МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Өмнөд Солонгос цэргийн хүчээ зузаатгаж байна
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »
Өмнөд Солонгос улс Шар тэнгисийн ойролцоо цэргийн хүчээ зузаатгаж, БНАСАУ-ын усан хил рүү удаа дараа нэвтэрсэн гэж Солонгосын үндэсний энх тайвны хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Өмнөд Солонгосын өдөөн хатгасан үйлдэл БНАСАУ-ын дургүйцлийг их хүргэж Шар тэнгисийн бүс нутагт түгшүүртэй байдал бий болгож байна гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг уламжилжээ. Өмнөд Солонгосын өдөөн хатгасан үйлдлийн эсрэг БНАСАУ хариу арга хэмжээ авна гэж хэвлэлийн төлөөлөгч нэмж хэлжээ. "Өмнөд Солонгосын тал БНАСАУ-ын эсрэг дайны эхлэлийг тавьж байна. Тус улсын хөлөг онгоцууд манай улсын усан хилд удаа дараа халдсан" гэж  Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.
Өмнөд Солонгос улс гуравдугаар сарын сүүлээр үй олноор хөнөөх зэвсгийн худалдааг зогсоох тухай АНУ-ын Зэвсэг үл дэлгэрүүлэх аюулгүй байдлын санаачилгад нэгдсэний дараа БНАСАУ 1950-1953 оны Солонгосын дайныг зогсоох хэлэлцээрээс гарч байгаагаа мэдэгдсэн билээ.
Хоёр Солонгосын хооронд 1999, 2002 онд Шар тэнгисийн хилийн маргааны улмаас мөргөлдөөн үүсч байсан юм.
С.Отгонбаяр
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Nyamdelger (зочин)

Nice site bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)