МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Хятадын Ардын Чөлөөлөх Арми
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Хятадын Ардын Чөлөөлөх Арми

Хятадын Ардын Чөлөөлөх Арми /ХАЧА/ нь одоогоор 2 сая 500 мянга гаруй албан хаагчидтай дэлхийн хамгийн том арми бөгөөд дайны vед бие бvрэлдэхvvнийхээ тоог 300 саяд хvрэх чадвартай гэж vздэг. ХАЧА нь армийн болон хязгаарын цэргийн анги нэгтгэлvvдийг багтаадаг бөгөөд Хятадын зэвсэгт хvчний 70 % бvрдvvлдэг. Армийн анги нэгтгэлvvд нь хамгаалах тулаан явуулахдаа илvvтэй бэлтгэлтэй гэгдэгч бие бvрэлдэхvvн болон техникийн бэлтгэлийн хувьд цөмийн, химийн болон биологийн зэвсэг хэрэглэсэн дайнд тааруу бэлгэгдсэн гэж vздэг.








ХАЧА-н хуурай замын цэргийн хvч

71 хороо, 21 батальон, их буу болон агаараас эсэргvvцэх хамгаалах 33 дивиз, танкийн 13 дивиз, мотобуудлагын 118 дивизийг багтаасан 35 армитай.

Хязгаарын цэрэгт нь хилийн цэргийн 73 дивиз болон отряд, 140 хороотой. Сvvлийн vед цэргийн номлол нь өөрчлөгдөснөөр арми болгон нь 46300 хvнтэй, 4 мотобудлагын дивиз, хуурай зам, танк болон их бууны нэгтгэлvvд, агаараас эсэргvvцэн хамгаалах анги, тээврийн болон Фронтын нисэх хvчнээс бvрдэх болсон. Танкийн 33 дивизийн нэг бvр нь тус бvртээ 240 танк бvхий гурван хорооноос бvрддэг.

ХАЧА-н Цэргийн нисэх хvчин

Цэргийн нисэх хvчний дивиз болгон нь 17 мяган хvнтэй бөгөөд гурван хорооноос бvрддэг. Хороо болгон нь гурван экскадрилээс, эскадриль болгон нь 3-4 онгоцтой. Агаараас эсэргvvцэн хамгаалах ангиуд нь 22 хороотой бөгөөд 220 мянган хvний бие бvрэлдэхvvнтэй бөгөөд 16 мянган зенитийн их буу, газар агаар ангиллын 100 пуужинтэй. Сөнөөгч, бөмбөгдөгч онгоц болон нисдэг тэрэг нийлээд 5000 гаруй.
Тэнгисийн цэргийн хvчин

Хэдийгээр Хятадын Тэнгисийн цэргийн хvчин нь ХАЧА-н ердөө 12% эзэлдэг ч дэлхийд гуравт ордог. 350 мянган хvний бие бvрэлдэхvvнтэй, 2000 гаруй усан онгоцтой. Мөн өөрийн гэсэн 34 мянган хvнтэй агаараас эсэргvvцэн хамгаалах анги, 38 мянган хvнтэй эргийн хамгаалалтын отряд, 56.5 мянган хvнтэй далайн явган цэргийн корпустай.
Цөмийн зэвсэгт хvчин

Хятад нь 1964 оны 10-р сарын 16-ны өдөр цөмийн бөмбөгийг амжилттай туршиснаас хойш цөмийн зэвсэгтэй орнуудын эгнээнд багтсан билээ. 1966 онд цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужин, 1967 онд ус төрөгчийн бөмбөг туршсан юм. Одоогоор 255-300 нэгж бvхий цөмийн цэнэгт хошуу, бөмбөгтэй бөгөөд 100 мянга хvний бие бvрэлдэхvvнтэй vйлчилгээний тэдгээрийн vйлчилгээ, бэлэн байдлыг хангаж байдаг.
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
bayarja (зочин)

энэ олон хүнийг хаанаа оршуулна аа. хэ хэ

Zorigoo (зочин)

Сонирхолтой юм байна. Хятад хэдэн цэргийн тойрогтой юм болоо. Зохион байгуулалтын хувьд Монголоос ялгаатай нь.....

BLG

Orostoi adilhan, 7 tsergiin toirogtoi, bei jing, ji nan,nan jing, guang zhou geh met 7 toirogt huvaagddag, uldsen 3iig n martchlaa

swat (зочин)

bayarja goy helle xax

tulgaa (зочин)

Хятад цэргийн 7 тойрогт хуваагддаг. Үүнээс хамгийн хүчирхэг 2 нь манай Монголтой хамаатай.
1. Бээжингийн цэргийн тойрог Улаан-Үдээс зүүн тийш Оросын Алс Дорнод хүртэл газрыг “хариуцдаг”. Манайхаар бол Улаанбаатараас зүүн тал гэсэн үг л дээ. Бээжин, Хэбэй, Өвөр Монгол, манай нүүрсийг хямд авдаг Шаньси мужийг хамгаалах үүрэгтэй. Нийт 400.000 хүн бүхий гурван том армиас бүрдэнэ.
2. Ланжоугийн цэргийн тойрог Байгал нуураас баруун тийш Сибирь, Монгол, Оросын Алтай, Казахстан зэрэг Төв Азийн орнуудыг “хариуцдаг”. Улаанбаатараас баруун талын чиглэл гэсэн үг. Ганьсу, Цинхай, Шэньси, Шинжаан-Уйгар, Өвөр Монгол, Нинся-Хуэйн автономит орныг хамгаалах үүрэгтэй. Нийт 220 мянган хүн бүхий хоёр том армиас бүрдэнэ.
Мөн манай зүүн талд маш ойр Шеньяны цэргийн тойрог байдаг ба тэр нь нийт 250.000 хүн бүхий гурван армиас бүрдэнэ. Гэхдээ Оросын Примор хавь болон Солонгосын хойгийг “хариуцаж” байгаа учраас манайхаас “хол”, “аюул багатай” юм.
Гэхдээ Бээжингийн болон Ланжоугийн цэргийн тойргууд нь “дийлэхгүй” бол туслах нь мэдээжийн хэрэг. Сүүлийн жилүүдэд маш өргөн зам харилцааны сүлжээ барьсан учраас “хурд ихтэй” бололтой юм билээ…
Бээжингийн цэргийн тойрог 27, 38, 65 дугаар гэсэн гурван армиас бүрдэнэ. Энэ армиуд “юу юунаас” бүрдэгийг манайхан сонирхох нь лавтай…
27 дугаар армийн бүрэлдэхүүнд: 80, 81 болон 235 дугаар мотобуудлагын бригад, артиллерийн бригад, агаарын довтолгооноос хамгаалах пуужинт-артиллерийн холимог бригад орно.
38 дугаар армийн бүрэлдэхүүнд: 112 болон 113 дугаар механикжуулсан явган дивиз (явган явах ганц ч хүн байхгүй-Д.Г), танкийн 6 дугаар дивиз, армийн нисэх хүчний 8 дугаар корпус, артиллерийн бригад, агаарын довтолгооноос хамгаалах пуужинт-артиллерийн дөрвөн бригад орно.
Харин 65 дугаар арми нь: 193, 194, 195 дугаар механикжуулсан явган бригад, танкийн 207 дугаар бригад, нисэх хүчний дөрвөн корпус, артиллерийн дивизион, агаарын довтолгооноос хамгаалах пуужинт-артиллерийн бригадаас бүрдэнэ.
Ланжоугийн цэргийн тойрог 21 болон 47 дугаар армиас бүрдэнэ. Олон улсын экспертүүдийн үзэж байгаагаар: хуягт танкийн нэг дивиз, артиллерийн нэг дивиз, мотобуудлагын хоёр бригад, артиллерийн нэг бригад, агаараас хамгаалах нэг бригад, танк эсэргүүцэх нэгтгэл зэргээс бүрдэнэ. Дээрээс нь цэргийн цагдаагийн 7 болон 63 дугаар нэгтгэл, Ганьсу мужид буй хуягт танкийн 12 дугаар дивиз, Шинжааны цэргийн районд буй 4, 6, 8 дугаар явган цэргийн гурван дивиз, 11 дүгээр уулын дивиз байгаа. Яагаад уулын дивиз байгаа гэвэл Алтайн нурууг давах “хэрэг” гарч ч магадгүй ш дээ…

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)