МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : ОХУ-ын Зэвсэгт хvчин
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

ОХУ-ын Зэвсэгт хvчин

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын зэвсэгт хvчин нь 1 сая 004 мянга 100 хvний бие бvрэлдэхvvнтэй. Дайны vед бие бvрэлдэхvvнээ 20 сая хvргэх чадвартай гэж vздэг. Зэвсэгт хvчин; явагдаж байгаа өөрчлөлтийн хvрээнд бие бvрэлдэхvvний тоог цаашид цомхотгоно.

Зэвсэгт хvчин нь Баруун Хойд, Баруун, Баруун Өмнөд, Сибирийн, Алс Дорнодын гэсэн цэргийн засаг захиргааны таван тойрогт хуваагдан байрладаг.

Одоогоор ОХУ-ын зэвсэгт хvчинд байгаа хvн хvч, зэвсэг техник нь зөвхөн энхийг сахиулах vйл ажиллагаа явуулах болон цөмийн зэвсгийн хvчээр болзошгvй дайралтаас урьдчилан сэргийлэх ажиллагааг зохих тvвшинд явуулахад л хангалттай гэж vздэг ажээ. Пуужин болон онгоц эсэргvvцэх хvч нь төрийн удирдлага, эдийн засаг болон зэвсэгт хvчний хамгийн чухал объектvvдийг л хамгаалах боломжтой. Ерөнхий цэргийн бvлэглэл нь тайван цагийн бие бvрэлдэхvvнийхээ хэмжээнд хилийн цэрэг болон дотоодын цэргийн анги нэгтгэлvvдтэй хамтран гарч болзошгvй бага хэмжээний хилийн болон дотоодын зэвсэгт мөргөлдөөнийг намжаах бололцоотой байгаа гэж vздэг.

ЗХУ задран унасны дараах эдийн засгийн гvн хямралаас дөнгөж гарч байгаа болохоор цаашид армийн анги нэгтгэлvvдийг орчин vеийн шаардлагад нийцvvлэхийн тулд шат дараалсан олон арга хэмжээ авах шаардлагатай байгаа ажээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)