МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Таван жилийн дараа хятадууд Орос руу довтолно.
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Хятадыг ямар ч хамаагүй дайнд татан оролцуулах нь өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа заналхийлэлийг бууруулахад Америкад ашигтай.


Сүүлийн 10 жилд БНХАУ ын цэргийн номлол эрс өөрчлөгджээ. Өмнө нь болзошгүй аюулаас сэргийлэх, батлан хамгаалах тактиктай байсан бол харин одоо цомхон бүтэцтэй болж орон нутгийн хэмжээний жижиг сөргөлдөөний үед довтлох тактик баримтлах болжээ. Дэлхийн хамгийн том зэвсэгт хүчин –Хятадын ардын чөлөөлөх арми 5 саяас 2,5 сая хүртэл цомхотгол хийжээ. Хятадын арми зэвсэгээ шинэчилж байгаа. Өнөөдөр Хятадын армийн 80 хувь нь оросын зэр зэвсэгээр хангагджээ. Сүүлийн хэдэн жилийн турш өрнөж байгаа хятадын цэргийн шинэчлэл нь үндсэндээ байлдааны өндөр чадвартай хамгийн өндөржүүлсэн дээд зэргийн зэвсэг, техникээр хангагдах явдал юм. Офицеруудын тоог цөөлж, тэдний гүйцэтгэдэг байсан үүрэг доод тушаалын хүмүүст ноогдсон байна. Хятадын ардын чөлөөлөх армийн нийт цэргийн 30 хувь нь Хятадын Коммунист намын гишүүн байна гэж хуулинд заасан юм. Зарим цэргийн ангиудад энэ тоо 40 хувьтай байна. 1969 онд хятадын Жэньминь Жибао сонинд “Энэ арми үргэлж аймшиггүйгээр урагшилж, ямар ч дайсанд дийлдэлгүй ялалт байгуулна. Хятадын Ардын чөлөөлөх арми улс орондоо ялалт байгуулсан хойно ангит нийгэм оршин тогтнож байсан цагт, дэлхийд империалист тогтолцоо оршин тогтнож байх л юм бол тулаанд үргэлж бэлэн байх ёстой. Үүнд ямар ч эргэлзээ тээнэгэлзэл байж болохгүй. Хүнд хүчир ажил, үхэлээс айх хэрэггүй.Бид Тайванийг чөлөөлнө ” гэсэн дарангуйлагч Мао Зэ Дуны гэрээслэлд үнэнч хэвээр байгаа юм. Хятадууд цэргийн технологийн хувьд америкаас 15-аас 20 жилээр хоцорч байна. Хятадууд цэргийн технологийн хөгжлийн хувьд АНУ-ыг гүйцэж чадахгүй гэдэг нь илэрхий. Харин Хятадын ардын чөлөөлөх армийг Оросын зэвсэгт хүчинтэй харьцуулах юм бол хэд хэдэн давуу талтай байгаа юм. Хятадын арми албан хаагчдын бүрэлдэхүүний хувьд илүү, тулалдах чадвар сайтай. Хятадын арми оросын хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр бүрэн хангагдсан гэдгийг оросын албаны хүмүүс ч нотлож байгаа юм. Орост үйлдвэрлэсэн сүүлийн үеийн техникийг худалдан авахад зориулж БНХАУ жилд 30 тэрбум доллар зарцуулж байгаа. Албан бус мэдээгээр бол энэ тоо 45 тэрбумд хүрдэг байна. Цэргийн хүчин чадлын хувьд хятад улс хөрш орнуудаа ч араасаа дагуулахгүй болжээ. Энэ нь хөрш орнуудынх нь сэтгэлийн зовоох болжээ. Алс дорнодын геополитикийн талбар дээр хятадын эртний өрсөлдөгч Япон улсын парламент үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж “өсөн нэмэгдэж байгаа хятадын заналхийлэлд” сөргүүлэн батлан хамгаалах бүтэц бүрэлдэхүүнээ эрс нэмэгдүүлэхээр болжээ. Хятад улс хил залгаа бүх газар нутагтаа маргаан шалтаг гаргаж маш “ухаалаг” түрэмгийлэх бодлого явуулж байна. /Сүүлийн 40 жилд Тайваний талаар баримтлах хятадын бодлого өөрчлөгдөөгүй. Тайвань бол хятадын газар нутгийн нэг хэсэг гэж үздэг юм./ Тэгвэл хил залгаа зэргэлдээх бүс нутагт янз бүрийн тактикийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Гималайн уулын бэлд байдаг 35 сая хүн амтай Балба улсад маоистууд хэд хэдэн удаа иргэний дайны босгон дээр авч ирж байлаа. Монгол улс хятадын хувьд ямар заналхийлэл учруулж чадахгүй. Энэ хоосон тал газар материаллаг байдлын хувьд сонирхолтой бус, харин зөвхөн Оросын Сибирь, Алс Дорнод руу довтлох түшиц газар нь болох юм. БНАСАУ-д байгаа коммунист дэглэм нуран унах, эсвэл хойд солонгосчууд цөмийн зэвсэг хэрэглэх заналхийлэл гарч ирвэл хятадуудад эзлэгдэж магадгүй. Хойд Солонгост эмх замбаараагүй байдал үүсэх нөхцөлд энэ улсятэнэ цөмийн зэвсэгтэй гэдэг шалтагаар хятадууд хяналтандаа авч мэдэх юм. Саяхан АНУ Тайванд хандан 15 тэрбум долларын зэвсэг худалдан авахыг санал болгожээ. Европын ардчилагчид Гитлерийн Германд 1941 оноос өмнө Төв Европын газар нутгийг өөрийн болгоход нь дэм болж байсан шиг алдааг АНУ гаргаж байгаа юм. Германы шунал хөдөлсөн хойно түүнийг зогсоох ямар ч боломжгүй байсан юм. Тайванчууд ямар ч зэвсэг худалдан авсан хятадын цэргийн машиныг зогсоож чадахгүй юм. Хятадууд Тайванийг өөрийн болгох асуудал аль хэдийнэ урьдчилан шийдэгдсэн, зайлшгүй зүйл юм. Америкчууд Хятадыг ямар ч хамаагүй дайнд татан оролцуулах нь өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа заналхийлэлийг бууруулах ашигтай. Америкчууд Тайвань аралыг золиослох нь гарцаагүй. Тайвань бол америкийн стратегийн эцсийн зорилго биш. Хятадыг Энэтхэг, эсвэл Оростой мөргөлдүүлэх нь АНУ ын зорилго бөгөөд хятад луугийн хүчийг бууруулна гэж найдаж байгаа юм. Тайвань руу довтлох бүх хууль зүйн үндэслэл БНХАУ-д байгаа юм. 2005 оны эхээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал “үймээнтэй арлын эсрэг” хүч хэрэглэж болох тухай хууль баталжээ. Энэ хуулийг нэгэн дуугаар баталсан юм. Ямар тохиолдолд БНХАУ Тайвань аралын эсрэг хүч хэрэглэж болохыг “хэрвээ энхийн замаар нэгтгэх бүх нөхцөл, хүчин чармайлт талаар болох юм бол” гэж тодотгосон заалт оржээ. Гэвч хятадыг бие барих нэг хүчин зүйл байгаа. 1951 онд АНУ, Австрали, Шинэ Зеланд улсын дипломатууд Азид хятадууд түрэмгийлэл, хүчирхийлэл үйлдвэл хамтран цэргийн ага хэмжээ авна гэсэн гэрээг байгуулжээ. Хятад улс дотороо үймээнтэй, цөмийн зэвсэггүй байх үед энэ гэрээ байгуулагдсан юм. Харин одоо холбоотонууд орчин үеийн хүчирхэг хятадын эсрэг тэмцэх нь юу л бол? Хятадын зэвсэгт хүчний чанарын ахиц, дэвшил нь ойрын 10 жилд Оросын хувьд хамгийн том заналхийлэл нь юм. Ирэх хэдэн жилд Хятадууд газар нутгийн хувьд хилийн маргаантай асуудлыг шийдэх бөгөөд Орос руу довтлох нь цаг хугацааны асуудал болжээ. Орос улс Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн сүрдүүлэг ч хятадуудыг зогсоож дийлэхгүй. Зөвлөлт Холбоот улс цөмийн зэвсэгтэй байсны дараа хятадууд хэд хэдэн удаа өдөөн хатгалт хийж байсан билээ. Хятадууд ч өөрсдөө цөмийн зэвсгийн их нөөцтэй гэсэн мэдээлэл байдаг. Хятадууд Оросын алс дорнодын газар нутагт зүгээр ч нэг санаархаж байгаа хэрэг биш. 1856-1860 оны хооронд хар тамхиний дайнд Англи, Францчууд хятадыг бут цохисоны дараа алс дорнод Оросынх болсон юм. Хаант Орос улс дайны дараах бялуу хуваалтанд зальжинаар оролцож 1861 онд Владивосток тэнгисийн боомтыг байгуулж байсан түүхтэй. 20-р зууны 40 өөд оны сүүлээр Хятадууд дотоод асуудлаа шийдэж, Гоминьдан намынханыг Тайвань руу хөөсний дараа коммунист намын удирдлага доор хүчээ зузаатгаж эхэлсэн юм. Хятад улс хил залгаа бүх улс оронтой газар нутгийн маргаан хийж зөрчил үүсгэжээ. 1969 онд Зөвлөлт Хятадын хилийнн Уссури голын орчимд, Казахстанд Жаланашколь нуурын ойролцоо мөргөлдөөн болжээ. Солонгос, Бирмийн иргэний дайнд хятадын арми оролцсон нь хөрш орнуудынхаа хувьд түрэмгийлэл хийж болзошгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ. 2005 онд Орос Хятадын зэвсэгт хүчнийхэн Шаньдунд хамтарсан хээрийн сургууль нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар алан хядах ажиллагааны эсрэг чиглэсэн гэх боловч үнэн хэрэгтээ Тайвань аралыг эзлэх бэлтгэл нь байлаа. Оросоос зэвсэг худалдан авахын өмнө Оросын зэр зэвсэгийн хүчин чадал, боломжийг судлах нь хятадуудад сонирхолтой байсан юм. Орос-Хятад улс мөнхийн түншүүд гэдэг тунхаглал нь үнэндээ маш гэнэн хэрэг. Оросууд дорно зүгийн хүчирхэг хөршийнхөө өмнө гар хоосон сууж байгаатай адил. Оросууд зэвсэгт хүчнээ шинэчлэх, шинэ сургалт хийхэд хэдэн жилийн хугацаа байгаа бөгөөд хэрвээ үүнийг хийж чадахгүй бол Оросууд газар нутгийнхаа гуравны нэгийг алдаж болзошгүй юм. Дэлхийн түүхэнд цэргийн хамтарсан сургуулийг нэг талаас холбоотон орны хамтын ажиллагаа, нөгөө талаас тагнуулын арга хэмжээ болж байсан хэд хэдэн тохиолдол гарч байсан юм. Ийм ойлголт 20-р зууны эхээр амьдралд илүү нэвтэрч эхэлсэн юм. Дэлхийн 2-р дайны өмнө ЗХУ, Гитлерийн Герман хамтарсан хээрийн сургууль хийж, энэ үеэр германчууд Улаан Армийн цэргийн тактикийг судалсан юм. Орост өөрчлөн байгуулалт эхэлсэнээс хойш Орос, АНУ ын цэргүүд “Торгау” гэдэг үгээр кодлоглдсон 6 удаа хамтарсан хээрийн сургууль хийсэн байна. Цэргийн хээрийн сургууль Германд, тэр ч бүү хэл Москва хотоос холгүй газар хийгдэж байжээ. Энэ бүхнийг тагнуулын ажиллагаа гэж үзэж болох юм. Цэргийн сонгодог тагнуулын ажиллагаа системтэй, удаан хугацааагаар явагддаг бол хамтарсан цэргийн хээрийн сургууль бол зөвхөн түүний нэг үзэгдэл юм.

Цэргийн мэргэжилтний тайлбар

Улс төр цэргийн хүрээлэнгийн удирдагч, ОХУ ын Цэргийн академийн сурвалжлагч гишүүн профессор Цыганок Анатолий Дмитриевичийн хэлснээр бол хятад улс 15 жилийн дараа Оросын хувьд хамгийн аюултай дайсан нь болох юм. ЗХУ задарсан шиг хэрвээ Коммунист хятад улс бутран задрах юм бол хэд хэдэн тусгаар тогтносон улс болох юм. Шинээр тусгаар тогтсон улсууд хөрш зэргэлдээ оронтойгоо газар нутгийн маргаан үүсгэж болох юм. Киргиз, Узбекистанд өнгөт хувьсгал гарсаны дараа Хятадын хамгийн тогтворгүй муж бол Шинжаан Уйгарын өөртөө засах орон болсон юм. Шинжаан Уйгарын хүн амын 25 хувь нь узбек, 25 хувь нь уйгар мусульманчууд юм. Оросууд хятадтай цэргийн хээрийн сургууль хийж, тэр тусмаа стратегийн бөмбөгдөгч онгоцныхоо сүр хүчийг гайхуулах нь Оросын үндэсний эрх ашигт үл нийцэх юм. Оросын гадаад бодлого барьж байгаа удирдагчид алсын хараагүй байгаа юм. Тэд өнөөдөр мөнгийг эрхэмлэхээс илүү Хятадуудтай нүүр тулах үр хүүхүүдүүийнхээ ирээдүйг бодохгүй байна. Орос улс хятадуудад хоёр нөөц хөдөлгүүртэй нисэх онгоцоо бөмбөгдөж байгаа юм. Ийм онгоцыг одоогоор Оросоос өөр хэн ч ийм онгоц үйлдвэрлээгүй. Цэргийн зэр зэвсэг нийлүүлэгч худалдааны дараа янз бүрийн сэлбэгээ худалдаж бизнесээ өргөжүүлэхийг л бодож байгаа юм. 60-аад оны үеэр ЗХУ ын мэргэжилтнүүд 5 сая хүний бүрэлдэхүүнтэй хятадын Ардын чөлөөлөх армийн эсрэг хэрхэн няцааж чадах вэ гэдэг туршилтыг хийсэн юм. Зөвлөлтийн буудлагын ангийнхан хятадын армийн дайралтыг зогсоох боломжгүй гэдэг нь нотлогдсон юм. Хэрвээ хятадтай ямар нэгэн томоохон мөргөлдөөнд орвол цөмийн зэвсэг хэрэглэх нь үр дүнтэй гэж дүгнэлт хийжээ. Оросын гадаад яам, Ерөнхий штабын баримтлаж байгаа бодлого нь хамгийн аюултай дайсантайгаа зөвшилцөж эвлэрэх, нөхөрлөх явдал юм. Энэ чиглэлээр Шанхайн хамтын ажиллагааны байгуулагад ОХУ ажиллаж байгаа. Энэ байгуулагад ирээдүйд Иран, Энэтхэг, Пакистан, Монгол улс гишүүнээр элсэх юм. Хятад улс Оросын алс дорнодыг зугуухан эзлэх бодлого хэрэгжүүлж Кунзийн хэлснээр “ хэрвээ хүчээр болохгүй бол ухаан залиар асуудлыг шийд” гэсэн үгийг мөрдлөгө гаргажээ. Үүнийг ч бид Алс Дорнодод ажиглаж байна. 2005 онд Шандунд болсон цэргийн хээрийн сургуулийн үеэр оросын мэргэжилтнүүд хятадуудын штабын газрын зургийг харжээ. Энэ зурагт Сибирь, Казахстан, Дундаж азийг шараар будсан байжээ. Энэ бүх газар нутгийг хятадууд одоогоос 300 жилийн өмнө алдсан гэж үздэг юм.
start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

Bariin zulzagiig baga deer ni mongoliin tuxai 1 ch ug garsangui.5saya xuntei army 1945 ond yaponchuudiig dangaaraa xooj chadaagui yum bol yagaad 1945ond Mongoliin xil ruu dairaad tsomorch chadaagui yum bol.1960 ond Ussurt xil zorchood Lazerduulsan gedeg biluu.Xuiten dainii ued jinxene bolomj ni xujaa nart bsan yum bishuu daanch chadaagui.Xogjilgui doroi buurai bsaniix yum boluudaa.

BLG

Naad lazerduulsan gej unen ym u? Tsuu yaria bish ym u?

Godman (зочин)

Хятад улс Оросын холбооны улсруу дайр нь гэдэг хулгана муураар орлдсоноос ялгаагүй зүйл болох байлгүй.Яахав манай орны газар шороонд хэсэг хугацаагаар эзэн суухал байх. Хятад эрчүүд дайн байлдаандаа муу, сул дорой агаад ажилчин дорд үндэстэн. Яахав хүн амынхаа тоогоор илүүрхэж магадгүй. Гэхдээ Орос дайтна гэдэг их хугацаа шаардах учир амаргүй л байна даа. Эцсийн эцэст ямарч дайн үргэлж асар их хангамж шаарддаг учир олон хүн амтай хятад мэтийн улс удаан тэсэхгүй л байх. Тэгээд ч АНУ энэ бүгдийг өөрийн улсад ашигтайгаар эргүүлэх нь тодорхой учир хятад муу санаагаараа гэгчээр ийм тэнэг алхам хийхгүй л байх. Харин манай улсруу юуны түрүүнд соёлын довтолгоо ихээр хийх байх.Ганц айж буй зүйл бол АНУ ОХУ хоёр хоорондоо дайн хийхгүй л гэж найдъя.

МОНГОЛ (зочин)

ЛАЗЕР БИШЭЭ. БМ ГРАД-21 (МОНГОЛООР ЮУ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА, КАТЮША ГЭХ НЬ ХААШАА ЮМ) АШИГЛАЖ ЗАВСАР ЗАЙГҮЙ БӨМБӨГДӨЖ ХАНДЫГ НЬ ХАГА ДАРСАН ГЭЖУГАА.

BLG

Grad bol manaid ch bga shde ho

Sansar (зочин)

Ussurt lazeriin buug turshiltiin jurmaar ashiglasan ni vnen. Damanii arluudiin tulaand Orosuud HUjaagiin armiig Katushaaraa hvis temtersen bdg. Orosuud Sanhvv, erunhii zoriulaltiin tsergeer bol Hujaag barahgvi bolow uu! Tsumiin zewseg tednii gants naidwar! Mongol bol zvgeerl gishgelber gazar. Bid 70-80 jil Hujaagiin esreg Orosiin bufer uls bailaa huurhii!

САНАСААР

хятадын арми хятадын арми л гэх юм наад хэдэн хятад гэх армын үлдэгдэл чинь ямархуу эр зоригтой байдгыг мэдэх үү олуулаалаа ухайлан дайрахаас өөр чадалгүй 1 д

монгол шууд л бууж өгнө гээл ухуулаад байхын тйим ч амаргүй л хоол 2 д

оросын зэвсэг хяадын зэвсэгээс дутах гэдэг талаас бол би итгэхгүй 3 д

шууд довтлох тулааны явган цэрэг болон хягласан галт хөдөлгүүрт тэргээр нэгэн жигдийн дайрах гэж байгаа бид бас гадарланаа 4 д

тактикын хувьд болбвсруулах гэхээсээ таамагласан зүйл байна энэ ... ванга юмуу хаашаан

за тэгээд өөрийнхөө армыг ялагдана гэж бодохгүй байна тэгээд чхөл бөмбөгд өрсөлдөгчөө хожоосой гэдэгүй байх

hertw (зочин)

Хятад Орос, Монголруу дайрахаас сэргийлэх хамгийн ухаалаг арга бол бүх дэлхийн анхаарлыг Түвд, Уйгур (Зүүн Туркестан)ын зүг хандуулах юм. Тэнд жинхэнэ хомроголон устгалт болж байгаа юм шиг байна лээ. Хятадын тэр их армийн хүчийг энэ зүг чиглүүлж хүчийг нь тарамдуулах нь зүйтэй. Тэгээд ч Хятад зэвсэглэлээ нэмэгдүүлээд байвал эдийн засаг нь дампуурчих гээд байдаг, эдийн засагаа бодоод байхаар арми нь хүчгүйдэж Уйгур, Түвд хоёр салан тусгаарлах гээд байдаг. Ийм ацан шалаанд хятад орчихоод байгаа. Үүн дээр нь гол анхаарлаа хандуулан тоглолт хийвэл...

Hi (зочин)

Хятадын хүчийг дэндүү их үнэлжээ. ОХУ бол хэзээ ч Хятадын дээр нь байна. Үндэстэний онцлог гэж байдаг. Хятад бол дайчин үндэстэн биш. Хятадыг зөвхөн соёлын бодлого нь л авч яваа. Энэ мэт мэдээлэл бичиж Монголчуудыг өөрсдөдөө итгэх итгэлгүй болгох гэсэн оролдлого хийж байна даа. Манайхан сүүлийн үеийн Зэвсэг техникээр хангадаж чадвал, ер нь улс төрийн болон цэргийн удирдлага сайн байвал Хятад бол юу ч биш.

Зочин

Er ni nol hyantiin zuvulduu gehdee. Bid bugd esreg arga hemjee avahgui bol udahgui delhii gedeg ertsunts hyatad bolno. ugaasaa ch ene huuli. hunii olon ni hunee baridaggui ene bol zuvhun mater zuil deer yarisan uvug dedes mini

зочин (зочин)

бүх Монгол үндэстнүүд нэгдвэл хятад байтгуйа 2 гүрэн нэгдсэнч Монголыг дийлэхгүй

зочин (зочин)

Хятад улс бусад гүрэнтэй зөөлөн нь хатуугаа иддэг аргаар л удаан хугацаанд мэрэх байх. Тэрнээс биш дээр үеэсээ хятадын цэргүүдийг тэсвэр тэвчээр муутай Ногоон тугын цэргүүд л гэдэг байсан шүү дээ. Дайн болвол Оросын хүн амаас ганц ч хүн үлдээгүй бол тэднийг ялсанд тооцох болохоос хэзээ бууж өгөхгүй дайнч ард түмэн. АНУ бол ганц ч дайнд ялж байгаагүй улс

ummm (зочин)

5 jil ni ungurchiluu ???? dain boloogui l harin iluu undur tuvshind ajillah gereend gariin useg zuraad baidag ?? ход ход

Монгол (зочин)

Монгол улс бол хэзээ ч хүний тоогоор байлдаж байгаагүй, цомхон, цэргийн тактик, арга ухаан эр зоригоор дэлхийг эзэлж байсан ухаалаг дайчин ард түмэн. Оросын дайнч байдал ч Монголоос суралцсан түүхтэй.

Зочин

хятад довтолсон уу87

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)