МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Цэргийн хvчээ базааж буй нь
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Цэргийн хvчээ базааж буй нь

Цөмийн зэвсэгтэй, дэлхийн хамгийн олон хvнтэй хуурай замын арми бvхий Хятад улсын цэргийн бодлогыг тооцохгvй байж болохгvй. Хорин жилийн дараа өөрийн армийг энэ цагийн хамгийн хvчирхэг зэвсэгт хvчин болгохоор төлөвлөж буйгаа ХКН-ын XVI их хурал дээр БНХАУ-ын дарга Ху Жинтао мэдэгдсэн юм. Энэ хугацаанд хятадууд Оросын хийгээд Америкийн зэвсгийг хуулбарлан бvтээж чаддаг болох төдийгvй, одоо дэлхий дахинд бий болгоод байгаагаас хол давсан цэргийн техникийг өөрийн хvчээр хийхийг эрмэлзэж байна. Үvний тулд батлан хамгаалах салбарын зардлаа жил тутам 12-15 хувиар нэмэгдvvлж байгаа билээ.

Пентагоны мэдээлснээр бол БНХАУ-ын энэ оны цэргийн төсөв 70 тэрбум доллараас давсан аж. Энэ хөрөнгөний дор хаяж тэн хагас нь цэргийн аж vйлдвэрийн цогцолбор байгуулах болон гадаадаас зэвсэг худалдаж авахад зарцуулагдана. Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн хэлснээр бол 2005 онд БНХАУ 2.5 сая хvнтэй армиа 2.3 сая болгож цөөлөх, vvнээс хэмнэгдсэн хөрөнгийг цэргийн шинэ техник худалдаж авахад зориулах гэж байгаа.

Одоогийн байдлаар Хятадын ардын чөлөөлөх арми орчин vеийн зэвсгийн хангалтаар Америкийнхаас барагцаалбал 20 жилээр хоцорч байна. Гэхдээ энэ ялгаа багассаар байгаа юм. Хятадын арми өнгөрсөн 25 жилд олоогvй амжилтаа сvvлийн таван жилд олсон гэж Вашингтоны их сургуулийн профессор Дэвид Шаубмах vзэж байна. Хятадын армийн агаарын хvчинд байгаа 2.5 мянган сөнөөгч онгоцны 350 нь агаарын байлдаан явуулах өнөө цагийн шаардлагыг хангаж буй бөгөөд ийм онгоцныхоо тоог 2010 онд 500 хvргэхээр төлөвлөж байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Доналд Рамсфельдийн хэлснээс vзвэл 10 жилийн дараа гэхэд Хятад улс цөмийн хошуутай тив алгасах, тvvний дотор Америк руу онилох пуужин 1000-тай болох аж. Энэ бол vнэнд тун ойрхон vнэлгээ юм. Ердөө сvvлийн 10 жилд л гэхэд Хятад тив алгасах 610 пуужинг армийнхаа зэвсэглэлд нийлvvлсэн байна.

Хоeрдугаар зэрэглэлийн тvншлэл

Хятад, Оросын эдийн засгийн харилцаа тун vлбэгэр байна. Оросын хувьд эднийд экспортолж буй бараа (тvvхий эд, зэвсэг, гол нь СУ-ЗОМК онгоц) багагvй ч гэсэн энэ нь Хятадын хувьд ялихгvй хэмжээ юм. 2004 онд дорнод хөрш, манай хоёрын бараа эргэлт 15 тэрбум долларт хvрсэн. Энэ бол тун өчvvхэн юм. Худалдааны нь томоохон тvнш болох Америк, Япон, Европын холбоо, АСЕАН-ы орнууд, Өмнөд Солонгостой жилд 100 тэрбум долларын бараа эргэлттэй байдаг.

Манай хоёр улсын хооронд дэд бvтцийн салбарт томоохон төслvvд хэрэгжиж байгаа ч Орос, Хятадын худалдааг Хятад-Америкийн юм уу Хятад-Японы төвшинд хvргэж чадахгvй л байгаа юм. Оросоос нефть дамжуулах хоолой барьж байгуулах юм бол 2010 оноос хойш бvрэн хvчин чадлаараа Хятад улс жил бvр 30 сая тн нефть (энэ нь дөрвөн тэрбум доллар гэсэн vг) “сорохоор” төлөвлөж буй.

2010 оноос цааших Хятадын жил тутмын хэрэгцээ нь 20-30 тэрбум шоометр хий гаднаас авахыг шаардана. Энэ бvх хэрэгцээг нь Орос улс хангалаа ч бидний худалдаанд тийм ч их ахиц гарахгvй. Харьцуулалт хийе л дээ. Хятадын нефть, хий олборлодог Petrochihe хэмээх улсын компани одоо 14 тэрбум долларын өртөгтэй хий дамжуулах 4000 км урт хоолойг Шинжаанаас Шанхай руу тавьж байна. Тvvнийг энэ онд дуусгах ёстой. Шиньжаан хийгээд Таримын хонхорт хайж илрvvлсэн хийн хэмжээ гурван триллион шоометр бөгөөд далайтай залгаа нутагт бас нэг триллион шоометр хийн нөөц бий.

Хийн хэрэглээ нь 2010 онд 90-100 тэрбум шоометр болно гэж vздэг. Тиймээс Хятад хийн хэрэгцээгээ өөрөө олон арван жил хангаж чадах учир Оросын хий тэднийд тийм ч онцгой хэрэгтэй биш юм. Казахстан, Туркменистанаас Шиньжаан-Шанхайн гол шугам руу хий дамжуулах хоолой барихаар ярьж байгаа нь зөвхөн энэ салбарын хэрэгцээгээ даруй хангахад нь Хятадад хэрэгтэй төдийгvй тvлшний эдгээр эх vvсвэр (Казахстан, Туркменистан)-ийг өөрийн зах зээлд “уяж” өгөх, тэндээс авсан хийгээ нутаг дэвсгэрээрээ дамжуулан Солонгос, Япон руу гаргах боломжтой болох зорилгыг өвөрлөж байгаа хэмээн шинжээчид vздэг.

Орос, Хятадын цэрэг-техникийн хамтын ажиллагааны байдлыг ажихад оргил vеэ өнгөрөөсөн гэж хэлж болохоор байгаа. Жилийн өмнө Оросын Батлан хамгаалахын сайдтай уулзахдаа Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Оросоос цэргийн бэлэн техник авдаг практик vеэ өнгөрөөсөн тул vйл ажиллагааны шинэ арга хэлбэрийг хайх цаг болсон гэж хэлсэн юм. Хятадын Батлан хамгаалахын сайд Цао Ганчуань Оросын цэргийн техникийг Хятадад нийлvvлэхэд тавьсан бvхий л хязгаарлалтаа зогсоож, Хятадын мэргэжилтнvvдийг Оросын цэргийн vйлдвэрийн онцгой нууцад нэвтрэх боломж олгохыг санал болгосон. Манай БХЯ Хятадыг одоогоор цэргийн холбоотноо гэж vзэхгvй байгаа учраас Оросын цэргийн техникийн шинэ төрөл зvйлийг эднийд худалдахыг хориглочихоод байгаа юм. Гэлээ ч хятадууд шинэ зэвсгийн зарим хэсгийг биднээс авсаар л байгаа.

Тvvнээс гадна Орос улс зэвсэглэлийн нарийн системийг vйлдвэрлэх зөвшөөрлийг Хятадад худалдахдаа тун хойрго байгаа. Жишээ нь, Су-27 гэдэг сөнөөгч онгоцыг vйлдвэрлэх зөвшөөрлийг Хятадад өгөхийг Оросын БХЯ зөвшөөрсөн, тэгсэн хэрнээ тvvний хөдөлгvvрийг хийхийг зөвшөөрөөгvй. Гэхдээ энэ нь саяхан болтол хятадуудын санааг зовоохгvй байсан юм. Өөрийн дэглэмийн онцлог хийгээд Тяньаньмэний талбай дээр оюутнуудын жагсаалыг буудсанаас нь болж олон улсын улсын зvгээс тавьсан хоригоос шалтгаалж Хятад улс орчин vеийн цэргийн техникийг их хэмжээгээр авахыг төдийлөн хvчлэхгvй, авлаа ч Оросоос л ихэнхийг нь авч байгаа юм. Хятад манай хоёрын зэвсгийн наймаа “өгснийг нь л ав” гэсэн зарчмыг баримталж буй.

Сvvлийн 10 жилд Хятад улс дөрөв дэх vеийн 200 онгоц, агаараас эсэргvvцэн хамгаалах С-300 нэлээдийг, хөлөг онгоц болон усан доогуур явагч завь арав гаруйг, нийтдээ 15 тэрбум доллараар авсан. Зөвхөн өнгөрсөн онд Оросоос Хятадад экспортолсон цэргийн техникийн өртөг 2.3 тэрбум доллар хvрсэн. Тэгэхдээ ихэнх нь 2002-2003 онд захиалсан зэвсэг байв. Сvvлийн нэг жил хагаст Орос, Хятадын хооронд энэ салбарт томоохон гэрээ хийж чадсангvй .

Тэр ч бvv хэл Хятад улс J-11 (Cу-27CK) онгоцны vйлдвэрлэлээ тэн хувиар багасгасан бөгөөд vvнийгээ уг төсөл хуучирсан, энэ онгоц ч боломжоо бvрэн шавхсан гэдгээр тайлбарлаж байгаа. Хятадын хөнгөн сөнөөгч J-10 (Америкийн F-16 гэсэн vг) онгоцонд зориулж АЛ-31ФН хөдөлгvvрийг 250 ширхэгийг Хятадын Ардын чөлөөлөх армид өгөхөөр 2004 оны арванхоёрдугаар сард “Салют” цогцолбор зөвшөөрсөн ч тvvнийг ажил хэрэг болгоогvй. Хятадын тэнгисийн цэргийн хvчинд нэг тэрбум долларын vнэтэй Су-30МК2 сөнөөгч онгоцыг 24 ширхэгийг нийлvvлэх хоёрдахь гэрээг ч байгуулаагvй. Хятадын гурван тэрбум долларын 10 гаруй гэрээний хувь заяа одоо Оросын цэргийнхнээс хамаарах болчихоод байгаа.

Хятадын ардын чөлөөлөх арми Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцууд болон СУ-30МК2 хийгээд тvvний хөдөлгvvр, бусад нэлээд “мэдрэмтгий” зэвсэг vйлдвэрлэх зөвшөөрөл авахыг эрмэлзэж буй юм. Ху Жинтаотой хэлэлцээр хийснийхээ дараа Владимир Путин чухам ямар шийдвэр гаргахыг одоо хэлэхэд төвөгтэй. Тэгэхдээ vvнд шууд vл хамаарах зvйлvvдээс харахад хятадууд санасандаа хvрэх бололтой. Энэ зун болох Орос, Хятадын цэргийн “Хамтын нөхөрлөл-2005” хэмээх хээрийн сургуульд Хятадын Батлан хагаалахын сайд Цао Ганчуаний хувийн хvсэлтээр Оросын тал сөнөөгч нисэх хvчний зэрэгцээ стратегийн бөмбөгдөгч Ту-95МС, Ту-22МЗ зэрэг хятадуудын гойд сонирхож байгаа онгоцнуудыг оролцуулах гэж байна. Энэ бол БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн хэлснээр “цэргийн салбар дахь хамтын ажиллагааны шинэ vе шат руу хийж буй анхны алхам” юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
аа (зочин)

Mongoliin zevseg bol sain diplomat ajillagaa, sain uls tur l hiih yum daa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)