МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Японы арми улам хүчирхэгжсээр
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Японы арми улам хүчирхэгжсээр

Японы арми 1939 оны тавдугаар сарын 11-ний өдөр Монгол улсын нутагт цөмрөн орж ирсэн. Түүхэн энэ ойд зориулан Японы армийн өнөөгийн байдлыг сонирхуулъя.japan_army
Дэлхийн II дайн дууссанаас хоёр жилийн дараа буюу 1947 онд Япон улс армигүй байх, олон улсын маргааныг цэргийн хүч ашиглан шийдэхгүй байх гэсэн заалтуудтай Үндсэн хуулийг баталжээ. Тус заалтуудыг одоо ч халаагүй хэвээр. Япон улс 60 жилийн турш хөгжсөөр эдийн засгийн хувьд том гүрэн болсон. Гэвч тус улс дэлхийн хэмжээнд цэрэг улстөрийн ямар ч чөлөөгүй тул «том хэтэвчтэй улс төрийн одой» гэгддэг. Харин одоо Токио энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. Үнэндээ тус улсын Зэвсэгт хүчний сэргэн мандалт бараг 50 жилийн өмнө эхэлсэн гэж болно. Энэ нь тухайн үед АНУ-д маш хэрэгтэй байлаа. Учир нь тэдэнд ЗХУ ба коммунист Хятадын эсрэг холбоотон хэрэгтэй байв. Иймээс АНУ Олон улсын гэрээг зөрчин 1951 онд Японтой гэрээ байгуулж, тус улсын Рюкю арал дээр цэргийн баазтай болжээ. Хариуд нь япончууд холбоотны хувиар «Өөрийгөө батлан хамгаалах» нэртэй Зэвсэгт хүчин байгууллаа.

2007 онд Японы Үндэсний Батлан хамгаалах Газар яам болон өөрчлөгдсөнөөр тус улс энхийн зарчмуудаасаа татгалзсан юм. Ингэж үндэсний армиа дахин байгуулснаар Япон дэлхийн том гүрнүүдийн хэмжээнд очно гэж тооцоолжээ. Япон улс1991 онд анх НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд (Иракт) оролцсон бөгөөд дараа нь Камбож, Палестин, Афганистан, Иракт цэргээ илгээсэн. Японы армийн хуурай замын анги нэгтгэл нь 151,8 мянган хүнтэй. Энд явган цэрэг, хуягт танкийн нэгтгэл, их буу, зенит ба пуужингийн ангиуд, агаарын десантын анги зэрэг багтдаг. Удахгүй тэд шинэ танк, техникээр Хуурай замын хүчээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Тус улсын Цэргийн нисэх хүчний бие бүрэлдэхүүнд 45,6 мянган хүн алба хашдаг. Энэ хүчин Тактикийн сөнөөгч авиаци, Пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем (ПЭХС), тагнуулын болон цэргийн тээврийн, тусгай нисэх хүчин, тэрчлэн зени-тийн пуужингийн, радио техникийн, ар талын хангамжийн ангиудаас бүрддэг. Зэвсэглэл гэвэл «F-1», «F-15J», «F-15DJ» зэрэг 189 нисэх онгоц, тагнуулын «RF4E», тэрчлэн туслах зориулалтын 400 шахам нисэх онгоц, вертолет бий.

Японы Тэнгисийн цэргийн хүчин нь Ази, Номхон далайн бүст хамгийн хүчирхэг нь бөгөөд 43,8 мянган албан хаагчтай. ТЦХ одоогоор АНУ-тай хамтран Японы арлуудаас 1000 милийн зайд хяналтаа тогтоогоод байна. АНУ сүүлийн 15 жилийн турш япончуудад ПЭХС барихад тусалж байгаа. Гэхдээ эдгээр систем нь Японы «Өөрийгөө хамгаалах»
хүчинд захирагддаг. Тэгээд ч Японы ПЭХС нь Америкийн пуужингуудын тусгалаас гадна оршдог аж. ПЭХС-ийн тусламжтайгаар япончууд улсынхаа хилийн гадна цэрэг, дайны ажиллагаа явуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл өөрийн агаарын хилийн гадна балластик пуужингуудыг устгах, бусад орны пуужингуудыг хянах ажих зэрэг. Гэхдээ тэд ажиглалтын эвтэйхэн байрлалыг хайн хэнд ч үл хамаарах, төвийг сахисан нутагт нэвтэрч болзошгүйг үгүйсгэхгүй. Хэрэв тэгвэл япончууд Үндсэн хуулиа зөрчих юм.

Японы улстөрчид сүүлийн хоёр жилийн турш Умард Солонгосын цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх сонирхлыг барьж тогтоох талаар их ярьж байгаа. Иймээс япончууд өөрсдөө цөмийн зэвсэг бүтээж ч болзошгүй, Хэрэв АНУ нэгэн сайхан өдөр өөрийн холбоотондоо багахан хэмжээний цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрвөл тус бүс нутагт байдал хурцдах нь ойлгомжтой. Оросууд үүнээс л сэрэмжилж байна. Тэгээд ч энэ хоёр улс Курилийн арлуудын талаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа. Чухам ийм учраас оросууд Японы Зэвсэгт хүчин хүчирхэгжихээс болгоомжилж байна.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
bayanaa (зочин)

teneg iwanuudiig ter tsumiin zewsegtei nn tsug gazriin xursnuus archix xeregtei.oros xytad xoyr bol neg teregnii xoyr dugui.mongol vndestnii munxiin daisan.oros amerik xoyr bol germanii aguu sexeetnvvn achaar tsumiin texnologtoi bolson gedeg nn xudlushgvi vnen

Заяа (зочин)

Япончууд өөрийн улсын аюулгүй байдалдаа маш анхаардаг ерөн бол цөмийн зэвсэгтэй болсон нь дээр тгд курилын арлын тохиролцоонд хүрвэл, ану япон хоёр оросыг хамтран дарах санаа агуулдаг байх үнэндээ орос бол хүчирхэг улс америкчууд үнэн шургуу бас зальтай америкийн гол дайсан улс орос байх намнах f

Заяа (зочин)

японы цэргийн батлан хамгаалах салбартаа хичнээн ам доллар хөрөнгө мөнгө зарцуулдаг юм бол тэр талаар бичээч

Заяа (зочин)

одоо нэгэнт цөмийн зэвсэгтэй улсыг газрын хөрснөөс арчих нь өнгөрсөн өррө арчигданшдээ зүгээр энхийн замаар харилцах нь хамгийн чухал

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)