МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : АНУ-ын генерал Ирантай хийх дайны төлөвлөгөөгөө задаллаа
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Yediot Ahronot-н АНУ Цэргийн Нисэх хүчний генералын үгнээс ишилж бичсэнээр хэрэв дипломатууд Иранийг цөмийн зэвсэг хөгжүүлэх программыг зогсоож чадахгүй бол жилийн хугацаанд уг орныг дайны сүүдэр нөмрөх аж. Генералын хэлж байгаагаар, Иранд явуулах цэргийн ажиллагаа 2-3 өдөр үргэлжлэнэ. Америкийн Цэргийн Нисэх хүчин болон Тэнгисийн флот ойролцоогоор 1,5 мянган обьектийг устгах юм. Мөн Тэнгисийн болон Агаарын дайралтуудыг спецназын ажиллагаа дэмжих бөгөөд уг Мусульман улсын эрх баригчдыг олзлох ажээ. Үүнээс гадна америкчүүд Персидийн хойгыг нээлттэй байлгахын тулд Ираны тэнгисийн цэргийг устгах шаардлагатай юм. Генералын үзэж байгаагаар цэргийн ажиллагаа нь эхний давалгаа ойролцоогоор 60 сөнөөгч болон бөмбөгдөгч (В-2, F-117, F-22) онгоц гол обьөктуудад цохилт өгнө. Үүний дараа дээрх байнуудаар 400-аад цэргийн онгоц тусгай ажиллагаа явуулах ажээ. Мөн америкийн шумбагч болон усан дээрх хөлгүүд 500 гаруй далавчит пуужинг Ираны стратегийн ач холбогдолтой цэгүүдэд цохилт өгнө. Thomas Mclnerney тагнах ажиллагаа Иран дахь цэргийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд америкийн тагнуулын алба хангалттай мэдээллийг цуглуулж чадна гэдгийг тодотгосон байна. Мөн Ираны дэглэмийг нураахад тэдний цэргийн хүчний 20-50 хувийг сөнөөхөд хангалттай гэжээ. Mclnerney Израилийн цэрэг дангаар Иранд цохилт өгөхөд хүчин мөхөсдөнө гэж өөрийн үзэл бодлоосоо хуваалцсан байна. Израилийн агаарын болон газрын зэвсэгт хүчин сайн бэлтгэгдэж, зэвсэглэсэн боловч тэдэнд онгоц зөөвөрлөгч усан онгоц болон газар зүйн хувьд ойрхон учир дутагдалтай. Дахин сануулахад америкийн албан ёсны төлөөлөгчид хэрэв Иран уран олборлох үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, дэлхийн ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байвал АНУ-д тодорхой арга хэмжээ авах эрхтэй гэсэн.

Нэг л асуулт үлдэж байна. АНУ дэлхийн 220 гаруй орны төлөөлөл мөн үү? Монгол ураны нөөцтэй нь тогдоогдсон, бид олборлож, цөмийн зэвсэгтэй улс болно гэвэл яах бол...

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
XaPXyH (зочин)

iim yavdal bodit amidral der bolox ni yu l bol... Zuger tsergiin strategiin tolovlogoo urdichilsan prognoz yum bishuu.

srz (зочин)

herev dain bolbol manai zasgin gazar iraqiin dainiig demjij Mongol ulsiin ner hyndiig daintai hutgasan enhbayariin aldaa bitgii davtaasai bilee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)