МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Хилчдийн талаарх дууны үгс
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Хилчдийн талаарх дууны үгс

Хилчин чамдаа

Мэндийн хадаг шиг номин тэнгэрт
Мөнгөн зvйдлээс шөнөдөө чимэгтэй
Мөнхөд дархалсин торгор хилээсээ
Миний амраг зvvдэнд учраатай

Дайчин чи минь хамгаалж яваа

Далай орон минь менхөд тайван даа
Саруул эх орноо хамгаалж явахын
Сайхан заяа чилийх байна

Хvсэл хайраа чамдаа хадгалсан

Хvлээхийн жаргал минийх байна
Далай орон минь мөнхөд тайван даа
Дайчин чи минь хамгаалж яваа

Эрхэлж өссөн цэцэгт талдаа

Энхрий сэтгэлийн vгээ ярилцсандаа
Эргээд иртэл чинь хvлээж сууна гэж
Энгэрийг чинь тvшин шивнэж vлдсэнсэн

Дайчин чи минь хамгаалж яваа

Далай орон минь мөнхөд тайван даа

Хилчдийн алдар

Алтай таван богдоос эх авсан тvvхтэй
Алтан хилийн шугамаа нvд чавчилгvй хамгаалсан

Эх орныхоо даалгаврыг

Эрэлхэг зоригтой биелvvлдэг
Алдарт хилчин та нарыгаа
Ая дуундаа дуулж байна.

Бvргэдийн мөр хvрээгvй бөмбөгөр цагаан оргилтой

Шовх асгаар хvрээлэгдсэн алтайн цаст ууланд ч

Эх орныхоо даалгаврыг

Эрэлхэг зоригтой биелvvлдэг
Алдарт хилчин та нарыгаа
Ая дуундаа дуулж байна.

Таанын vнэр ханхалсан говийн аагим халуунд ч

Талын жавар исгэрсэн дорнодын уудам талд ч

Эх орныхоо даалгаврыг

Эрэлхэг зориготой биелvvлдэг
Алдарт хилчин та нарыгаа
Ая дуундаа дуулж байна.

Хилчин

Насаараа хайрлах эх орон
Нандин итгэлийн ард түмэн
Найрамдлаар гийх саруул ирээдүй
Нарлаг хорвоод мөнх байна

Дархан хил халдах дайсангүй
Далай жаргалд гай дайрахгүй
Хүний жаргалын хүслийг евөрлөн
Хилчин залуус соргог байна.

Намаараа овоглосон залуу нас
Найдвараа өгсөн хойч үе
Найрамдалд өргөсөн цоглог дуу
Найрсаг түмэнд энхийг авчирна

Дархан хил халдах дайсангүй
Далай жаргалд гай дайрахгүй
Хүний жаргалын хүслийг өвөрлөн
Хилчин залуус соргог байна.

Эрдэнэт баян монгол нутаг
Эзэн баатар бүтээлч олон
Энх мөнхийн жаргалын дээдийг
Эгнэгт мандуулах хувь тавилантай

Дархан хил халдах дайсангүй
Далай жаргалд гай дайрахгүй
Хүний жаргалын хүслийг өвөрлөн
Хилчин залуус соргог байна.

Торгон хилийн зүг

Хилийн зүг юуны тулд
Хэний төлөө цэрэг эрчүүд
Бүхээгтэй ногоон машинтайгаа
Бүрэнхий үдшээр цувна вэ хө
Дархан орныг минь хамгаалж
Даяар олныг минь өмгөөлөн зогсож
Атаат дайсныг өвдөглөн дархаар
Анд Зөвлөлтийн арми ирж байна
Зүсрэх сум тэсрэх бөмбөгийг
Зоригтой сөрсөн дайчин эрчүүд
Алтан хилийн сөөм газрыг
Амиараа нөхсөнийг бид мартаагүй
Монгол орос мөр зэргэцэн
Морин атак шууран ороод
Молцог элсээ улайран байсныг
Халхын гол мартаагүй
Умар зүг Сибирийн замд
Урт цуваа үелэн хөврөөд
Дуулгаа тайлсан цэрэг эрчүүд
Дуугаан дуулаад хаачина вэ хө
Дархан орныг минь хамгаалан босч
Даяар олныг минь өмгөөлөн зогсч
Атаат дайсныг өвдөглөн дарсан
Анд нөхөд минь буцаж явна.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
nyamaa&batuul2003 (зочин)

NAIZAA GOE SHUU GEHDEE /TORGON HILIIN ZUG/ DUUNII UG JAAHAN ALDAA BNA OO ZASAARAI BI SHINE TSERGIIN DUU BICHICH HII SHINE TSERGIIN DUU TSEGEEN NUURIIN ONGOT MANDALD TSEELIIN SHUVUUD CHUULSAN OGLOO TSETSEGSIIN ARGADAN CHAMAIGAA UNSEHED TSERGIIN ZARLAN OVORD MIN BAISAN YUM dh: SEVSHEE SALKHITAI NODNIN JILIINKH SHIG SHIVREE BOROOTOI NAMRIIN OGLOO SHINELIIN TOVCHINDOO ALTAN SOEMBOTOI SHINEHEN TSEREG BI CHIN TANGARAGAA ORGOLOO UNAGAN HAIR DAAGA NASANDAA UULZAHIIN TAVILAN HAIRLASN HORVOOD UIDAH ZAVGUI TSERGIIN TSAG HUGASTAA UULIIN GORKHI SHIG TURGAN URSAH YUM AA dh: SEVSHEE SALKHITAI NODNIN JILIINKH SHIG SHIVREE BOROOTOI NAMRIIN OGLOO SHINELIIN TOVCHINDOO ALTAN SOEMBOTOI SHINEHEN TSEREG BI CHIN TANGARAGAA ORGOLOO ZA TEGEED NAIZAA CHI KRILEER BICHCHIKH BI KRILEEREE BICHIKH GEHREER MINII MONKYE BOLOKHGUI BNA OO GEJ

tsolmonmandah (зочин)

mash goy mongol ulsiin toloo zvtgey gej helmeer bna.

BAZKA (зочин)

MASH IH GOY BAYARLALAAA

bold (зочин)

Uwug deedsiin mongol nutgaa
Uwlun aswan negen ami mini
Eh oron tugshuur. zaralwal
Ergeed jagsah daichin nuhud mini

bold (зочин)

Ene duunii ner buten ug ni bwal ugj tuslaach !!!

Telmen (зочин)

Uniar tatsan uulsiinhaa deegvvr
Usnii shuwuud ganganaad butslaa
Uchralt chamaigaa irne geheer
Untah noirnoosoo zvvdleed serlee
Tsergiin gantshan jil
Hvleegeerei hairt min
Tsergees irehed min ugtaarai daaa
Vvltei tengeriin owchvvg shvrgeed
Vrsee daguulan shuwuud butslaa
Vnench chamaigaa irne geheer
Vvrmegleh noirnoosoo zvvdleed serlee
Tsergiin gantshan jil
Hvleegeerei hairt min
Tsergees irehed min ugtaarai daaa
Ododtoi tengeriin odod harwaad
Orchlond chamtaigaa amidrana shvv dee
Bi tsergees halagdaad
Chi surguulia tugsuud
Tegeed 2-uulaa amidrana shvv dee
--DX--

enkhbayar (зочин)

tsergiin amdral goe shvv

sanaa (зочин)

tsereg erchvvdiin mine hiimor vrgelj oodoo badarch baig.tsergiin amidralch neeree goe shv.bahrahmaar shan

xilchin (зочин)

hil chigelsen temdegt owoo gedeg duunii vgiig oruulaach pls

batochir (зочин)

r82

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)