжээнд хөгжлийг зөв төлөвшүүлэх бодлогын олон арга хэмжээг хэрэгжүүлэх, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, стандарт орчныг шинэчлэх гэх мэт олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байна.

Ер нь боловсролтой байх гол зорилго бол энэ нийгэмд сэтгэл ханамжтай амьдрах явдал юм. Гэхдээ боловсрол эзэмшингүүт бүх юм сайн сайхан боллоо гэсэн үг биш, энэ бол харьцангуй ойлголт.

Бид сургуулиа сайжруулахын тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байгаа ч бидэнд төсвийн хомсдол байна. Учир нь манайх төрөөс санхүүждэг төрийн өмчийн сургууль учраас дутагдах гачигдах зүйл багагүй. Тэгэхээр хязгааргүй хомсдол, эрэлт хэрэгцээг хязгаартай төсөв мөнгөөр зохицуулна гэдэг нь өөрөө дандаа асуудал. Гэхдээ энэ бол хүн хүний, айл өрхийн, байгууллага бүрийн, улс орны, дэлхий нийтийн асуудал шүү дээ.

БХИС-д батлан хамгаалах чиглэлээр эмэгтэй сонсогч авахгүй байгаа. Энэ талаар нэг тайлбар өгнө үү

Эмэгтэй оюутан нь менежмент, төрийн захиргааны мэргэжлээр сурахад нээлттэй. Харин цэргийн сургуульд бол авахгүй. Яагаад гэвэл нийт цэргийн албан хаагчдын дотор эмэгтэй цэргийн албан хаагчийн эзлэх хувь 15% байна гэсэн дэлхийн улс орнуудын жишиг байдаг. МУ-ын хувьд энэ жишиг хангагдсан байгаа.

Таны бодлоор Батлан хамгаалах гэж юу вэ?

Улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал бол нийт улсын, нийт иргэдийн амин чухал нийтлэг асуудал. МУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт аюулгүй байдал, улс орныг батлан хамгаалах асуудлын гадна МУ-ын нэг ч иргэн байх ёсгүй. Энэ бол тусгаар тогтносон монгол улсын амин чухал асуудал мөн. Урьд өмнө нь ч дэлхийн түүхэнд байсан, одоо ч байгаа, цаашид байх болно. Тийм ч учраас монгол улс үндсэн хуулиндаа “Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж тунхагласан. Бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулсан. Ардчилсан тогтолцооны нийтлэг жишгээр явж байна. Тэр хүрээнд цэргийн албыг янз бүрийн хэлбэрээр хааж болно. Нэг жил биеэр, дүйцүүлж, мөнгөн хэлбэрээр, гэрээт цэргийн хэлбэрээр хаах гэх мэт олон боломжуудыг гаргаж өгсөн.

АНУ-д тэнгисийн явган цэргийн байлдагч нарыг сайн дураар нь 12 долоо хонгийн турш богино хугацаагаар мэргэжлийн төвшинд бэлтгэн гаргадаг. Иймэрхүү сургалтыг манайд зохион байгуулж болох уу

Манайд голдуу ахлагчийн сургууль төгссөн хүмүүс, гэрээт цэргийн албан хаагчид НҮБ-ын мандаттай ажиллагаанд бэлтгэгдэн оролцуулж байна. Ер нь бол хугацаат цэргийн албыг хаасан хүмүүсээр 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай тусгайлан бэлтгэх асуудал байж болно. Энэ талаар бол манай сургуульд түшиглэн зохион байгуулах бололцоотой.

Хуучин арван жилийн сургуулиудын дунд марш тактикийн тэмцээн болдог байсан. Үүнийг сэргээж болох уу?

“Дөл” цэрэгжилтийн спортын тэмцээнийг сэргээх бололцоо бол байгаа. Гэхдээ энэ асуудлыг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам болон Батлан Хамгаалах яам хоёр ярьж байж шийдэх ёстой. Хоёр яам ярилцаад цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнийг монгол улсын хэмжээнд, нийт ЕБС, ахлах дунд сургуулийн төвшинд бүр боловсронгуй болгосон, илүү сайн зохион байгуулалт менежменттэй зохион байгуулах боломжтой. Энэ бол төрийн захиргааны төв байгууллагуудын бодлогын асуудал юм. Хэрвээ энэ ажиллагааг сэргээвэл БХИС бүхий л бололцоогоороо дэмжин оролцоход бэлэн байна. Ер нь энэ асуудлыг хэвлэл мэдээллээр хөндөж холбогдох байгууллагуудаар, төрийн бодлогын төвшинд шийдүүлэхэд яагаад нөлөөлж болохгүй гэж?

Таны бодлоор арван жилийн сургуулиудад эх оронч үзлийг төлөвшүүлэх тал дээр хэр байна гэж бодож байна?

Миний бодлоор харьцангуй шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа гэж бодож байна. Тийм учраас МУ-ын үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд сая шинэчлэгдсэн, өмнө нь ч байсан, одоо ч бас байгаа : Монголын ард түмний өв бахархал бол эх оронч үндэсний үзэл гэж байгаа. Тэгэхээр эх оронч үзэлтэй байх асуудал бол зөвхөн Батлан Хамгаалах Яамны нийгмийн асуудал биш. Үүнийг их дээд сургууль, ЕБС, нийт ирэгдэд ямар систем бодлогоор таниулж мэдүүлэх, итгэл үнэмшил олгуулах нь төр засгаас бодлогын авч үзэх асуудал. Багаас нь хичээл дээр бодлогоор сургах асуудал бол төр засаг бодлогын хэмжээнд авч үзнэ.

Зэвсэг техникийн шинэчлэлийн хувьд ямар байна вэ?

Зэвсэг техникийн шинэчлэлийн хувьд үе шаттайгаар шинэчилж байгаа, энэ чинь өөрөө цаанаа дандаа мөнгө, маш өндөр үнэтэй. БХЯ энэ талаар үе шаттай ажил хэрэгжүүлж байгаа, цаашдаа ч хэрэгжүүлэх болно. Дандаа ийм бага төсөвтэй байхгүй, улс орон хөгжиж дэвжиж байна. Энэ олон ордууд үр ашгаа өгөөд эхлэхээр батлан хамгаалах салбарт тодорхой хэмжээнд нөлөөлж зэвсэг техникээ шинэчлэхэд хувь нэмэрээ үзүүлнэ гэдэгт найдаж байна.

Цаг зав гарган манай блогт ярилцлага өгсөнд баярлалаа, таны ажилд амжилт хүсье!

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
d (зочин)

goe ymaa. 2 jiliin umnu ene huniig nileen olon udaa harj bsan ym bna.kkk

navchaa (зочин)

bi batlan hamgaalaht oroh gj bga ooro sonirhoj orj ga yum daan ch tsergiin angid ni emegtei elsegch awahaa bolichihlo jhon haramsaltail bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)