МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : ДАЙНЫ ҮЙЛ ЯВЦАД ГОЛ НӨЛӨӨ ҮЗҮҮЛСЭН ТЕХНИКИЙН ОЛОЛТУУД
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »
Дэлхийн түүхэнд цэрэг техник, технологийн олон арван нээлт, ололт гарч байсан билээ. Энэ удаагийн дугаарт дэлхийн дайны түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн гол 10 ололтыг жагсааж байна. Эдгээр зэр зэвсгийн зарим нь одоог хүртэл улам шинэчлэгдэн байлдааны ажиллагаанд хэрэглэж байгаа билээ.

10. Дугуйт тэрэг


  Хоёр дугуйтай морин тэрэг дэлхийн түүхэн дэх чухал ололтын нэг юм. Энэ нь хүн төрөлхтөний тээврийн салбарын анхны дэвшилт ч байж болох аж. Хоёр дугуй бүхий морин тэрэг хоёр мянга гаруй жил байлдааны үйл ажиллагааны гол зэвсгийн нэг байв. Дугуйт тэрэг нь МЭӨ 2000 оны буюу Месопотамиагийн үеэс гаралтай аж. Дугуйт тэрэг нь жолоочоо суулгахаас гадна, онч мэргэн нум харваачийг тээвэрлэдэг байжээ. Нэгдүгээр зуун хүртэл  дайн тулаанд дугуйт тэрэг ашиглаж байсан бөгөөд энэ нь морьт цэргийн арми үүсгэн байгуулах эхэн үеийн цэргийн тогтолцоо байв.

9. Сарисса буюу жад

Сарисса гэж эртний грекүүдийн нэрлэсэн тухайн үеийн жад нь 4-7 метр урт хэмжээтэй байжээ. Энэ зэвсгийг МЭӨ 3000 оны эхэн үед Македонийн явган цэргийн арми хэрэглэдэг байв. Урт жад нь жижиг хэмжээтэй зэвсэг барьсан эсрэг талын цэргүүдийг биедээ хүргэлгүй, жадлах зориулалттай бүтээсэн байна. Тухайн үед цэргүүд жадаараа таван талт хана босгон дайсан руугаа довтлох тактик баримталдаг байжээ. Жадыг Македонын хаан Аугаа Александр анх санаачилсан гэж үздэг байна. Тэрбээр шинэ зэвсгээ ашиглан Ази, Египет, Перс улсыг буулган авсан юм. Жадаар хана босгосон арми Персийн хааны морин тэрэг бүхий армийг ялж байжээ. Жад нь Ромын эзэнт гүрний сэргэн мандалт хүртэл байлдааны үндсэн зэвсэг болж байв.

8. Дарвуулт хөлөг онгоц


Анхны хөлөг онгоц МЭӨ 3000 оны үед Египетэд бий болсон гэж үздэг байна. Хөлөг онгоцуудыг дэлхийн хамгийн урт мөрөн болох Нил мөрнөө ашиглаж байжээ. Нил мөрний салхи голчлон хойд зүгээс салхилдаг байв. Тиймээс өмнөдийг зорихыг хүссэн хүмүүс хөлөг онгоцны тавцанд шураг босгон далбаа хийжээ. Харин хойд зүгийг зорих бол дарвуулаа буулган аялалд гардаг байжээ. VIII-XIII зуунаас Хойд Европт үйлдвэрлэсэн модоор угсарч хийсэн викинг хөлөг онгоцыг өргөн хэрэглэх болжээ. Энэ төрлийн хөлөг онгоцыг урт хугацааны аялал зэрэгт ашиглах болов. Хойд Европт 1200 оноос хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар ашиглах болжээ.
Дарвуулт байлдааны хөлөг онгоцны технологи 1775-1862 онуудад харьцангуй тогтворжиж, хөлөг онгоцны технологид бага  зэргийн шинэ ахиц гарчээ. Байлдааны хөлөг онгоцны гол эд анги нь дарвуул, олс, их буу болсон байна. Модоор угсарсан хөлөг онгоц дэлхийн улс орнуудад ихээхэн түгээмэл тархжээ.

7. Их буу


Их буу XIV зуунд Европ тивд анх бий болсон бөгөөд энэ зэвсгийн сонгодог хэлбэр XVII зууны эхэн үеэс бий болж, XIX зуун хүртэл хэлбэр дүрсээ өөрчлөөгүй юм. XVII зууныг хүртэл тулааны үед их буунуудыг нааш цааш хөдөлгөдөггүй байжээ. Зэвсгийг хөдөлгөх хоёр дугуйг хожим нь бүтээсэн байна. Энэ төрлийн зэвсэг нь цэргийн шинэ анги нэгтгэл бий болгох суурийг тавьжээ. Удалгүй их бууны арми морин цэрэг болон явган цэргийн армид нэгдэх болжээ. Их буу нь бөөнөөрөө цугларсан дайсны цэргүүдэд гол цохилт өгдөг байв. Их бууны арми морин цэргийн армид хамгийн их хохирол учруулдаг байжээ. Энэ зэвсэгт одоо ч улс орны зэвсэгт хүчинд гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.

6. Пулемёт


Гатлингийн буу  буюу зохион бүтээгч Ричард Гатлингийн нэрээр нэрлэсэн энэ зэвсэг богино хугацаанд олон сум шүршдэг хүчирхэг зэвсэг болж чаджээ. Хамгийн анхны пулемётыг 1881 онд Хирам Максим санаачилж байжээ. «Максим буу»-г дэлхийн нэгдүгээр дайны үеэр ихээр ашиглаж байв. Пулемётыг олны танил болгосон байлдаан бол Соммегийн тулаан юм. Энэ загвар нь Гатлингийн бууг бодвол хөнгөн, ашиглахад хялбар, багийн гишүүн тэр бүр шаарддаггүй зэрэг давуу талтай байжээ. Одоо цагт олон төрлийн пулемёт бий болсон бөгөөд хүн хэрэглэх бус робот зэргээр ажилладаг зэвсэг бүтээх болжээ.

5. Шумбагч хөлөг

1653 онд Де Сон гэдэг франц эрийн бүтээсэн «Роттердам хөлөг» магадгүй хамгийн анхны усан доогуур хөвдөг завь байж болох юм. Ялангуяа дайсныхаа хөлөг онгоцуудыг сөнөөсөн гэдгээрээ анхдагч. 21 метр урт энэ хөлөг усан доогуур хөвөн хүний нүдэнд өртөхгүйгээр дайсны хөлөг онгоцуудад ойртон тэднийг живүүлж байжээ. Зохион бүтээгч энэ хөлөг нь Английн сувгаар аялж, олон тооны хөлөг онгоц живүүлэх чадалтай гэдгээр нь бахархаж байлаа. Үүнээс хойш шумбагч хөлөг тэнгисийн тулаанд ихээхэн өөрчлөлт оруулжээ. Энэ төрлийн цэргийн техник нь Иргэний дайны өдрүүдээс эхлэн ихээхэн өөрчлөгдөж, өнөө цагт цөмийн цэнэгт хошуу тээгч шумбагч хөлөг хүртэл бүтээсэн байна. Одоогоор дэлхийн 47 улс 700 гаруй төрлийн шумбагч хөлөг ашиглаж байгаагаас 300 гаруй нь цөмийн хөдөлгүүрт хөлөг аж.

4. Шүхэрт десантууд

Шүхэрт цэргийн анги нэгтгэл дэлхийн байлдааны түүхэнд техник, технологийн адил ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Дэлхийн I дайны дараахан АНУ-ын зэвсэгт хүчний генерал Билли Митчелл тулааны талбарт нисэх онгоцноос шүхэрт десант илгээх санал гаргажээ. Энэ даалгаврын дагуу анх зургаан цэрэг Мартин бөмбөгдөгч нисэх онгоцноос шүхрээр үсэрч, аюулгүй газарджээ. Үүнээс гурван минутын дараа нисэх онгоцноос тэдний буу зэвсгийг илгээж байжээ.
Хэдийгээр АНУ-н удирдлагууд энэ аргыг тэр бүр сайшаахгүй байсан ч Германы ажиглагчид энэ санааг нь ашиглан үр өгөөж өгөх шүхэрч десантын арми байгуулахаар шургуу ажилласан байна. Германчууд агаарын хүчнээ хөгжүүлэн II дайны үеэр Бельги, Холланд улсад шүхэрч десантын армиа илгээж байжээ. Германы тал улс орнуудыг эзлэн авахдаа агаарын хүчний цэргүүдийн хүчээр голчлон амжилт гаргаж байжээ. АНУ-ын зэвсэгт хүчин удалгүй өөрсдийн шүхэрт анги нэгтгэлийг байгуулж эхэлжээ.

3. Нисэх онгоц

Нисэх онгоцны тулааны түүх зэвсэгт хүчний түүхийн харьцангуй шинэ хэсэг гэж хэлж болно. XVIII зуунд уураар халаадаг бөмбөлгөөр анх нисч байсан бөгөөд XIX зуун хүртэл нисэх онгоцны тухай ойлголт тэр бүр байгаагүй аж. Дэлхийн II дайны сүүлчээр тийрэлтэт хөдөлгүүрт нисэх онгоц бүтээсэн нь дэлхийн хүчирхэг орнууд агаарын хүчиндээ шинэ технологи ашиглах эхлэлийг тавьсан байна. Солонгосын дайны үеэр АНУ Ф-80, Ф-86 байлдааны тийрэлтэт хөдөлгүүрт нисэх онгоцоо оролцуулан Зөвлөлтийн МиГ-15 нисэх онгоцуудтай тулалдсан нь байлдааны тийрэлтэт хөдөлгүүртэй сөнөөгч онгоцнуудын хооронд болсон анхны агаарын тулаан болжээ.

2. Нисэх онгоц тээвэрлэгч

Британийн тэнгисийн хүчин дэлхийн I дайны үед нисэх онгоц тээвэрлэгчийг анх туршиж байжээ. Нисэх онгоцны хөөрөх зурвас бүхий тавцанг ХМС Аргус худалдааны хөлөг онгоцны тавцанд байрлуулсан нь тухайн үеийн анхны нисэх онгоц тээвэрлэгч болжээ. Аргус хөлгийг үйл ажиллагаанд ашиглахаас өмнө нэгдүгээр дайн дууссан хэдий ч АНУ, Японы тэнгисийн хүчин Британийн туршлагыг хэрэгжүүлж эхэлжээ.
Нүүрс олборлолтын Ланглей хөлгийн зориулалтыг өөрчилснөөр 1922 оны гуравдугаар сард АНУ-ын анхны нисэх онгоц тээвэрлэгч флотын үйл ажиллагаанд нэгдсэн байна. Японы «Хосёо» гэдэг нисэх онгоц тээвэрлэгчийг 1922 оны 12 дугаар сард цэргийн ажиллагаанд оруулжээ. Өнөө цагийн нисэх онгоц тээвэрлэгч нь хамгийн орчин үеийн цэргийн технологи нэг болж чадсан юм.

1. Цөмийн бөмбөг

Байлдааны үйл ажиллагаанд цөмийн бөмбөг шиг ихээхэн хувьсгал хийсэн цэргийн техник, технологи одоог хүртэл хараахан гараагүй байна. Цөмийн бөмбөгийг цорын ганц удаа байлдаанд хэрэглэсэн бөгөөд 1945 оны наймдугаар сарын 6 болон 9-нд Японы Хирошима, Нагасаки хотуудад энэ зэвсгийг хэрэглэж байв. Үй олноор нь устгах чадвартай энэ төрлийг зэвсгийг 1949 онд ЗХУ, 1952 онд Британи, 1960 онд Франц улс, 1962 онд Хятад улс  тус тус цөмийн зэвсэгтэй орон болжээ. Үүний дараа Энэтхэг Пакистан, Израиль, Умард Солонгос улс цөмийн хүчин чадалтай болжээ.  Өнөө цагт цөмийн зэвсгийн хор уршгийг ухамсарласан дэлхийн хүн ам энэ зэвсгийг бүс нутгаасаа ангижууруулахыг хүсч байна.

С.Отгонбаяр

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

Num sumiig martchihsan bololtoi. delhiin tuuhen deh hamgiin tom aguu gurniig baiguulsan Mongolchuudiin hamgiin gol zevseg ni num sum baisan l yumsan

МОНГОЛ (зочин)

МОДОН МУНА Л ХАМГИЙН ЧУХАЛ ЗЭВСЭГ ДЭЭ. НЭГ ХҮН ДҮРСТ БИЧ НЬ МУНА АШИГЛАЖ ӨӨР АМЬТАН ЦОХИЖ АЛААГҮЙ БОЛ ӨДИЙД ИЙМ ТӨРЛИЙН ЗЭВСЭГ БАЙГАА Ч ҮҮ, ҮГҮЙ Ч ҮҮ.. ХЭ ХЭ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)