МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Ирээдvйн армийн дvр тєрх
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Ирээдvйн армийн дvр тєрх

Ирээдvйн арми, дайн тулааны талаар бид Холливудын киноноос олонтаа vзэж байсан. Гэвч бодит байдал дээр ойрын ирээдvйд тэрхvv арми нь ямар тєрхтэй болохыг хэлэхэд бэрх. Гэхдээ энэ талын судалгаа хамгийн тvлхvv хийж, цэрэг дайны технологиор тэргvvлж байгаа Америкийн армийн зэвсэглэлд ойрын ирээдvйд орж ирэх зэвсэг, технологиор баримжаалан ирээдvй армийн дvр тєрхийг багцаалдаж болох юм.
АНУ 2006 оны батлан хамгаалахын тєсєвт байлдааны янз бvрийн автомат систем боловсруулан зэвсэглэлд авахад ихээхэн хэмжээний мєнгє зарахаар заажээ. Vvгээр ч зогсохгvй энэ баримтанд автомат аппаратуудыг цэргийн хамгийн ирээдvйтэй тєхєєрємж гэж онцолсон байна.
Одоогоор Америкийн цэргийн vйлдвэрлэл, ялангуяа зохион бvтээх товчоонууд маш олон тооны байлдааны роботууд боловсруулан ашиглаж байгаа. Тухайлбал, Ирак, Афганистаны цэргийн ажиллагаанд Америкийн цэргийн хvчний ашигласан нисгэгчгvй нисэх тєхєєрємжvvд. Гэхдээ тєхєєрємжvvд нь армийг роботуудаар хангах америкчуудын тєлєвлєгєєний тун єчvvхэн хэсэг гэдгийг дурдах хэрэгтэй. Маш олон тооны программуд байдгаас хамгийн гол нь “Future Combat Systems” юм.

“Future Combat Systems” /FCS/ нь зvгээр нэг хєтєлбєр, тєсєл биш юм. Бvр нарийвчилбал нэг глобаль систем болгон нэгтгэсэн дээд болон дэд системvvдийн цогц, ирээдvйн америкийн армийн дvр тєрх юм. Хэдийгээр одоо дийлэнхдээ компьютерийн зураглал тєдий байгаа ч сайдаас єгсvvлээд ерєнхийлєгч хvртэл засгийн хамгийн єндєрлєгєєс зєвшєєрєл авч, санхvvжvvлэгдэж байгаа билээ.

“Future Combat Systems” /FCS/ нь18 бvрдvvлэгч ба хоёр дээд системээс бvрддэг байна. Хоёр дээд систем нь “цэрэг” ба “холбооны хэрэгсэл” юм. 18 бvрдvvлэгч хэсэг нь “хуурай замын удирдлагатай байлдааны машин”, “хуурай замын байлдааны автомат машин”, “автомат нисэх аппарат”, “тусгай тєхєєрємж” гэсэн дєрвєн дэд бvлэг болон хуваагдана.

“Future Combat Systems” /FCS/
Цэрэг

FCS-ийн бvтцэд хvн нь байлдааны талбар дээрх зvгээр нэг цэрэг бус харин єєртєє хvн, зэвсэг болон тэдгээрийг нэгдмэл цогц болгон холбож єгч байдаг олон тооны багаж, тєхєєрємж бvхий байлдааны нэгдмэл систем /Soldier as a System - SaaS/ хэлбэртэй байна. Хvн компьютерийн сvлжээнд холбогдож, тусгай мэдээллийн дэлгэцтэй байхаас гадна єєртєй нь хамааралтай бvх мэдээллийг тєв компьютерт дамжуулах тусгай датчикаар тоноглогдсон байх юм.

Харилцаа, холбооны хэрэгсэл
Хэрэв цэрэг нь FCS – д бусад роботуудаас арай л чухал vvрэг гvйцэтгэдэг нэг бvрдvvлэгч хэсэг тєдий бол харилцаан холбоо нь FCS – ийн тулгын чулуу юм. Хэрэв ирээдvйн арми тодорхой нєхцєл байдалд цэрэггvйгээр дайтаж чадах бол холбоогvйгээр хэзээ ч чадахгvй. Тєлєвлєгєє ёсоор FCS – ийн бvх бvрдvvлэгч хэсгvvдийг хооронд нь нэг сvлжээ болгон холбох бєгєєд зангилаа болгон нь шаардлагатай мэдээлэл, тушаал, видео, хэмжигч багажуудын єгєгдлvvд зэргийг онлайн горимоор авна. Энэхvv мэдээллийн сvлжээг vvсгэх vндэс нь болж єгєх технологийг дєнгєж зохион бvтээж эхэлж байгаа бєгєєд эхний алхмыг аль хэдийн хийж Иракт байлдааны ажиллагаа явуулж байгаа армид Joint Tactical Radio System гэдэг радио холбооны системийн нэвтрvvлэх оролдлого хийсэн юм.

Хуурай замын удирдлагатай байлдааны машин
Modern Combat System /MSC/. Энгийн vгээр хэлбэл танк ба єєрєє явагч их бууны хослол. Давшилтанд орж байгаа салаа, нэгтгэлvvдийг галаар дэмжиж, дайсны объект, хуягт техникийг устган галын цэгvvдийг дарах зорилготой. Ил харагдах бvс болон далдлалтаас vйл vйл ажиллагаа явуулна. Єндєр хурд, маневр, галын хvч, нэмэгдvvлсэн хуягт хамгаалалттай байх ёстой.

Infantry Carrier Vehicle /ICV/. Хуягт тээвэрлэгч. ICV нь рот ба салаан захирагчийнх гэсэн удирдлагын хоёр, хєнгєн /rifle squard/ ба хvнд/weapons squad/ явган цэргийн гэсэн хоёр, нийт дєрвєн хувилбараар vйлдвэрлэгдэх юм байна. Гэхдээ тухайн хувилбар бvрт машинууд нь зарим нэг холбооны тєхєєрємжийг эс тооцвол хоорондоо бараг ялгаагvй байхаар тєлєвлєж байгаа ажээ. Салаа нь захирагчийн, хvнд явган цэргийн, ба гурван жирийн буудлагын машин гэсэн дєрвєн хуягт тээвэрлэгч, есєн хvний бvрэлдэхvvнтэй байна. Машин болгон нь явган цэргийн vйл ажиллагааг дэмжин зэвсэглэл, тєхєєрємжийг нь зєєхєєс гадна байг бие даан тодорхойлж, тэр мэдээллийг удирлагын тєв рvv дамжуулан єєрийн vйл ажиллагааг FCS-ийн бусад бvрдvvлэгч хэсгvvдтэй уялдуулах чадвартай байх юм байна.

Non-Line-of-Sight Cannon /NLOS-C/. Гаубицаар зэвсэглэсэн єєрєє явагч их бууны тєхєєрємж. Батальоны тvвшинд галаар хангах зориулалттай. Єндєр нарийвчлалтай сумаас авахуулаад маш олон тєрлийн сумтай. Ганцаарчилсан целийг сєнєєх тєдийгvй “хавтгайгаар” ажиллах чадвартай. Удирдлага штабын машин /ICV/-тэй холбоотой байдаг болохоор цэцний нарийвчлалыг нь харилцааны системээр хангах боломжтой. Vvний зэрэгцээ цэнэглэх автомат болон гал нээх бvрэн автомат системээр тоноглогдсон. Байгаль цаг уурын ямар ч нєхцєлд vйл ажиллагаа явуулах чадвартай. Энэ єєрєє явагч их бууны тєхєєрємж нь харьцангуй алслагдсан байршлаас гал нээх юм.

Non-Line-of-Sight Mortar. Минометоор зэвсэглэсэн хуягт тээвэрлэгч. NLOS-C єєрєє явагч их буу нь ихэнх нэгжvvдийг галаар дэмжих ч байлдааны талбар дээр 81 мм-ийн минометоор зэвсэглэсэн хуягт галаар шууд дэмжих юм. Тэрээр явган цэргийн байрлалтай ойр байрлаж хамгийн тvрvvнд галаар дэмжин туслалцаа vзvvлнэ. Миномет нь удирдлагатай сумаар зэвсэглэх болохоор голдууу цэгэн целиудээр ажиллана.

Reconnaisssance and Surviellance Vehicle /RSV/. Тагнуул - харуул хамгаалалтын машин. Эргэн тойрноо мэдэрч дайсныг илрvvлэх зориулалттай олон тооны электрон багажуудаар тоноглогдсон. RSV-ийн удирдлагын тєвийн тусгай “гадсан” дээр хэт ягаан туяаны электрон оптик мэдрэгч, химийн анализатор гэх мэтийн олон багаж байрлуулах аж. RSV нь целийг илрvvлэн таньж, мэдээллийг захирагчийн машин руу дамжуулах чадвартай байх ёстой. Vvнээс гадна машиныг газар дээр vйл ажиллагаа явуулах олон функцтэй робот болон тагнуулын нисгэгчгvй хоёр онгоцоор нэмж тоноглох тєлєвлєгєєтэй байгаа юм байна.

Medical Vehicle /MV/. Эмнэлгийн багажаар тоноглогдсон эмнэлгийн хуягт тээвэрлэгч. Зарим тєрлийн хvнд шарх гэмтэл авсан цэргийн амийг баталгаатай хангах тvвшинд тоноглогдсон анхны тусламж vзvvлэх хуягт. Тулааны талбараас шархтанг зєєвєрлєн гаргах /Medical Vehicle Evacuation/ ба эмнэлгийн анхны тусламж vзvvлэх / Medical Vehicle Treatment –MV-T/ гэсэн хоёр хувилбараар vйлдвэрлэгдэнэ. Эмнэлгийн хамгийн сvvлийн vеийн тоног тєхєєрмжєєс гадна эмч нарыг шархтан нэг бvрийн талаар онлайн горимоор зєвлєгєє авах, єгєх боломжоор хангасан холбооны хэрэгслээр стационар госпитальтай холбоотой байх ажээ.

Recovery and Maintenance Vehicle /FRMV/. Засварлан, тээвэрлэх байлдааны машин. Шаардлагатай тєхєєрємжєєр тоноглогдсон ийм хуягт тээвэрлэгчид нь нэгж тус бvрт тєдийгvй техник хангамжийн тусгай хэсгvvд /Forward Support Battalion – FSB /-эд нь байхаар тєлєвлжээ. Шаардлагатай бvх багаж хэрэгсэл бvхий техникийн ажилтнууд нь боломжийн хэрээр байлдааны явцад авсан болон бусад гэмтлийг цаг алдалгvй засварлаж байх юм байна. FRMV –ийн баг нь техникийн ажилтнуудаас гадна гурван хvнээс бvрдэнэ. Техник хангамжийн хуягт тээвэрлэгч нь 19 мм-ийн автомат гранат шидэгч зэрэг ойрын байлдааны зэвсээр тоноглогдсон байх юм.
Command and Control Vehicle /C2V/. Хуягласан гинжит сервер. Холбооны тєв. Энэ машин нь тулааны талбар дээрх FCS-ийн бvх бvрдvvлэгч хэсгvvдийг хооронд нь холбож єгдєг, FCS – ийн vндэс юм. Цэрэг нэг бvрээс авсан мэдээллийг тооцон бодит дvр зургаар хангах зориулалттай энэ машин нь авсан бvх мэдээллийг боловсруулж даргын хуягт тээвэрлэгч ICV – рvv дамжуулахын сацуу даргаас авсан тушаал зааврыг тухайн нэгж рvv явуулах юм. Тиймээс энэ хуягт тээвэрлэгч нь тэргvvн шугаманд бус харин ар талд байрлана гэсэн vг. C2V нь RSV-тэй адил нисгэгчгvй нисэх аппаратуудыг удирдах чадвартай байх ажээ.

Автомат нисэх аппарат
Clacc I Unmanned Aerial Vehicle.
Америкийн ирээдvйн армид дэмжлэг vзvvлэх дєрвєн тєрлийн нисгэгчгvй нисэх аппаратуудаас /дрон/ хамгийн овор багатай нь. Зохион бvтээгчдийн тооцоо ёсоор бол энэ аппартны хувийн жин нь долоон кг-аас ихгvй байх ажээ. Хоёр аппарат, удирдлагын пультээс бvрдсэн тагнуулын комплекс нь нийтдээ 18кг байх юм байна. Шаардлагатай vед бvгдийг тусгай vvргэвчинд хийн зєєвєрлєж болно. Дрон тус бvр нь агаарт цаг хvртэл хугацаагаар ниснэ. Автомат горимд ажиллах бєгєєд оператолр нь зєвхєн замыг нарийвчлан, илvv нарийн судлах ёстой объектуудыг зааж єгнє. FCS-ийн бvх бvрдvvлэгч хэсгvvдийн нэгэн адил “нэгдvгээр ангиллын дрон нь” мэдээллийн ерєнхий сvлжээнд холбогдсон байна. Энэ дрон нь тагнуул, ажиглалт, цель заах гэсэн vvрэгтэй. Мєн єєр эх vvсвэрvvдээс авсан мэдээллийг тодруулж, салаа, тасгийг vvргээ биелvvлэхэд нь туслаж чадна. Аппарат нь нисдэг тэрэгний зарчмаар бvтээгдсэн болохоор нэг газраа удаан тогтож, хот, ой, гэх мэтийн робот онгоцуудын доошлох боломжгvй газруудад vйл ажиллагаа явуулах боломжтой.

Clacc II Unmanned Aerial Vehicle. Хоёрдугаар ангиллын нисгэгчгvй аппаратын vзvvлэлт нь эхнийхээсээ ойролцоогоор хоёр дахин давуу байх ёстой байна. Агаарт хоёр дахин удаан байж, хоёр дахин илvv жинтэй байна. Нэгдvгээр ангиллынх нь тасаг, салааны хэмжээнд vйл ажиллагаа явуулах бол хоёрдугаар ангиллын дрон нь ротын захирагч нарт мэдээлэл хvргэнэ. Бусад талаар тєстэй байна. Class II UAV нь тагнуул, ажиглалт, цель заах, шилжилт хєдєлгєєнд нарийвчлалт хийх vvрэгтэй. Гэхдээ энэ дрон нь илvv том галын хvч буюу гаубиц, пуужингийн галын тохиргоог хийнэ. Дрон нь ємнєх загварын адил хот, ширэнгэн ойд нисэх чадвартай бєгєєд хуягт тээвэрлэгчид байрлуулсан удирдлагаас удирдагдана. Энэ дроны vйл ажиллагаа явуулах радиус нь 16 км байна.

Clacc III Unmanned Aerial Vehicle. Гуравдугаар ангиллын дронууд нь илvv нарийвчлалтай тактик техникийн vзvvлэлтээс гадна ємнє нь тавигдах зорилго нь єргєснє. Ємнєх хоёр дроны адил vvргийг батальоны тvвшинд гvйцэтгэхээс гадна нэгж хооронд холбоо барьж, мина илрvvлэн, цацраг идэвхит байдал, агаар дахь химийн бодисын агуулга, биологийн зэвсгийн vйлчиллийн ул мєрийг тогтоох боломжтой байна. Цаг агаарын тандалт хийж чадна. Нисдэг тэрэг шиг шууд босоо чигт хєєрєх чадваргvй ч тусгайлан засаагvй талбай дээрээс хєєрєх чадвартай. Хамрах хvрээний радиус нь 40 км бєгєєд агаарт зургаан цаг орчим тасралтгvй байх чадвартай.

Clacc IV Unmanned Aerial Vehicle. 75 км хvртэл радиустай газрыг хянаж, агаарт 18 цаг хvртэл тасралтгvй байх чадвартай. Энэ тєрлийн дроны гvйцэтгэх зорилтууд нь бvр єргєн. Тухайлбал, нисгэгчгvй болон нисгэгчтэй агаарын бvлгийн бvрэлдэхvvнд багтан vйл ажиллагаа явуулах, топограф зураг авалт, радио дохио дамжуулах, хими, бактериологи, цацраг идэвхийн тандалт хийж авсан єгєгдлvvдийг боловсруулах. Олон тєрлийн датчикуудыг ашиглан тагнуул, харуул хамгаалалтынт vvргийг ч гvйцэтгэх чадвартай. Цаг агаарын байдлаас vл хамааран буу, зенитийн хєнгєн комплексуудад оногдохооргvй єндєрт ниснэ. Газардаж хєєрєхєд ємнєх загварын дроны адил тусгайлан засаагvй талбай байхад хангалттай.

Хуурай замын байлдааны автомат машин
Armed Robotic Vehicle /ARV/.
Бага оврын хуягт тээвэрлэгч ARV нь дайралтын ба тагнуул, хамгаалалтын гэсэн хувилбартай байх юм байна. Хоёр хувилбарыг адил тээвэрлэгч дээр суурьлуулах тул тєхєєрємж, зэвсэглэлээрээ л ялгаатай байх юм. Хоёр хувилбар нь хоёул газар нутгийн тандалт хийх, датчик, мэдрvvл зэрэг тусгай тєхєєрємж байруулах, минажуулах чадвартай. Байлдааны автомат машины дайралтын хувилбар нь дайсны амьд хvч, хуягт техникийг сєнєєхєд зориулагдсан бол тагнуул хамгаалалтынх нь байлдааны бvлэг хооронд холбоо барих гэх мэтийн тусгай зорилтуудыг биелvvлэх чадвартай.

Small Unmanned Ground Vehicle /SUGV/. Хvн орох боломжгvй хотын байшин барилга, хонгил, ус суваг, агуй зэрэг газар тандалт хийх чадвартай бага оврын гинжит робот. Нэг хvн зєєгєєд явах боломжтой. Бvрэн тоноглогсдон vедээ 134 кг жинтэй бєгєєд 2.7 кг ашигтай ачаалал зєєх чадвартай. Улмаар дээр нь видео камер, датчик байрлуулах боломжтой. SUGV нь Афганистанд туршигдсан.

Multifunctional Utility/Logistics and Equipment Vehicle /MULE/. 2.5 тонн жинтэй хуягласан автомат ачаа зєєгч. Ачаа тээврийн, саперийн, байлдааны гэсэн гурван хувилбартай байна. Эхний тохиолдолд 800-аас тонн хvртэл ачааг тодорхой цэг хvртэл зєєнє. Хоёр дахь хувилбарт алсаас мина илрvvлэх систем Ground Standoff Mine Detection System /GSTAMIDS/-ийг ашиглан танк эсэргvvцэгч минаг илрvvлэн тэмдэглэж эсвэл устгах чадалтай. Гурав дахь хувилбарт дээр єгvvлэгдсэн ARV-ийн адил цель заах, тандах, ажиглалт хийх гэсэн функцуудийг гvйцэтгэнэ.

Тусгай тєхєєрємж
Non Line of Sight – Launch System /NLOS-LS/.
Пуужингийн автомат тєхєєрємж. Холбоо барих, авсан мэдээллийг боловсруулах электрон тєхєєрємж ба 15 пуужингийн харвах суурийг байрлуулсан контейнер хэлбэртэй. NLOS-LS нь Loitering Attack Missiles /LAM/ ба Precision Attack Missiles /PAM/ гэсэн хоёр тєрлийн пуужингаар зэвсэглэнэ гэж тєлєвлєсєн байгаа. LAM пуужин нь тулааны талбар дээгvvр газраас ирэх тушаалыг хvлээн нисч байгаад целийн координатыг авсны дараа устгар зориулалттай. Мєн газар нутгийн тандалт хийх, аэрофото зураг авалт, цель заах, холбоо барих зэрэг нисгэгчгvй нисэх аппаратын гvйцэтгэдэг зарим функцийг гvйцэтгэх чадвартай. Lockheed Martin компани нь одоогоор энэ тєрлийн пуужинг туршаад эхэлчихсэн байгаа. PAM нь єндєр нарийвчлалтай пуужинт сум. Энэ тєрлийн пуужинг цель руу лазерийн туяагаар чиглvvлж эсвэл лазерийн цель заалтыг ашигладаг байна гэж тєлєвлєсєн байгаа. Целийн координатыг пуужингийн компьютерт урьдчилан хийж эсвэл пуужинг агаарт хєєрсєн хойно єгєх боломжтой байх ажээ. Пуужинтай контейнерийг дугуйн дээр эсвэл газар байрлуулж болно. Ингэхэд NLOS-LS нь командыг алсаас авч бие даан ажиллана.

Intelligent Munitions System /IMS/. Нэг сvлжээ болгон холбогдсон датчик, сенсор, маркер гэх мэтийн бичил электрон тєхєєрємжvvдийн систем. Тэднийг онгоцноос хаях гэх зэргээр байлдааны талбар дээр байрлуулах юм байна. Эдгээр тєхєєрємжvvд нь цэргvvдийн нь ойр хавьд болон дайсны ойрын ар талд болж байгаа vйл явдлын бvрэн дvр зургийг захирагчдад мэдээлнэ.

Unattended Ground Sensor /UGS/. Дайсны гvн ар талд мэдээлэл цуглуулах vvрэгтэй, удаан хугацаанд ажиллах чадвартай сенсорууд. Тэдгээрийг онгоцноос хаях эсвэл дайсны ар тал руу тусгайгийн бvлэг явуулан гар аргаар байруулна. Ийм датчик нь олон долоо хоног эсвэл сарын турш ажиллаж удирдлагын тєв рvv ойролцоо болж байгаа vйл явдлын талаарх мэдээллийг дамжуулна. Мєн шаардлагатай vед тодорхой бvсэд болж байгаа vйл явдлын аль болох бvрэн дvр зургийг авахын зорилгоор хэд хэдэн бvлгээр нь байрлуулах боломжтой. UGS –ийг Америк болон Израйлын арми єнєєдєр єргєн ашиглаж байгаа.
Энэхvv жагсаалтыг америкийн цэргийн vйлдвэрлэлд єгєєд байгаа техник хангамжийн захиалга гэж vзэж болно. Дээр дурдагдсан бvх аппаратуудын тєсєл дээр хэд хэдэн компани зэрэг ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр машинуудын дийлэнх нь зураг тєсєл эсвэл компьютерийн зураглалын тvвшинд байгаа гэдгийг онцлох хэрэгтэй байх. Магадгvй зарим бvрдvvлэгч хэсгvvд нь хэзээ ч амьдрал дээр хэрэгжигvй байж ч болох талтай.

Vнийн асуудал
“Future Combat Systems”
нь цар хэмжээний хувьд пуужингийн довтолгооноос хамгаалах хєтєлбєртэй зvйрлэж болох асар том тєсєл. “Future Combat Systems” –д Боинг, Локхид Мартин, Нортроп, Грамман, Рэйтеон зэрэг Америкийн батлан хамгаалах салбарт ажилладаг хамгийн шилдэг компаниуд оролцож байгаа. Анхандаа “Future Combat Systems” хєтєлбєрт 92 тэрбум доллар зарцуулахаар тєлєвлєсєн байсан ч ажлын явцад эрдэмтэд, зохион бvтээгчдийн ємнє асар олон тооны бэрхшээл тулгарсан болохоор эцсийн дvнд энэ хєтєлбєр хэдий хэмжээний хєрєнгє мєнгє шаардахыг хэн ч хэлж чадахгvй байгаа юм. Их бага ямар нэг хэмжээгээр ашиглалтанд орж эхлэх хугацаа нь 2025 он гэх бєгєєд тэр хvртэл 450 тэрбум доллар зарцуулж магадгvй гэсэн урьдчилсан тооцоо хийжээ. Гэхдээ ийм их мєнгє зарж байгаа болохоор “Future Combat Systems” нь vнэхээр байлдах чадвар єндєртэй байна гэсэн баталгаа биш гэдгийг бvгд сайн ойлгож байгаа юм.







olloo.mn-ээс авлаа.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
enkhnomin (зочин)

bitgii l iim boloosoi...

Анчин (зочин)

америкийн талд орноо

Gb (зочин)

vnher gaihaltai ene bvhniig bvteeh injiner n. baih ymcan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)