МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ БНХАУ-Д АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

БНХАУ-ын ХАЧА-ийн Жанжин Штабын дарга, хурандаа генерал Чин Биндөгийн урилгаар Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХАЧА-ийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Чин Биндө Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавыг хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын талаар санал солилцлоо.

          Дэслэгч генерал Ц.Бямбажав, хоёр улсын төрийн болоод цэргийн дээд удирдлагын төлөөлөгчдийн айлчлалууд тогтмолжиж байгаа нь манай хоёр улсын харилцаа өргөжин хөгжиж байгаагийн илрэл бөгөөд цаашид энэ харилцаагаа улам  гүнзгийрүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглэж Монгол Улс хоёр хөрш улстай цэргийн харилцааг тэнцвэртэй хөгжүүлэхийг эрхэмлэж байгааг онцолсон байна.

БНХАУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хурандаа генерал Чин Биндө, манай улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг тавтай зочлохыг хүсч, энэ айлчлал нь хоёр улсын цэргийн харилцааг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт илтгэлтэй байгаагаа иэрхийлэв. Мөн хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, цэргийн эмнэлэг, биеийн тамир, соёл, урлагийн чиглэлээр харилцаагаа улам бүр идэвхжүүлж ажиллахыг санал болгов. 

 Уулзалтын дараа манай БХЯ-нд үзүүлж буй буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрт Монголын талыг төлөөлж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Хятадын талыг төлөөлж БХЯ-ны Гадаад харилцааны ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Гуан Ёфэй нар гарын үсэг зурав. 

            Мөн өдөр Монгол Улсын ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хорооны гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Лян Гуанлед бараалхаж, хоёр улсын цэргийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан санал солилцсон байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)