МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Өмнөд Солонгосын шинэ цэргийн өмсгөл
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Өмнөд Солонгосын шинэ цэргийн өмсгөл

Өмнөд Солонгосын шинэ цэргийн өмсгөлӨмнөд Солонгос, АНУ -с дутахааргүй ихээр улсынхаа аюулгүй байдалдаа анхаардаг улс. Тэдний шинээр бүтээж буй цэргийн өмсгөл нь кинон дээр гардаг шиг маш орчин үеийнх ажээ. Бүх хувцас нь бүхэлдээ сум, хорт бодис, цөмийн зэвсгийн хороос хамгаалах чадвартай. Ер нь л өмссөн хүнийг нь алж болох эсэхийг мэдэхгүй юм. Түүнчлэн малгай нь дотроо дэлгэцтэй бөгөөд кинон дээр гардаг шиг орчин тойрноо камераар хянаж, хоолой таних системээр удирдаж болно.

Цаашлаад зэвсэг нь гэхэд дайсан болон өөрийн талаа ялгах чадвартай, хамгийн агуу нь уг буу нь бичил пуужин харвах систем буюу тэдний шинэ сум болох К11 -р буудах болно.

Уг сум нь байгаа хайж олох чадвартай бөгөөд сумны явж туулж буй замыг дуулганаасаа хянах боломжтой. Харин К11 -ын тэсрэх чадвар нь маш өндөр юм.

Шинэ зэвсэглэл нь 2 үе шаттай хэрэгжих бөгөөд эхний ээлжинд хувцас бэлэн болох бөгөөд 2 дохь ээлжинд хувцасны бүх төрлийн хамгаалалтыг хийх юм байна.

Одоогоор уг зэвсэг хийгдэж эхлэх болон дуусах хугацааг зарлаагүй байгаа ч гэсэн аль хэдийн ажилдаа орсон гэдэгт эргэлзээд хэрэггүй бизээ.

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
чухалзалуу (зочин)

гэтэл манай арми цэргийн шинэчлэл гээл орилоод байхаас доривтой хийж байгаа юм алга. ядаж хэдэн цэргүүдээ НАТО стандартын 5,56 мм-н буугаар зэвсэглчихэж чаддаггүй юм байх даа. ойрхон оросын АК-74 байж л байна. саяханаас хэдэн БТР-80 авсан л гэсэн. тэр нь ч үнэндээ манайдаа л сүүлийн үеийх юм байхдаа хөөрхий. Т-90, БМП-3, СУ-30, КА-50 ч монголчуудын хувьд мөрөөдөл биз дээ. гэхдээ яахав монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг, авчих ч юм билүү хэ хэ хэ...

BLG

za ter ka50 chin zaragdahgui bhaa daa. Nisgegchiig ni nuutsaar beltgedeg ym shd.

Зочин

Orosooos zevseg avaad hereggui baih oo. USA bolon baruunaas ondor tehnologiin zevseglel avah heregtei. Mongold 2 horshoos oor ayul uchruulah uls baihgui. Tiimees tednii zevseglelees davuu orchin ueiin zevsegleleer hangah hergtei.

MGL (зочин)

Bidend gants l arga baina. Oorsdoo odoonoos nano tehnalogi hogjuuleh. Uugeeree shine torliin nano zevseg buteeh heregtei. Busdaaraa bolch ee medehgui...

BLG

Manaid huuliaraa zevseg hiihiig horiglodog ym bn le. Ternees bish uul n sum ntr hiih bolomj bga ym bn le l de

god of war (зочин)

uuruu zewseglel uildwerlej chadahgui bol busad ulsiin zewseglelees hotsorjil taaraa 5 dahi ueiin zewseglel gj bna tiim bolhoor zewsegleliig Mongol doo hiij boloh talaar bodoh heregte boljee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)