МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : «КА-50» буюу «Хар аварга загас» хэмээх цэргийн нисдэг тэрэг Приморский хязгаарын «Дэвшил» үйлдвэрт ахин үйлдвэрлэж эхлэв
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

1998 оны санхүүгийн хямралаас болж эдгээр нисдэг тэрэг бөөнөөр үйлдвэрлэхээ больсон юм. Эдүүгээ КА-52 буюу «Матар» хэмээх алдартай нисдэг тэрэг үйлдвэрлэхэд бэлэн байна.
Анхны нисдэг тэрэг угсарч турших гэж байна. Нисдэг тэрэгний их бие олон жил үйлдвэрийн нэгэн тасагт байсан. Бас хоёр нисдэг тэрэг угсрахад бэлэн. Нэг нисдэг тэрэг угсрахад бараг бүтэн хагас жилийн хугацаа шаардагдаж байна. Оросын армийг «Хар аварга загас» нисдэг тэргээр удахгүй зэвсэглэнэ. Гадаадад нийлүүлэх «Хар аврага загас» нисдэг тэрэг үйлдвэрлэх төлөвлөгөө бий. Гадаадын түншүүд сэтгэл ханамжтай байх болно гэдэгт «КАМОВ» зохион бүтээгчдийн товчооны ерөнхий зохион бүтээгч Сергей Михеев итгэж байна.
Хүн төрөлхөтний хамгийн дэвшилт зүйл зохион бүтээгчдийн шийдвэрт шингэсэн. Техникийн шинэ шийдвэр манай нисдэг тэргийг давуу талтай болгож байна гэж Сергей Михеев хэллээ.
Үнэхээр «КА-50» хосгүй нисдэг тэрэг манай орны батлан хамгаалах аж үйлдвэрийн бахархах бүтэгдэхүүн болсон. Гол сэнс нь ер бусын бүтэцтэй учраас нисдэг тэрэг огцом эргэх чадвартай. Энэ нь «Хар аврага загас» нисдэг тэргийг оногдошгүй шинжтэй болгов. Нисдэг тэрэг нислэгийнхээ даялалыг байнга өөрчилж байгаа учир дайралтын үед дайсан онож чадахгүй. Зөвхөн КА-50 нисдэг тэрэг бүр 12 цагийн турш агаарт хөдлөлгүй зогсож чадна. Сэнс нь cум тусч цоорсон ч «Хаар аварга загас» нисдэг тэрэг зүг чигээ алдалгүй нислэгээ үргэлжлүүлнэ. Хуягласан их бие, нисэгчийг аврах суудал, радарт үл тусгагдах, шатахууны сав тэсрэхгүй зэрэг шинж чанар нь КАМОВ ангилалын нисдэг тэрэгний давуу тал юм. КА- 50 дэлхийн шилдэг нисдэг тэрэгний нэг болсон.
Шинэ нисдэг техникийн цэргийн захиалга болон заводыг сэлбэн шинэчлэхэд улсаас гаргасан хөрөнгө «Дэвшил» нисдэг тэрэгний завод ажиллаж буй жижиг Арсеньев хотын хөгжилд шинэ шижим түлхэц үзүүлэв. Энэ үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн дарга Виктор Старченко өөдрөг санаа бодолтой байна.
Эдүгээ хотыг хөгжүүлэх эдийн засгийн маш олон загварыг санал болгож болно. Гэвч Арсеньевын хувьд дэвшил завод хөгжвөл хот бас хөгжинө. Үйлдвэр хөгжихгүй юм бол жижиг дунд бизнес туслаж чадахгүй. «Дэвшил» завод хотын үндэс суурь байсан, байх ч болно гэж тэрээр хэллээ.
Оросын батлан хамгаалах салбарын зонхилох үйлдвэрийн нэг цэргийн нисдэг тэрэг төдийгүй «ЯК-54» сургуулилах нисэх онгоц угсарч байна. Хөнгөн манёврлах спортын нисэх онгоц цэргийн нисэгчийн сургуульд их шаардагдаж байна. Харьцангүй хямд «ЯКОВ» ангилалын нисэх онгоцны хэрэглэлийн өндөр чанарыг гадаадад зүй ёсоор үнэлж байна.

Орчуулагч О. Яшкулова

Эх сурвалж

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
General (зочин)

Delxiin nomer 1 nisdeg tereg dee

BLG

odoohondoo 5 6han bga gesen

MINO (зочин)

KA-64 bish biluu xar akul.

oogii (зочин)

uneheer gaihaltai nisdeg tereg shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)