МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : АНУ-ын арми өөрийн айдсын тухай
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

АНУ-ын арми өөрийн айдсын тухай

АНУ-ын цэргийн шинжээчид нисгэгчгүй онгоц болон Оросын шинэчлэгдсэн шинэ гранат харвагчаас болгоомжилж буйгаа илтгэв.

Америкийн цэргүүдэд  учрах шинэ аюулын тухай илтгэлийг АНУ-ын арми гаргажээ. Супер орчин үеийн зэвсгээс гадна террористууд ба партизануудын хэрэглэдэг хямд үнэтэй цэргийн техникээс болгоомжлох хэрэгтэйг цэргийнхэн сануулж байна.Хамгийн их айдсыг Оросын шинэчлэгдсэн гранат харвагч тэдэнд төрүүлж байгаа ажээ.

“Asymmetric Threats to Current and Future US Forces” нэртэй илтгэлийг өнгөрсөн долоо хоногт АНУ-ын арми гаргасан юм. Америкийн цэргүүдэд учирч болох шинэ аюул заналын тухай тэнд өгүүлжээ.

Нисгэгчгүй аппаратууд танкны эсрэг удирдлагатай пуужин, гранат харвагч, машинд байрлуулсан мина харвагч зэрэг зэвсэгт онцгой анхаарлыг уг илтгэлд зориулсан байна. Тухайлбал, нисгэгчгүй онгоцыг 32 орны армид ашиглагдаж байгаа бөгөөд зарим загварын үнэ нь 2-3 мянган ам.доллар болжээ. “Техникийн туршлага ба хүсэл байвал энэ аппаратуудыг аюул тээсэн зэвсэг болгон хувиргахад амархан” гэж цэргийн шинжээчид дүгнэсэн байна. Ийм аппаратыг Ливаны “Хезболлах” 2006 онд байлдааны зориулалтаар ашигласныг тэд сануулжээ.

Энэ аппаратаас гадна Америкийн дайснууд гранат харвагч, машинд байрлуулсан мина харвагчийг улам их ашиглах болсон байна. “Энэ технологи эртнээс нэвтэрсэн боловч түүнийг Иракийн босогчид эвслийн нисдэг тэргүүдийн эсрэг өргөн хэрэглэж байна хэмээн илтгэлд дурьдав. Оросын үйлдвэрлэлийн гранат харвагчийн (РПГ-32) шинэчлэгдсэн загвар нээлттэй зах зээлд гарч ирэх болсон нь цэргийнхэнд түгшүүр төрүүлж байна. “Энэ зэвсэг нь өмнөх загваруудаасаа илүү үзүүлэлттэй бөгөөд том аюул дагуулж байна”гэж шинжээчид дүгнэв. Энэ зэвсэг нээлттэй зах зээлд гарч ирсэн нь Иорданы чөлөөт бүсэд үйлдвэрлэж байгаатай холбоотой гэж Оросын шинжээч тайлбарлав. Түүний яриагаар Иорданы Батлан хамгаалах яамтай хамтран үйлдвэрлэж байгаа энэ зэвсэг Ойрхи Дорнодын зэх зээлд тараагдах магадлал өндөр ажээ. Оросын гранат харвагч нь жин багатай ба тусгай сургалт шаардагдахгүй ашиглахад амар, олон дахин ашиглаж болох аж. РПГ-32 загварын цэнэгийн хүчин чадал эрс нэмэгдэж калибр нь 72-105 мм болон нэмэгджээ. Үүнээс гадна энэ зэвсгийн цэнэг нь ердийнхөөс гадна хуяг нэвтлэгч, эзэлхүүнтэй дэлбэрэлт хийх чадалтай гэнэ. Ганцхан ийм зэвсэгтэй цэрэг ердийн зэвсэгтэй цэргийн бүлгийг орлож чадах гэнэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)