МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Цөмийн зэвсэг хяналтаас гарч магадгүй
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Цөмийн зэвсэг хяналтаас гарч магадгүй

Цөмийн зэвсэг хяналтаас гарч магадгүй
Пакистан өөрийн цөмийн зэвсгээ хянаж чадахаа больж магадгүй байна. Үүнээс өмнө Афганистанд үйл ажиллагаа явуулж байсан "Талибан" хөдөлгөөн улс орны олон бүс нутгийг хяналтандаа авч, тэнд шариатын шүүх тогтоож, төр засгийн газрын түшмэдийг үл ойшоосоор. Хамгийн гол нь зэвсэгт этгээдүүд нийслэл Исламабадаас 60 км зайд оршиж байна. Өнөөгийн нөхцөлд үүнийг булаан эзлэх нь цаг хугацааны асуудал юм.

Пакистаны нутаг дэвсгэрт шашны бүлэглэлүүдийн зөрчилдөөний бүс хэмээн нэрлэгдэх болсон Суатын хөндий, Бунерийг талибууд бараг эзлээд байгаа билээ. Тус улсын засаг захиргаа улс оронд нь эрх замбараагүй байдал газар авахаас болгоомжлон хэт даврагчдын эсрэг хатуу арга хэмжээ авч чадахгүй байсаар.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон телевизийн "Фокс" сувагт ням гарагт өгсөн ярилцлагадаа, Пакистанд болж байгаа үйл явдал мөхлийн аюул занал учруулж байна хэмээн мэдэгджээ. Цөмийн зэвсэг Талибаныхны гарт орж болзошгүй хэмээн түгшиж байгаагаа тэрбээр нуусангүй. Лалын шашинтнууд засгийн эрхийг булаахад ойрхон байгааг ч хүлээн зөвшөөрсөн байна. Вашингтон урьд хэрэгжүүлсэн бодлогынхоо үр шимийг дахин хүртэж байгааг энд сануулах нь зүйтэй. АНУ Пакистаны толгойг хэт илээгүй байсан бол өдийд хэзээ хэзээгүй хяналтнаас гарч дэлхий нийтийг түгшээх цөмийн зэвсгээс айх байсан гэж үү.

Исламабад бүс нутагт ямагт Америкийн түшиг байсан тул Цагаан ордон тус улсын цөмийн санаархлыг хараагүй мэт өнгөрөхийг эрхэмлэсэн. Тэгэхээр цөмийн зэвсгийн түлхүүр террористуудын гарт орж болзошгүй байна. Хамгийн сонирхолтой нь террористуудыг цагтаа АНУ, Пакистаны тагнуулын газар Афганистанд зөвлөлтийн нөлөөний эсрэг дайтахын тулд зэвсэглэж, мөнгө төлж, сургаж байсан юм. Мэхт хүн мэхэндээ гэж. АНУ өрөөлд ашиглахаар бэлдэж байсан алан хядагчид одоо өөрсдийнх нь эсрэг босч ч магадгүй болоод байна.
Талибануудын эрх мэдэл өдөр ирэх бүр нэмэгдсээр. Засгийн газар ч тэрс үзэлтнүүдэд засгийн эрхээ алдахад хүрээд байна.

Чухам хэзээ яаж. Үүнд Вашингтон түгшиж байгаа бөгөөд Пакистан засгийн эрхээ Талибанчуудад алдаж болохгүйг анхааруулж, тэдэнд алдсан газар нутгийг дахин хяналтдаа авахыг шаардах болов. Пакистанд цэргийн эргэлт гарвал Цагаан ордон нүдээ аниад өнгөрнө гэдэгтэй шинжээчид санал нэг байна. Олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Владимир Сотников "АНУ Пакистаныг алдахгүй, Тиймээс АНУ энэ асуудлаар дангаар эсвэл Пакистаны армитай хамтран ажиллах ямар нэг төлөвлөгөө байна.

Исламабадыг ойрын үед эзэлж магадгүй таамаг байна. Миний бодлоор Пакистаны зэвсэгт хүчин ерөнхийлөгч Зардарийн засгийн газрыг унагаад, талибаны хөдөлгөөнд цохилт өгөх, эсвэл АНУ-тай хамтраад, эсвэл дангаараа "Талибан" хөдөлгөөнтэй хийж буй энэ тэмцэлд дээш гарахыг оролдоно.

Хөрш Афганистанд АНУ-ын ивээлд байгаа олон улсын цэргийн эвсэл терроризмыг таслан зогсоох чадалтай бүс нутгийн цорын ганц хүчин болно. Хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хүргэхэд агаарын орон зайгаа нээсэн Москва эвслийн үйл ажиллагааг дэмжиж байна.

Ямартаа ч, лалын хэт даврах үзлийн эсрэг тэмцэл яаран шийдэх аргагүй бөгөөд зөвхөн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчээр энэ байдлыг таслан зогсооно" гэжээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)