МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Нэг нь 30 сая ам.долларын үнэтэй онгоц Монголд ирнэ
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »
ОХУ-аас манайд асар үнэтэй дөрвөн онгоц нийлүүлэх нь гэсэн сураг дуулдав. Зэвсэг, техникээр ядруухан манай улсад бол энэ тун сайхан мэдээ. Монголын зэвсэгт хүчинд бүр ч таатай үйл явдал. Тус бүр нь 30 сая ам.долларын үнэтэй гэх тэдгээр онгоцны нэрийг “SU-27B” гэх бөгөөд нэлээд хэдэн жилийн өмнө үйлдвэрлэсэн эд ажээ. Гэхдээ хуучных ч гэлээ манайд бол “олдохгүй эрдэнэ” байж таараа. Загварын хувьд “Mikoyan” буюу “Mig-21 IB” гэдэг загвартай төстэй юм уу даа.

Манайд бол одоогоор “Mig-21” загварын онгоц байдаг. Тэдгээрийнх нь хугацаа ерөнхийдөө дуусч байгаа гэсэн. Тиймээс өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Монголд айлчлах үеэр дээрх онгоцыг нийлүүлэхийг манайхан санал болгосон юм байна. Гэхдээ албаны хүмүүс одоогоор энэ талаар эцсийн тохиролцоонд хүрсэн зүйл байхгүй гэсэн тайлбар хэлэв.

Хэрэв Оросын тал хүсэлтийг хүлээн зөвшөөрлөө гэхэд 3-4 жилийн дараа “SU-27B” онгоц манайд ирэх боломжтой хэмээн БХЯ-ны гадаад, харилцааны хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг ярина лээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд энэ талаар нааштай зүйл яригдсан байлгүй гэж найдаж л байна. Нөгөөтэйгүүр ирэх он гараад манай улсын ОХУ-тай хийсэн зэвсэг нийлүүлэх гэрээний хүчинтэй хугацаа дуусна.

2004 оны гуравдугаар сард энэ гэрээг байгуулсан юм гэнэ лээ. Саяхныг болтол манайхан АНУ-аас зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа, гэтэл оросууд Монголд зэвсэг өгөх сонирхолтой байна гэсэн яриа гарч байсан ч энэ удаа ОХУ-тай хийсэн гэрээг эргэн сунгах магадлал илүү өндөр хувьтай байгаа бололтой. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)