МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Монгол улс НАТО хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр батлагдав
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »
Монгол улс НАТО хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр батлагдав Монгол Улс дэлхий дахины аюулгүй, тогтвортой байдлыг хангахад Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-гийн оруулж буй хувь нэмэр, өсөн нэмэгдэж байгаа үүргийг харгалзан НАТО-той тогтоосон хамтын ажиллагааг хөгжүүлэх, НАТО-той хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, холбогдох гэрээ, хөтөлбөр байгуулах чиглэл баримтлан ажиллаж ирсэн. Үүний дүнд НАТО-гийн Умард Атлантын зөвлөл “Монгол Улс, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөр”-ийг 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдөр батласнаар манай улс Австрали, БНСУ, Япон, Шинэ Зеланд зэрэг улс орны адил НАТО-гийн түнш орны статустай болов. Энэхүү түншлэл нь энх тайван, ардчилал, хүний эрх, хуульт ёс, олон улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх нийтлэг эрмэлзэлд үндэслэн, хоёр талын ашиг сонирхлын хүрээнд зөвлөлдөх, хамтран ажиллах замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготой юм. 2011 оны 4 дүгээр сард Берлин хотноо болсон НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар НАТО-гийн түншлэлийн шинэ үзэл баримтлалыг баталсан. Монгол Улс, НАТО-гийн түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр нь энэхүү шинэ үзэл баримтлалын хүрээнд байгуулсан анхны түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр болсноороо онцлогтой. Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс одоо тулгарч буй болон шинээр үүсч буй аюулгүй байдлын нийтлэг сорилтуудыг даван туулах, хямралаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг зохицуулах механизмыг бий болгох, мэргэжилтэн солилцох, боловсрол, сургалт, дадлага зохион байгуулах чиглэлээр НАТО-той хамтран ажиллах боломж бүрдэж байна. Сүүлийн 2 жилд Монгол Улс, НАТО-гийн харилцаа идэвхтэй хөгжиж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 3 дугаар сард НАТО-гийн төв штабт айлчлав. 2010, 2011 онд Лондон, Бонн хотноо болсон Афганистаны асуудлаарх олон улсын бага хуралд манай улс оролцов. Монгол Улс төрийн тэргүүн Лиссабон хотноо 2010 оны 11 дүгээр сард болсон Афганистаны асуудлаарх НАТО-гийн дээд түвшний уулзалтад анх удаа оролцсон. 2011 оны 5 дугаар сард НАТО-гийн Аюулгүйн байдлын бодлого, түншлэлийн харилцаа эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ж.Аппатурай тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, дээрх хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ эхлүүлсэн. Мөн НАТО-гийн Олон улсын цэргийн штабын Ерөнхий захирал, дэслэгч генерал Ю.Борнманн тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 9 дүгээр сард манай улсад айлчилж, олон улсын энхийг дэмжих болон эвслийн цэргийн ажиллагаа, цэргийн сургалтын талаар санал солилцсон. 2005-2007 онд манай цэргийн 2 баг НАТО-гийн удирдлага дор Косовод энхийг сахиулах ажиллагаанд оролцож, НАТО-гийн зүгээс өндөр үнэлэлт авч байсан. НАТО-гийн удирдлага, гишүүн орнуудын дэмжлэг хүлээсний дүнд 2010 оны 3 дугаар сард НҮБ-ын мандаттай, НАТО-гийн тэргүүлсэн Афганистан дахь Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчний ажиллагаа (ISAF)-нд цэрэг илгээгч 45 дахь улс болсон. Өнөөдрийн байдлаар манай улсын зэвсэгт хүчний 370 орчим цэргийн албан хаагч Афганистанд үүрэг гүйцэтгэж байна. ГХЯ-ны Олон нийттэй харилцах газар
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)