МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : 2015 оны сценари: Хятадууд ганцхан долоо хоногийн дотор... (Энэ үнэн болов уу?)
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »
Бээжингийн эрх баригчид «Салан тусгаарлахын эсрэг хууль» гэгчийн баталснаар ойрын vед Тайваны асуудлыг шийднэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа харууллаа. Харин vvнийхээ дараа ойрын хөршvvддээ анхаарлаа хандуулах нь мэдээж. Хэрэв Орос оронд өнөөдөр ажиглагдаж байгаа улс төр, нийгмийн хандлага өөрчлөгдөлгvй хэвээр байж, «мэргэжлийн арми» байгуулах «Квашнин-Немцовынх» гэгддэг концепци хэрэгжин, өндөр технологи шаардсан зэвсэглэл уналтанд орсон чигтээ байвал арван жилийн дараа vйл явдал дараахь байдлаар өрнөнө гэдгийг vгvйсгэх аргагvй юм.
ОХУ-2015 он

2014 оны сvvлээр Байгаль нуураас дорно зvгт орших их газарт Оросын тал нь ердөө 1 мотобуудлагын дивиз, /Хабаровскийн хязгаарт/, Батлан хамгаалахын тусгай хvчний 1 бригад, агаарын десантын 1 бригад, владивостокийн районд байралсан далайн явган цэргийн 1 бригадтай, Хабаровскийн ойролцоо СУ-27СМ сөнөөгч онгоцны нэг хороотой, владивосток болон Хабаровск хотуудын орчим байрласан агаараас эсэргvvцэх 1 хороотой байна. Байгаль нуурын хойгт Т-90С танкаар зэвсэглэсэн танкийн нэг дивиз, десант дайралтын 1 бригад байна. Байгаль нуураас өрнө тийш Сибирьт дутуу бие бvрэлдэхvvнтэй мотобуудлагын 1 дивиз, Новосибирксийн ойролцоо тусгай хvчний 1 бригад, Р®рга дахь мотобуудлагын хороо, Красноярскийн ойролцоо пуужин их бууны дагуул бригад, Новосибирск хотын ойролцоо агаараас эсэргvvцэх нэг хороо гэсэн хvчин л байна.

Энэ vед Сибирьт ирж суурьшсан хятад иргэдийн тоо нь ОХУ-ын хvн амын тоотой тэнцэх бол Байгаль нуураас дорно зvгт бvр давж гарсан байна. Орон нутгийн удирдлага нь Хятадын талаас ихээхэн хэмжээний авилга авдаг болсон байх тул гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнд тавих зохих ёсны хяналт vгvй болно.

Хятадын талын дайн эхлvvлэх шалтаг

2015 оны эхний өдөр шинэ жилийн баярыг тэмдэглэх vеэр Сибирь болон Алс Дорнодын хэдэн хэдэн бvс нутагт хятадын шилжин суурьшигчид болон нутгийн иргэдийн хооронд санаатайгаар мөргөлдөөн зохион байгуулах бөгөөд vр дvнд хэд хэдэн хятад иргэд амиа алдана. Yvнийг дагалдан шилжин ирсэн хятад иргэд нь амьд явах баталгаа шаардан vймээн дэгдээнэ. Yймээний бас нэгэн шаардлага нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг 1689 оны Нерчинскийн гэрээний дагуу сэргээх явдал байх болно. Хятад иргэдийг vймээн гаргасан өдөр буюу 1-р сарын 2-ны өдөр Хятадын тал нь ОХУ-ын нутагт аж төрж байгаа хятад иргэдийн «хууль ёсны» эрхийг хамгаалахыг Москвагаас албан ёсоор шаардах болно. Гэвч баярын өдрvvдээр ОХУ-ын төрийн албад амралттай байдагтай холбоотойгоор нэн даруй хариу өгөх боломжгvй. Yvгээр далимдуулан хариу өгөхийг хvлээлгvйгээр иргэдээ өөрийн хvчээр хамгалахаас «өөр аргагvй» байдалд орсноо мэдэгдэнэ.

Дайны эхлэл

Мэдэгдэл гаргасан өдөртөө Бээжингийн болон Шинжааны цэргийн тойргуудаас явган цэргийн 30 дивизийг дайчлан Амар мөрнийг мөсөөр гатлан ОХУ-н нутагт цөмрөн орно. Yvнтэй зэрэгцэн ОХУ-ын нутагт энгийн иргэдийн дvрээр нуугдаж байсан хятадын хорлон сvйтгэгчид нь цэргийн ангиудыг бvслэн бие бvрэлдэхvvн, ялангуяа оФицерvvдийг нь устгана. Баярын өдрvvдэд оросын цэргийн ангиуд vvрэгт албаа зохих ёсоор хашдаггvй нь энд ихээхэн «тус болно». Ингээд хорлон сvйтгэгчид нь Алс Дорнодын цэргийн тойргийн Хабаровск дахь штаб, Сибирийн цэргийн тойргийн Чита дахь штабыг сөнөөгөөд, агаараас эсэргvvцэх хvч хэрэгслийг бараг бvгдийг нь ажиллагаагvй болгоно. Десантын ангиуд болон тусгай хvчнийхэн владивосток хотын орчимд Хятадын армид хvчтэй эсэргvvцэл vзvvлэх ч дайсны хvн хvчний илvv байдал болон хангамж авах боломжгvйгээс болон удаан эсэргvvцэж чадахгvй.

Энэ бvхэнтэй зэрэгцэн Хайларын орчмоос Хятадын армийн шуурхай цохилтын бvлэглэл нь /танкийн 8, явган цэргийн 12 дивиз/ Чита, Улан Yvд гэсэн чиглэлд дайралтанд орно. 1-р сарын 4-ний өдөр гэхэд энэхvv цохилтын бvлэглэл нь Бурядын нутагт Оросын армийн танкийн болон десантын ангиудтай тулалдаж эхэлнэ. Хятадын тал ихээхэн хохирол амсах ч хуурай газрын хvчний илт давуу байдал болон агаарт ноёлж байгаагийн ачаар нэмэлт хvч авч чадахгvй байгаа Оросын бvлэглэлийг бут ниргэнэ. 1-р сарын 5-н гэхэд Байгаль нуураас дорно зvгийн Оросын нутагт эсэргvvцлийн ялихгvй голомтууд л vлдсэн байх болно. Хятадын цохилтын бvлэглэл нь Байгаль нуурыг мөсөн дээгvvр гатлан Эрхvv хотыг эзэлнэ. Энэ vед хятадын хорлон сvйтгэгчид болон шилжин суурьшигчдын vйл ажиллагааны vр дvнд Эрхvv хотын төр захиргааны болон хууль сахиулах албадын vйл ажиллагаа vндсэндээ vгvй болсон байх тул хотыг явуут дундаа эзлээд Красноярск хотыг чиглэн давшилтаа vргэлжлvvлнэ.

Энэ хооронд дайн эхэлсэн өдөр буюу 1-р сарын 2-ны өдөр Хятадын десантын ангиуд Улаанбаатар хотыг эзлэн аваад Монголын эрх баригчдад шахалт vзvvлсээр Бээжингийн явуулж байгаа «иргэдээ хамгаалах, нутаг дэвсгэрийнхээ бvрэн бvтэн байдлыг сэргээх» ажиллагааг бvрэн дэмжиж байгаа гэсэн утгатай мэдэгдэл хийлгэнэ.

Yvний дараа Ранжоугийн цэргийн тойргийн явгцан цэргийн 10 дивиз нь Монголоор дамжин ОХУ-д Тувагийн орчмоор дайран орно. Цаашлаад бараг эсэргvvцэлтэй тулгарахгvй явсаар Абаканд хvрнэ. Энэ vед Хятадын армийн vндсэн хэсэг нь Дорнод Сибирийн төмөр замын хамгийн чухал зангилаа болон Тайшетийг эзлэн авснаар Оросын дорнод хэсгийг бvхэлд нь төвийн бvс нутгаас нь салган тусгаарлаж авна.

Оросын эсэргvvцэл

ОХУ-ын дээд удирдлагын дийлэнх нь дайн эхлэх vед Европ гэх мэтийн газруудад амарч байх бөгөөд мөргөлдөөн эхэлсэн сургаар зарим нь элдэв шалтаг заан эх орондоо эргэж ирэхээс татгалзах магадлал маш өндөр. Ингэсээр 1-р сарын 6-ны өдөр ерөнхийлөгч, ерөнхий сайд, батлан хамгаалахын сайд нар нь хуралдаан хийж, хятадын талаас юу болоод байгааг тодруулахыг шаардаж эхэлнэ. Харин Бээжин нь иргэдийнхээ амьд явах эрх гэх мэтийн албархаг vгс бvхий хариу тайлбар хийх боловч дайныхаа vйл ажиллагааг зогсоохгvй. Ингээд 1-р сарын 7-ны өдөр Сибирийн цэргийн тойрог болон Өрнөд Сибирьт vлдсэн анги нэгтгэлvvдийн vлдсэн хэсгийг Красноярск, Абаканы чиглэлд ухрах тушаал Москвагаас ирнэ.

Гэвч хятадын хорлон сvйтгэгчид төмөр замыг нураасан, Эрхvv мужийн нисэх буудлууд дээр шилжин байрласан Хятадын цэргийн нисэх хvчний vйл ажиллагаа, цэргийн тойргийн штабууд устгагдсан, гэрээт цэргийн албан хаагчдын орголт, vймээн зэргээс болж анги нэгтгэлvvдэд зохион байгуулалттай, эмх цэгцтэй ухрах боломжгvй байх болно. Ялангуяа өнөөдрийнхтэй адилаар гэрээт цэргийн албан хаагчдыг ухамсар дорой, нийгмийн хамгийн доод давхаргаас бvрдvvлсэн хэвээр байвал тэдний дунд амиа аврахын тулд зугатах, оргох явдал гарах нь гарцаагvй.

1-р сарын 8-нд ОХУ-д бvх нийтийн цэрэг татлага явуулна. Гэвч анги нэгтгэлvvдийг бvрдvvлэх шинэ зарчмын онцлогоос vvдэн бэлтгэл хvчний хомсдол бий болсон байх бөгөөд цэрэг татлагын комиссуудын vйл ажиллагаа эмх журамгvй явагдана.


Дорнод Сибирь Хятадын мэдэлд

1-р сарын 11 гэхэд Хятадын армийн анги, нэгтгэлvvд Красноярскийг эзлээд өрнө зvг давшсан хэвээр байна. Ингэх явцдаа Енисей мөрнөөс өрнө хэсэгт орших нутагт Сибирийн цэргийн тойргийн vлдэгдэл хэсгvvдтэй тулаан хийж бут ниргээд Томск, Новосибирскийн чигт дайралтаа vргэлжvvлнэ. Гэвч энэ vед хятадын талын хохирол нь бие бvрэлдэхvvнийх нь 30-40 хувьд хvрсэн /гол төлөв өвчин, хvйтнээс болж/, байх ч ар талаасаа Транссибийн төмөр замын эзлэгдсэн хэсгийн ашиглан хvн хvч, техникийг шинээр татах авчрах боломжтой. Тэгээд ч Хятадын арми угтаан бол хvн хvчний бараг шавхагдашгvй нөөцтэй.

Цөмийн дайн

Оросын эрх баригчид нь Европын хэсэгт vлдсэн сул хvчээр хятадын армийн өрнө зvгт явуулж байгаа дайралтыг зогсоох боломжгvй гэдгийг ойлгоод Урумч хотын орчимд цөмийн цохилт хийхээр шийдэн 1-р сарын 14-ний өдөр шийдвэрээ хэрэгжvvлнэ. Хариуд нь Хятадын тул Доод Новогород болон Ижевск хотуудад цөмийн цохилт өгнө. Оросын хотуудад олныг хамарсан vймээн, эмх замбараагvй байдал vvсч, хvмvvс сая саяараа өрнө зvгт дvрвэцгээх болсноор бодит эсэргvvцэл vзvvлэх боломжгvй болно.

Төгсгөл

Энэхvv vйл явдлын болзошгvй өрнөлд Оросын эрх баригчдын хариу vйлдлийг дэндvv тvргэн шуурхай болгож харуулсан гэхэд хэтрvvлэг болохгvй. Yнэн хэрэг дээрээ эрх баригчдын дийлэнх нь эх орноо орхин зугатаснаар цөмийн цохилт өгөх боломжгvй болно. Гэхдээ ингэлээ гээд нийт дvр зураг өөрчлөгдөхгvй юм.
start=13 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 63-с 14-63 харуулж байна

null
mongol (зочин)

beijing onovchgui sanaa bnaa tsomiin tsahilgaan stants bolon bomog ruu ni shuud bombogdvol hohirol ni ihesne shde

Эрдэнэбаатар (зочин)

Энэ нийтлэл 2-3 жилийн өмнө Оллоо сайт дээр гарч байсан шиг санаж байна. Сибирийн тойрогийн цэргийн эрдэм шинжилгээний ажилтаны бичсэн өгүүлэл. Уг нийтлэл гарсаны дараагаар ОХУ-аас дараах арга хэмжээг авсан. Үүндээ: Хятадын хууль бус 500,000 цагаач хятад иргэдийг албадан гаргаж Сибирийн байгалийн баялаг хэрэглэх зорилгоор монголоос өөрсдийн хийсэн трактор, хүнд механизмаас худалдаж авч оросын иргэдийн сибирлүү олон тоогоор суурьшуулж улмаар хятад улсаас 60 тн даацтай машинуудыг маш олон тоогоор худалдан авч Монголын босоо тэнхлэгийн мянганы замаар өдөр шөнөгүй зөөж эхэлсэн. Үүний дараагаар ОХУ-ын цэргийн мэргэжилтэнүүд Монголын Батлах хамгаалах салбартай хамтран төсөл хөтөлбөр, цэргийн хээрийн хамтарсан сургуульт хийж улмаар монголын зэвсэг техникийг сайжруулж, завсарлах талаар олон арга хэмжээ авч эхэлсэн. Цэргийн эрдэм шинжилгээний нэг ажилтаны нийтлэлд ОХУ-ын төрийн удирдлага хэрхэн ач холбогдол өгч арга хэмжээ авч байгааг хархад үнэхээр бахархууштай. Бид нар ингэж ажилдаг болч...

tamir (зочин)

harinee yanam be aimar aa aichihlaa

fire-tsomoo (зочин)

tiim yum hezee ch bolohgui nadad itge

BLG

bolku gesen batalgaa bhgui shd. hervee bolchvol chi bidniig avarch chadah ym u

Godman (зочин)

Юу ч болж мэднэ ирээдүйд. Ямартайч хятад зүгээр байхгүйн л лавтай. Ерөнхийдөө дээр өгүүлсэнээр ямарч улсын хүчирхэг байх баталгаа нь ухаалаг боловсон хүчин гэдгийг бүү мартагтун!Өнөөгийн манай монгол залуучууд залхуу,архичин,тамхичин,бэлгийн гаж донтонгууд болж байна. Хамгийн аймаар нь боловсролгүй, амны ариун цэвэргүй үргэлж хараал унаж явдаг, нэгнийгээ гоочилж хэгжүүрхэж том ярина.Ямартайч хятадууд ОХУ-ыг эзэлж болно. Гэхдээ дэлхийг бол хэзээч чадахгүй!!! ОХУ эзлэгдвэл АНУ,Европ мөн оросын дөрвөгсөд нэгдэн нягтарч хятадын цэргийг бут нэргэх байлгүй. Хятад цэргийн тоогоор техникээрл үзэх л байх гэхдээ хятад угийн дайнч үндэстэн биш гэдгийг сана.АНУ тэргүүтэй НАТО болон ОХУ-ыг дэмждэг зарим улсууд хятадыг тууштай эсэргүйцнэ.Хамгийн айдас хүргэм явдал нь "ЦӨМИЙН" дайн!!!Дэлхийн төгсгөл.

BLG

Yg unen sanal neg bn aa. Gehdee hyatad zevseg her sn ni odoo ch batlagdaagui shu dee!

Anti PLA (зочин)

hehe ene niitlel odoogoos 3 biluu 4 jiliin umnu buun shuugian tarij bsan. bi hurtel tanidag hunteigee ene talaar amaa tsuurtal hereldej bj bilee. hyatad oros 2t neg yalgaa bdag ym shig bgan. orosod neg tiim motherland, motherrussia gesen aimar setgelgee shingesen ym shg bgan. dainii uyed soliorchdog ard tumen shdee hehe. orosiin gol taktik bdagdaa galiin huchee buugnuulj bgad tsohilt hiideg. ter tsohiltiig hayataduud daahgui. hyatad tsergiin tuuhiig harj bhad ehnii egnee zad tsohigdson tohioldold tegeel duusaa. orosuud bol harin shuurga shig tsohiltiig teseed garah chadaltaishdee. bolohgui bol uharch manevrlaad butsaad nahina. hehe. hitler-n blitzkrieg taktik-n esrag orosuud yaalaadaa.ter l bhgui yu. za tegeed orosiin erh barigchid zugtah n yu l bol deer n orosuud urumchid tsohilt hiih shaardlaga bhgui shuud l beejing tsomdoh bhdaa.

Зочин

Oros China 2 hoorondoo yah ni bidend hamaagui. harin bidnii gol asuudal bol oorsdiigoo batlan hamgaalah chadvartai boloh yavdal.

зочин (зочин)

ranger арай байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хятадын нууц зэвсгээс сүрдээд шүтээд байгаа юм биш биздээ их хүнтэй байгаа л биз тэгээд яадгын хятадуудтай хамт амьдарч доош орсноос үхтлээ үзээд л байх хэрэгтэй.

Zagdbazar

uzii

Дүрвэгч (зочин)

Хятадтай амьдарснаас үзээд үхсэн дээр гэдэг нь ч юу вэ тун болохгүй бол америк дүрвэхээс

Дүрвэгч (зочин)

Тэгээд СЕМ авгаас чөлөөлөөд өг бид баялагаа оронд нь өгий гээд л гуйхаас аан санал нэгдэх үү

rr (зочин)

Naadax chini yostoi ytgagui teneg ulger baina. Orosnii baigaliin tsetsgiin toirog 2015 gexed baildax chadvariinxaa tuvshingeer orostoo exnii 3-t batalgaatai baina. Orosiin auylgui baidliin batalgaa ni tsomiin zevseg ni baixgui uy. Ix yyriig ni xurgevel beejing uy ch ugui bolgono. Xarin Moscow-iig xyatad baitugai USA -ch shyyd tsomiin zevsegeer dovtolj chadaxgui xarvasan raket-iig ni agaar ystgaad tsomiin zevseg ni delberexgui. Xarin enxiig saxiylj baina gej xydlaa ongirch bxiin oron Mongol ylsiin batlan xamgaalax chadvariig xerxen deeshluulex xyatad dovtolson toxioldold xerxen xariy suirliin tsoxilt ogoxoo bodoj bx xeregtei. Gexdee xyatadtai tsergiinxen baildaad diildeggui um bol hotiin ovgoryyd xyatadyydiig saya sayar ni xyadnaa mongolchyydaa ailtgui. kkk dain zarim ni uxne shuu ex orniixoo toloo alaltsax xereg garaxad alaltsana biz dee ovgoryydaa.

ххх (зочин)

хятад оросруу дайрна. Оросууд яажач чадахгүй эхэн үедээ хятадууд дийлнэ гэвч оросууд яваандаа газар нутгаа чөлөөнө гэхдээ бүгдийг нь биш энэ үед кавказд дайн болно оросууд 2 газар дайтаж чадахгүй аргүйн эрхэнд хятадын энхийн гэрээг хүлээж авна энгээд Монгол алс дорнод хятадынх аолно.Сибирь монголд аймгалан устгал болно

BLG

хөөе!!! ххх-ээ юу бичээд байна аа? Ийм зүйл бид амьд байхад болгохгүй за!!! Амьд байгаа юм байна өвөг дээдэс тусгаар тогтнол нэр нүүрээ бодно шдээ. Чингисийн баатруудын удам үргэлжилсээр байна. Үргэлжлэх ч болно.

ххх (зочин)

Оросууд хятадуудад бодтой эсэргүүцэл үзүүлж чадна. Харин бид бол жижиг партизанны дайн хийх байх энэ ньих удахгүй ренжер юманд бодтой ханд

S@N$ET (зочин)

XXX - bodol zob bj magad yum .Mongoliig urdaa barij bolox l yum gexdee ene ertontsod chini OROS MONGOL xujaa 3 bdaggui shdee ter ued Amerika Japan Solongos Britan zuger xarj bgaad Mongoliig xujaad ogchixgui l bx bi bol tegj bodoj bna...
2015 ond dain bolx ch ugui oiriin 40jildee zer zebsegeer ur chadbaraaraa xujaa Orosoos deer garaxgui. Erdenebaatariin bichsen ch zob xereb morgoldoon garlaa gexed Mongoliig sain beldsen toxioldold exnii 2 7xonog torgoox l bolno... 14xonogt ertontsiig ch buteexed xureltsex xugatsaa xexe...
70-d onii suuleer Mongoliin urd xil deer bagaxan tulgaralt bolood dain baildaandaa tulj bxad Obor baigaliin tsergiin toirog 3 xonogiin dotor Urd xil deer irsen gedeg

S@N$ET (зочин)

Orosd dain garbal NATO zugeer suux bxdaa Orosiig ezlegdbel Ard ni Europa ter chigeer xujaatai nuur tulax uchraas dain exlex exnii odroos l Europa US UK tsugtaa l xujaag nyaxax tuushtai bodlogo barina.
Xereb dain exlebel Zarim antiAmerica AntiRussia garuud xujaatai xolbooton bolj sabsaganana...
Daanch tedniig NUB OLON ULSIIN GEREE KONIVENTS XUNII ERX geed xodloj chadaxgui bsan America bolomj oldson deer ni l bodiig ni xotlono...
Ixenx STAN ulsuud xuuchin axiinxaa tald zogsono

ogoolii

далдыг хардаг хүн шиг бичжээ

Тэмүүлэн (зочин)

Хүмүүсээ ийм юм болгохгүйн тулд Батлан Хамгаалхад нэгдэх ёстой. Эр хүн болгон цэрэгт орох ёстой шүү!

bilguudei (зочин)

xytad yaj orosiig diilex yum ene xudlaa oros delxiid tsomiin bombogooroo 2t ordog shuu dee

er zorig edem uhan (зочин)

hey humuse jahan hisver ym yriad bgan bishuu dain garval mongolig hen haatsailana gene ee oros uu teged tsomin bombogoor uu tiim ym bhgui delhig ustay l gevel tsomin dain bolno mongolig hamgalahin toloo tsomin daindaa tulahgui l baih hytad batlan hamgalahara delhid usa -n daraa orohoor bolood bgaa(tsomin bombog hamarahgui)ooriigoo hamgalj uldye gevel hytad argig oort n hereglevel zohino uunii tuld zaluu hun bur 3-s desh huhedtei bval ymar ve deres n undesni soyloro darhlagdval mongol hun hezech uusaj ustaj alga bolohgui
sanal neg bnuu mongolchuudaa
iim bhad neleed tevcher shardana daa
mongol ulsin toloo zutgey

mazaalai (зочин)

Хуучинч гэсэн хуучраагүй бичлэг байна уу даа. Годман болон зарим хүмүүсийн санаатай нийлж байна.Хятадын өмнөд мужынхан өөрсдийгөө жинхэнэ Хятад гэж ярилцаж хойд нутагынхан бол эрлийж Цэргийн хүмүүс төрдөг гэж яридаг юм байна лээ.Вейтнам, Филлипин,Энэтхэг, Япон,Казахтан,Солонгос хүртэл хятадтай асуудалтай. зарим нь илүү гарахаас дутахгүй. Ялангуяа Вейтнамчууд .Хойд Солонгосын ихэнхи нутаг Хятадын мэдэлд байгааг умардууд хэзээ ч мартахгүй. Энэтхэг, Умардынхантай зузаармаар л байгаа юм даа.Эрээний хужаагаар өвөрлөгчидөө, Рэнчиноогоор буриадуудыг ,Бас хэн гэлээ тувагын доль хөөмийчөөр тувачуудаа харах юм. Уул нь наашаа гэх сэтгэлийн бид гаргахгүй юм бол. Далайн цаадах Япон асааж өгнө гэж байхгүй.

HERO

өө за за

мөөгий (зочин)

одоогоор цэргийн өдөр тутамийн үйл ажиллагаа ялангуяа баярын өдрүүдээр шалгалт, шалгалтыг шалгалт гэх маягаар явагддаг дээрн /хүч нэмэгдүүлэлт/ байж болно. энэ энгийн зүйл цэргийн бүх үйл ажиллагаанд оролцдог. дүгнэлт: ийм байханд хэн нэгэн дураараа цэргээ хөдөлгөөд байлдх амар бишээ. энэ бол хятадуудын ээлжит үлгэр. түүхэндээ хятадууд байлдаж эзлэж байгаагүй. бодлогоор эзлэх оролдлого хийж байсан. жишээн: Монгол, ветнам,түвд гэх мэт олон байгаа.

AK 47 (зочин)

bolj bna xoorxon l dain bolox ym evii xoorxii mongol min bitii optoosoo geed boonooroo odoonoos zalbirzgaay esvs burhandaa kkk

Tumurchuluun (зочин)

Орос ах нарыг дутуу үнэлж болохгүй шүү.60-аад оны үед Өвөр байгальд,баруун талд Казахстаны орчим арчуулсан түүх бий шүү.Манай хилийг нэг онгоц зөрчиж орж ирэхэд нь оросууд унагасан түүх ч бий.Оросуудын зэвсэг цэргүүд ч олон жилийн туршлагатай лаг шүү дээ.

нохой (зочин)

Оросууд байлдаж сурсан. Тэд эзлэгдсэн байгаагаар өөрсдийгөө төсөөлдөггүй. Хамгийн ойрын жишээ гэвэл сүүлийн зуун жилд оросуудын хийсэн дайныг судлаад үз. Дэлхийн нэг, хоёр дугаар дайнаас эхлээд Африк, Косово, Афган, Ирак, Гүрж гээд л оросуудын оролцоогүй дайн гэж бараг л байхгүй. Хүм амын нэлээдгүй хувийг нь өөрсөдөө хядаж байгаад ч хамаагүй, хүний амийг нуруунд нь зориулалтын бөмбөг бэхэлсэн тусгай сургуультай нохойн амьнаас ч дээгүүр үзэхгүй байж байгаад л дайнд ялдаг. ЖИЧ, Оросын ТВ-гийн жижигхэн сурталчилгаанд, жоохон хүүхэд гэр бүлийн зургаа заагаад энэ миний өвөө эх орны дайнд фашистуудтай байлдаж байсан, энэ миний аав Африкит хөрөнгөтөнүүдтэй тулалдаж байсан, энэ миний ах Иван Афганистан душмануудтай байлдаж байсан, энэ миний ах Саша Чечений нэг хоёрдугаар дайнд алан хядагчидтай тулалдаж байсан гэдэг... галзуугийн эмнэлгийн байнгийн үйлчлүүлэгч..

нохой (зочин)

Оросууд байлдаж сурсан. Тэд эзлэгдсэн байгаагаар өөрсдийгөө төсөөлдөггүй. Хамгийн ойрын жишээ гэвэл сүүлийн зуун жилд оросуудын хийсэн дайныг судлаад үз. Дэлхийн нэг, хоёр дугаар дайнаас эхлээд Африк, Косово, Афган, Ирак, Гүрж гээд л оросуудын оролцоогүй дайн гэж бараг л байхгүй. Хүн амынхаа нэлээдгүй хувийг нь өөрсөдөө хядаж байгаад ч хамаагүй, хүний амийг нуруунд нь зориулалтын бөмбөг бэхэлсэн тусгай сургуультай нохойн амьнаас ч илүү үзэхгүй байж байгаад л дайнд ялдаг. ЖИЧ, Оросын ТВ-гийн жижигхэн сурталчилгаанд, жоохон хүүхэд гэр бүлийн зургаа заагаад энэ миний өвөө эх орны дайнд фашистуудтай байлдаж байсан, энэ миний аав Африкит хөрөнгөтөнүүдтэй тулалдаж байсан, энэ миний ах Иван Афганистан душмануудтай байлдаж байсан, энэ миний ах Саша Чечений нэг хоёрдугаар дайнд алан хядагчидтай тулалдаж байсан гэдэг... галзуугийн эмнэлгийн байнгийн үйлчлүүлэгч..

маллар (зочин)

Хятап пэдхий байтугай Оросыг ч эзэлж чаддахгүй л боловуу даа Учир нь ЗХУ чин дэлхийн дийлэнх улсын зэвсгийг хангадаг тэд зүгээр ч нэг гаргадагүй яахав гаргадаг ч байж ч болно гэхдээ тэд чинь цаанаа бодолтой улс. та нар бод л доо нэг онгоцоо худалдаанд гаргаж эхлэхдээ цаана нь дахиад шинэ загварын оноцыг нь гаргацан байдаг харин шинэ онгоцоо худалдахдаа дахиад нэг онгоцний загвараар хийж байдаг ингээд төгсгөлд нь дахин нэг онгоцний загвараа гаргаж байдаг үндсэндээ 1 онгоц гаргахад ард 4 онгоц байж байдаг энэ нь өчүүхэн агаарын цэргийн зэвсэглэл шдээ ингэхээр ямар ч улс үүнээс нэгийг бодож л таарна. Хятад хэтэрхий олон хүнтэй боловч зэвсэг хүнийг хоромхон хугацааны дотор арилгана харин БНМАУ-хилээр Өвөр монгол Буриад казак гээд үндэстэнгүүд маань оршин тогтнож ЭВ НЭГДЭЛЭЭ ДЭЭДЛЭН ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭВЭЛ ДЭЛХИЙН ТОМ УЛСЫН МЭДЭЭЛЛЭЭС АЙХ БИШ
ДЭЛХИЙН ТОМ УЛСААС ЭРХ МЭДЛЭЭ БИД ЭРГҮҮЛЭН АВНА ШҮҮ!!! БАЯРЛАЛАА гэж

bat (зочин)

Төр засаг,БХЯ, хүчний байгууллагын удирдлага үүнийг анхааралдаа авсан байх нь тодорхой.Монголчууд бид чинь цусаа үзэхээр жинхэнэ дайнч улс шүү.тэгэхээр би бид хоер үхэхгүй.Бидний өвөг дээдэс ямар их үнээр энэ эх орныг бидэнд өвлүүлж үлдээсэнийг харж мэдэрч байгаа биз.Цааш нь би бид л улсын дайтай энэ улсыг авч явна.Тиймийн тулд хоорондоо эвдэрэлцэхгүй байх чухалдаа.Одоо манайд болж байгаа үйл явдалууд эхлэл нь болж мэднэ.Санахтүн Сэрэхтүн.Монгочуудаа.

bat (зочин)

Орос улсын төр ард түмэн нь тийм амархан нутгаа умард талаас эзлүүлээд 6,7 хонуулаад суунаа ёстой сэрээгүй бол муухай зүүд байна.Орсын арми хүчэрхэг байгаа шүү гэдгийг дэлхий нийтээр харж байна.Хэрэв Хятадын эрх баригчид тийм дайн бодож яваа бол дэлхий хүн төрөлхтөн сөнөж галав юүлэх гээч юм болно доо.

Дорж (зочин)

Авах хүнд нэг үг эрдэм,гээх хүнд мянган үг улиг. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрдэг,алт хийсэн чсэгсэрдэг Бид чинь илжиг биш биздээ.

haha (зочин)

shal teneg orosiin tagnuuliinhan darailt bolohiig medehgui l bj bhiin genee huurhun zohiojjee

Mongol. (зочин)

MASH VNDESLELTEI BICHSEN BN. IVANUUD NERELHELGVI YANKUUDTAI ERTNEES EWTEIHEN BAIJ BAIGAAD HARILTSAN TUSLAH GEREEG BAIGUULJ BAISAN NI DEER DEE.

САНАСААР

санаа бол зав одоогоор угаасаа олны хэлээр манай монголын зүүн болон баруун хязгаар хүртлэх далдуур ажиллагаа бөгөөд нүүрс болон түүхий эд зөөн тээвэрлэх гэх бодлогын доор энэхүү зүйлд бэлдэж байгааг үгүйсгэхгүй...
гэхдээ төрийн хар хайрцаг гэж аль улсын аль ядуу түмний төрын толгойд үлддэг учир Монгол улс бөгөөд Монгол хүн хятад хэмээх үндэстэнтэй нэгэн дээвэр дор багтахгүй нь туйлын үнэн

оросын тал болон өнөөг хүртэл дөнгөж алтанбулаг даваа л энгийн хүний нүдээр энгын дээрэмчин АК-47 буюу АКМС мэтээр зэвсэглэсэн хүмүүс ийм зүйлыг тийм амархан хүлээн авахгүй

мөн Манай зүүн хязгаараас баруун хязгаар хүртлэх газар нутгын хаана ч гэсэн бүхий л хөлөг тэрэг байлдааны хэрэгсэл сэтлэн орж ирэх боломжтой гэж үзэж болох авч хуучин болон бэлтгэл мөн өнөөгын албан хаагчид нэгэн дуугаар хэзээ ч бууж өгөхгүй

хятадын цэргын бодлого орос улсын цэргын бодлого өнөөг хүртэл НҮБ-ын хэмжээнд хамгын дэг журамтай эмх цэцгцэнд түргэн ордог үхэр нэртэй ч гэлээ маш уусах болон хувьсах чадвартай цэргийн бүрэлдэхүүнд асар их ялгаа бий

эндээс хэлэхэд дайн цэргийн болон зэвсэглэлын хүчээр ялдагүй иймээс
Хулгана том жижиг хамаагүй муур иднэ л гэсэн бол иддэг
энэ заямал

тэгэхээр Монгол шиг минь улс тийм амархан агаа бааяаа гэхгүй
Орос шиг улс тийм хурдан шилээ маажихгүй

наад газрын зураглалаар ойход мөсөөр дайралт хийхэд тийм амархан санагдахгүй байна

хятад Япон улсын түүхийг давтан уйлах хэрэг гарж магад

өнөөдөрөөр бүхнийг бүү хар гэж хэлий даа

Temulkawell (зочин)

Орос ах нарыг айраа дэндүү дутуу үнэлэж байх шиг байнаа... Орос улс гэдэг чинь Дэлхийн хамгийн агуу үндэстэн юм шүү дээ.

Тэмүүлэн (зочин)

Шуудхан хэлчье. Хятад Монгол оронлуу дайрлаа гэхэд Монголчууд яадаж 2 хоног тэснэ. Тэгээд НАТО-гийн цэргүүд ирээд Монголд тусална.

Зочин

Зүгээр нэг үлгэр байна шүү дээ. Оросыг КГБ зүгээр харад сууж байв л гэж хэдэн жили
йн цаадхыг харж байгаа шүү дээ

Зочин

Зүгээр нэг үлгэр байна шүү дээ. Оросыг КГБ зүгээр харад сууж байв л гэж хэдэн жили
йн цаадхыг харж байгаа шүү дээ

монгол эр (зочин)

Бид өөрсдийгөө хамгаалахын тулд дор хаяж 5 сая хүнтэй байх ёстой.Төрсөн нутагаа өмхий хужаад эзлүүлсэнд орвол эртхэн шиг үнддэс угсаа нэгтэй Монголчуудаа эцэг өвөгдийнх нь нутагт дууан ирүүлж хүн амаа олшруулах бодлогыг яаравчлах хэрэгтэй. Ядахнаа тэд зовлон зүдгүүр олныг үзэж хатуужсан хүмүүс.Бидэд хөрөнгө гэхээсээ илүү Эх орон элгэн садан үр хүүхдээ гэх цаг аль хэдийнээ болсон.Жүүдүүдийг хар Еврэй улс байгуулаад бүх л арабын улсуудтай байлдах гэж бна.Хятадууд түүхэндээ бусдыг эзэлж явсангүй эзэлсэн бол тэдний манлайд өөр үндэстэн сууж байсан үед л.Эзэн хааны минь өвлүүлсэн энэ сайхан нутгаа хамгаалахад одооноос бэлдэцгээе. Байгаль эх маань аль хэдийнээ хамгаалаад эхэлчихсэн шүү Монгол Эрчүүдээээээээээээээээээ

Tejin (зочин)

Орос Хятад хоёрын хэрхэх нь Монголчууд бидэнд хамаагүй гэж байгаа бол энэ хамгийн том эндүүрэл гэдгийг анхааруулъя.

Оттого (зочин)

Намайг1979-1980оны уед армид баихад монгол улсын тусгаар тогтнол баталгаатай байсан,Улаан армийн ач тус нелеег хезееч мартахгуй.1-ной мерийн дайсан хятад гедег байлаа.Цаг нь болохоор алалцаж тараа.

Зочин

Вокзал дээр нэг өглөө очоод зогсоод үз. Хужаа ажилчин нэртэй цэргүүд вагон вагоноороо л орж ирж байгаа. Тэндээс бүгд буцдаг гэвэл би лав итгэхгүй.

chinggis khaan (зочин)

Oros Mongoliig hen gej boddog hujaa nar iim ium bichij iamar mangar mongolchuud ni iim tsetgegdel bichdeg bna? delhiin 3dain ehelvel hujaa nar Mongoliin nutagt sar ch tesch chadahgui.Omnod hilee daguulan hujaa tserguudeer ulaan herem barichihna.Amerik Ebrop NUBiin aiuulguin zoblol tgeed shine jil temdegleed bj bna gj bna uu?

Зочин

Бодит байдалд бодолцож үзэж болох асуудал байна.Гэхдээ ОХУ асар их цөмийн нөөцтэй,ЗХУ-аас өвлөгдөж ирсэн асар их хур зэвсэг,байлдааны арвин туршлага байхад очиж очиж муусайн хужаануудад ялагдана гэж шал худлаа.Цөмийн асар их нөацөөр газрын хөрснөөс өмхий хужааг арчих болтугай.Яаж ч бодсон манайхан ялна.Стратегийн хүчирхэг бөмбөгдөгчөөр бөмбөгдөнө.Яг үнэндээ бол өмхий хужаа Оросоос авсан хуулбар зэвсгээс өөр зэвсэг байхгүй хуулбарлахаас өөр хийж чадах юм байна уу

qq (зочин)

tsar gd neg aihtar bombog orsod bdag shde

Зочин (зочин)

Оросын хүчийг хэтэрхий дутуу үнэлж байна.Дайн болвол бид нэрвэгдэнэ.Иймд хамтын хүчээр тулаанд орно.Орос ялах нь цаг хугацааны асуудал.Тэр их нөөц зэвсэгтэй, байлдааны арвин туршлага байхад ялж л таараа.

srj (зочин)

уучлаарай
1.хятад хүнээр олонч оросын зэвсэглэлтэй эн тэнцэхгүй хоцрогдмол гайгүй зэвсэг хийж байгаа боловч сүрээс цаашгүй,компютер чип дутуу дулмиг,
2.Тийм үймээнээр дайн эхлүүлж болох ч урдчилаад мэдэх оросын тагнуулын алба заавал мэдэх мэдээж хилийн ойр тийм их хятадууд ирчихээд байхад орос улс анхааралдаа авах нь тодорхой,мэдээж хил орчмоо зузаатгах тагнуул гаргах гэх мэт
3.монгол эзлэгдэж болохч азийн зарим орон цаашлаад хүний эрх улс үндэстны аюулгүй байдал яригдан АНУ болон европын холбоо нато зэргүүд эсэргүүцэх магдлал өндөр тул хятад үүнийг гадарлана яахав монголтой хэлэлцээ хийн оросруу нэвтэрч болохч бас л дургуй байх болно.Орос тусламж авахгүй нь тодорхой туслах оронч гарч ирэхгүй байх учир нь украйны асуудал чичен зэрэг асуудлаас улбаалж тухайн үед европын холбоо хориг тавиж байснаас ёвроп орохгүй АНУ мөн орохгүй эртны өрсөлдөгч улс зүгээр л маш зальтай тойроод л байх болно учир нь том гүрэн улсуудын дайн учираас яахав хойд солонгос байж болно хүнсээр монгол тусалж магадгүйч хятад зөвшөөрөхгүй ингээд монгол, орос хятадын хавчлаганд орно.Гарц бий
4.Мөн 1 сард 9 эхэлчихсэн мөн монголд жавар тажигнаж байхад дулаан орны хятад үндэстэн дайтхад бэрх бол нь Агуу Напелон оросруу өвөл дайраад ялагдсан хүйтэн хунгар цасаар хучигдсан учир дийлэнх цэргүүд осгож үхсэн орос агуу том нутаг дэвсгэрийг хүйтэнд зүгээр туулаад гарна гэж үлгэр орос давуу тал маш их бий
5.Хятадад цөм байгаад ч барахгүй Оросын агаарын зенит юу билээ ядаж байхад сансарын орон зайд хаан тив алагсах цөм байсан ч барахгүй л болуу мөн л орчин үеийн чип дутагдана Харин орос дураарай коноп дарах байлгүй Гэхдээ энэ 2 орон цөм хэрэглэвэл хоёулаа дэлхийн буруутан болно цөмөөс зайлс хийж болохч Орос тэр их хятадын цэрэгтэй нүцгэн гараараа тулалдах тэнэг улс биш мэдээж алсы тусгалтай хэдэн мянган пуужин харвах болно хятад үүнийг орчин үеийн агаар эсэргүүцэгчээр л хамгаалж чаднуу гэхээс хоцорсон хичнээн их буу зенитээр хамгаална гэвэл гонж Оросын цөмийн туршилт АНУ тай эн зэрэгцхүйц ихээр хийсэн уг туршилтанд бактерлог байх нь тодорхой мөн халдварт өвчин ингээд бодоод байхаар хятад зүгээр л хүнээ яаж өөрсдөө хорооё доо гээд бодож суусан нь дээр

энэ зөвхөн миний л бодол хэрэв орос хятадад ялагдвал оросын шинжлэх ухаан зэр зэвсэгийн нууц зэрэг нь алдагдах учир Хятад Дэлхийд ноёрхолоо тогтоох тул үүнийг бүх улс орон хүлээн зөвшөөрөхгүй л байх Орос ялагдах байсан ч ялагдуулахгүй иймээс дэлхий дээр оршин байгаа Их гүрэнүүд энх тайван байвал хэдэн мянган жилч энх тайван оршин байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)