МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Агаарын танхайрал /3-р хэсэг/
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Агаарын танхайрал /3-р хэсэг/

“Аягүй бол тэд өдийд дуг нойрондоо дугжирч байгаа даа, тэднийг унтаж байхад нь нэг сайн цочоон сэрээх юмсан” гэж бодол Бат-Очирын хор шар өөрийн эрхгүй буцлан дэвэрч ямар ч гэсэн тэд нарт хэн болохоон харуулж жинхэнэ цэргийн нисгэгч гэж ямар хүн болохоо үзүүлээд өгөх юмсан гэхээс учиргүй хорхойсов.

Энэхүү хүслээ биелүүлэхэд ердөө амархан, локаторын хяналтаас түр гардаг хэдхэн мөчийг ашиглахад л хангалттай гэсэн түүний тархинд харван орж ирнэ.

Энэ тухай урьдаас сайтар тунгаан бодож тооцоогүй байлаа.

Хэрэв ингэвэл цэргийн нисэхийн дүрэм, армийн офицерын сахилга батыг ноцтойгоор зөрчих болно гэдгийг энэхэн агшинд эрэгцүүлэн бодох хугацаа түүнд даанч байсангүй. Гагцхүү түүнийг гашуунаар басамжлан, тохуурхсан тэдний явдал нүдэнд нь харагдах шиг болж хор шарыг нь дэврээн хөгжөөж ямар ч байсан хэн болохоо харуулан гайхуулах гэсэн гэнэн хүсэл, мунхаг бодлын хар гай ийнхүү даллаж байлаа.

Толгойд хоёр бодол шийдэж чадахгүй зовооно.

“Одоо яах вэ? Хийх үү? Болих уу?” гэж эргэлзэн тээнэгэлзэх ч хугацаа түүнд байсангүй. Нэг л мэдэхэд дөнгөж сая толгойд бодогдсон дагуу гар өөрийн мэдэлгүй жолоо залан замаас жаахан гажихад л нэг минутанд арван таван километр, нэг цагт есөн зуун километр хурдаар хурдалж яваа байлдааны хурдан онгоц Тэрэлж голын тохойд ярайх амралтын газрын байрлалд яах ийхийн зуургүй тулаад ирэх нь тэр.

Одоо Бат-Очирт мөнөөх хүчлээ биелүүлэхэд маш амархан боллоо. Ердөө л онгоцоо доош нь жаахан шумбуулан хурдыг нь авхуулахад л гүйцэх нь тэр.

Яах ийхийн зуургүй Тэрэлжийн амралтын байшин барилга өлмий доогуур шургаад ороод ирлээ.

“-За та нар харцгаа! Жинхэнэ цэргийн нисгэгч сөнөөгч онгоцоор яаж нисдэгийг харуулаад өгье. Май! Та нар харж байна уу?” хэмээгээд Бат-Очир түлхээд баруун гарын атгасан жолоог урагш жаахан түлхэж онгоцоо доош нь шумбуулан улам хурдлуулж тэрхүү амралтын хотхон дээр хэт нам өндөрт асар их хурдаар /1100 км/цаг/ шуугиулан гарч ирэнгүүтээ огцом дээшээ цойлуулан нисэх урлагийн дээд маягтуудын нэгэн хэлбэр болох алдарт Нестеровын гогцоог хэд хэд давтан хийж эхлэх нь тэр.

Нисэхийн түүхэнд “Үхлийн гогцоо” хэмээгдэж байсан энэхүү босоо тэнхлэгийн дагуух битүү гогцоо хэлбэрийн нислэгийг дэлхийд анх 1913 онд Оросын зоригт нисгэгч П.Н.Нестеров гэдэг эр хийж чадсан юм.

Энэ бол нислэгийн дүрмийн ноцтой зөрчил, жинхэнэ “Агаарын танхайрал” байлаа.

Тэрээр өөрийгөө хорьж дийлэхгүй болтлоо сэтгэлийн хөөрөлд хэт автан хурдны бахархалд орж бахдан ташуурсан байлаа.

“Одоо харж байна уу? Та нар! Сөнөөгч онгоц гэж ийм гайхалтай эд байдаг юм. Юу гээд байлаа та нар? Юугаар ч чинь чамайг нисгэгч гэх юм. Нисч явахыг чинь ямар харсан биш гээд байлуу? Тэгвэл одоо харцгаа. Та нарын толгой дээр би дүүгүүр мэт эргэлдэн нисч байна”.

Доорх газар дээр юу болж байгааг төсөөлөх ухаан түүнд байсангүй. Чанх дээр онгоцныхоо өехийг дээш харуулан тээр өндөрт гарч явах агшинд толгойгоо гэдрэгээ өчүүхэн унжуулан харвал хүүхдийн тоглоомын чинээ өчүүхэн жижиг гэр, байшингууд газраар нэг цомойн ярайж харагдах авч гадуур бужигналдах амьтан хүнийг ялган харах боломжгүй байлаа.

Голын гүүрнээс баруун тийш явсан машин замны ойролцоох хэдэн байшингийн дунд бусдаасаа арай том, хүрэн дээвэртэй байшингийн ард байгаа цагаан машинаар л тэднийг тэнд байна гэж баримжаалан эгц доош шумбан орж мөнөөхөн байшингийн оройг нь бараг л шүргэх шахам шуугиулан өнгөрөв.

Цэвэр агаар, байгалийн үзэсгэлэн бүрдсэн тохилог амралтанд тавтай амрагчдын түрүүч өглөөний цайндаа увуу цувуу орж байх тэр мөчид энэ явдал болсон юм.

Тансаг амралтын газар цагийг зугаатай өнгөрөөж буй Туул дөнгөж сэрээд гадаа гарч өглөөний нарны таатай төөнөх илчинд илэн таалуулах мэт хамаг биеэ ээн амьд байгалийн юмс үзэгдлийг шимтэн харж зогсоход нэн таатай байв.

Гэтэл хаанаас ч юм исгэрэх чимээ гарснаа төдөлгүй толгой дээгүүр нь нэг хар юм маш хурдтай шуугин өнгөрөхдөө агаар тэнгэрийг хуу татах шиг болж, юу болохыг таньж амжаагүй байтал гэнэт чанх дээр нь тас буутал тэнгэр ниргэх нь тэр. Туул навтасхийн цочиж “-Ээжээ” гэж дуу алдан, суун тусав.

Байшин савны шал, тааз доргин чичирч, агшин зуур дэгдсэн хуй салхинд нээлттэй цонхнууд тас няс хийн савагдаж дотор унтаж байсан хүмүүс цочин сэрж, ум хумгуй сандралдан шалдан нүцгэн гүйлдэн гарч ирцгээв.

-“Тэр, тэр одоо бүр дээшээ явчихлаа” гэж Туул ямар нэгэн юм руу гараа сунган түргэн, түргэн чичлэн зааж байв.

-“Юу болсон бэ? Юун их чимээ хаанаас гарав?”

-“Хаашаа юу явчив?” гэж учраа мэдэхгүй хүмүүс гайхан бие биенээсээ асууна.

-“Одоо тэр яг эгц дээр явж байна” гэж Туул дээш заан хэлсэн зүгт бүгд толгойгоо гэдийлгэн харцгаана.

-“Ирлээ, ирлээ. Энэ бол Бат-Очир. Тэр яг мөн байна. Ямар гоё юм бэ, тэр яг ингэж ирнэ гэж хэлж байсан шүү дээ” гэж байдгаараа хөөрч баяссан Туул чанга хашгиран дороо дэвхцэж байв.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Zochin (зочин)

Goy boljee adminaa ghdee neg asuuh gsim Mongoliin tsagdaagiin tusgai angid{SWAT}yaj orhuu ter talaar neg niitlel bicheed ogooch thu?

BOBKA (зочин)

Бузар янхан

Mongol (зочин)

Ene manai ulsad hereglj bgaa tsergiin buunuudiig taniltsuuldag neg yum boldogdoo ter ni dahiad hezee bolhiin bol?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)