МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : АНУ-ын армийн тагнуул – Сарьсан багваахай онгоц
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

АНУ-ын арми байлдааны орчны харагдац, дуу чимээ болон үнэрийг таних чадвартай, ердөө зургаахан инч хэмжээтэй нэгэн тагнуулын онгоцтой болох санал тавьжээ. Энэхүү саналын дагуу бяцхан тагнуулын онгоцыг Мичиган их сургуулийн инженерийн тэнхим 10 сая ам.долларын өртгөөр зохион бүтээж өгөхөөр болсон байна.

Онгоцыг армид нийлүүлсний дараах таван жилийн хэрэглээ, холбогдох засвар, баталгааг тус сургуулийнхан хариуцах аж. Судлаачид уг онгоцыг стерео харагдацтай байлгах үүднээс хэд хэдэн жижиг камер, зүг зүгийн дуу чимээг хураах микрофон, цөмийн цацраг болон хорт хийг илрүүлэх чадвартай бусад төхөөрөмжүүдийг суурилуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Жинхэнэ сарьсан багваахайн адилаар уг онгоц нь шөнийн цагт орчин тойрноо харах, зүг чигээ олох мэдрэмжтэй удирдлагын систем болон радараар тоноглогджээ. Түүнчлэн Мичиганы их сургуулийнхан одоогийн загвар онгоцын хүчин чадлыг сайжруулах үүднээс нарны эрчим хүчийг хураах цэгийг дөрөв дахин ихэсгэсэн байна. Мөн автомат удирдлагын систем болон харилцаа холбооны төхөөрөмжийг нь илүү ухаалгаар шийдвэрлэж өгчээ.
news.mn

 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
tsigaanaa (зочин)

zuragnuud ni haaaaana bnaaa??????

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)