МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнав
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »
Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт Хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр Төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Монгол улсын батлан хамгаалахын сайд Л.Болд, НҮБ-ын Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглуг болон албаны бусад хүмүүс оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсад үүрэг гүйцэтгээд ирсэн 264 энхийг сахиулагчдад “Цэргийн хүндэт” одон, “Энхийн төлөө”, Дайчин алдар I, II, III, Эх орны  төлөө I, II, III одон медалиар тус тус шагналаа.Шагнал гардуулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга дайчдад хандан үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга:

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн үүргийнхээ дагуу даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд улам бүр өргөсөөр байгаа ба зэвсэгт хүчний түүхийн хуудсыг баяжуулсаар байна.

Манай зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид бие даан хариуцаж, өөрийн хариуцлагын бүсэд байгаа дүрвэгсдийн хуаранд НҮБ, Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас үзүүлэх хүмүүнлэгийн ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын өмч, хөрөнгийг хамгаалах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгээд ирлээ. НҮБ болон Монгол Улсын Төр, засгаас даалгасан нэр хүндтэй бөгөөд асар их хариуцлагатай үүргийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн шилдэг энхийг сахиулагчдынхаа алдар гавьяаг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиа гардуулан хүндэтгэл үзүүлж байгаа нь энэ билээ. Монгол Төрийнхөө одон, медаль хүртсэн нийт офицер, ахлагч нартаа дахин баяр хүргэж, ажлын их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн суу билэг, цог золбоо, гавьяат үйл үеийн үед мандан бадрах болтугай хэмээн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон дайчид болон тэдний гэр бүлийнхэнд баяр хүргэлээ.
П.Наран
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)