МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : ЗХ-ний түүх №2
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

ЗХ-ний түүх №2

1920-1921он. Монгол ардын журамт цэргийг байгуулж эх орноо харийн дайснаас чөлөөлөв

Image

1920-1921 он. Монгол ардын журамт цэргийг байгуулж эх орноо харийн дайснаас чөлөөлөв. Монголын ард түмнээс эрх чөлөөт байдлаа байлдан олохдоо хувьсгалын зэвсэгт байгууллага. АЖЦ-ийг үүсгэн байгуулж, улмаар Зөвлөлт Орос Улсын цэрэг зэвсгийн тусламжтайгаар зэвсэг барин тэмцэх замыг чухал гэдгийг монголын хувьсгалчид сонгон авч, Хиагтын Зэвсэгт бослогын ялалтыг хангаж, улмаар Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөх тэмцэлд босгов.

1921-1924 он. Хувьсгалт ололтыг хамгаалж, АХЦ-ийг бэхжүүлэв

Image

1925-1932 он. Монгол ардын хувьсгалын цэрэг байнгын цэрэг болж хөгжив

Image

1938-1939 он. МАХЦ халхын голын дайнд

Image

МАХЦ-ийн нэгтгэл, ангиуд зөвлөлтийн улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн японы милитаристуудтай эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн дархан байдлыг хамгаалхын төлөө цус асгаруулсан ширүүн байлдаан хийж ялалт байгууллаа.

1939-1945 он. Дэлхийн II дайны үеийн МАХЦ

Image

Олон улсын болон бүс нутгийн байдал түгшүүртэй болж эхэлсэн, нөгөө талаар болзошгүй түрэмгийллээс сэргийлэхийн тулд төр, засгаас батлан хамгаалах хүч чадлыг улам бэхжүүлэх, халхын голын дайны сургамжийн үндсэн дээр МАХЦ-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, байлдааны бэлтгэл сургуулийн чанарыг дээшлуулэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авчээ.

1990 оноос. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, цомхон, чадварлаг болгох нь цэргийн шинэчлэлийн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх Зэвсэгт хүчний эрх зүйн үндсийг бүрдүүлжээ

Цэргийн мэргэжилийн удирдлагын дээд байгууллага Зэвсэгт Хүчний Жанжин Штаб 1997-2006 онд


1997 он

БХЯ, ЗХЖШ-ын чиг үүрэг зааглагдаж, ЗХЖШ цэргийн мэргэжлийн удирдлагыг жинхэнэ утгаар нь бие даан хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулж эхэлсэн онцлог жил. Түүнчлэн “Цэргийн шинчлэлийн бодлого” баримт бичиг батлагдаж, түүнийг хэрэгжүүлэх эхний олон алхам хийгдэн Зэвсэгт хүчин бүхэлдээ хөгжил хөдөлгөөнд орсон онцлог жил байв.
• Зэвсэгт хүчнийг мэрэгжлийн чиг баримжаатай чадварлаг болгох гол зорилтын хүрээнд анги, байгууллагуудын байлдааны болон тайван цагийн тоо, зохион байгууллатыг өөрчлөн шинэ бүтцэд шилжүүллээ.

• Шинээр мэргэжлийн тусгай баталион, радио техникийн болон зенит артиллерийн тусгай хороо, радиолокацийн тусгай рот байгуулав.

• Такткийн болон КШХС, бүх төрлийн полигоны дадлага, хээрийн гаралт, байлдааны буудлагууд ‘’Сайн’’-аас “Онц ” дүнтэй хийгдлээ.

• 150 дугаар ангийн хүч нэмэгдүүлсэн мото буудлагын баталионы байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг Ерөнхйи сайд болон УИХ, Засгийн газрын зарим гишүүдэд үзүүлсэн нь цэргийн сургалт бэлтгэл, Зэвсэгт хүчний алба амьдрал, үйл ажиллагааг сурталчилсан чухал арга хэмжээ болов.

• УАДХЦ-ийн нэгдсэн КШС-ийг 085 дугаар ангийг түшиглэн явуулсан нь сүүлийн 5 жилд анх удаа хийгдсэн арга хэмжээ болов.

• Төд аймагт явагдсан иргэний хамгаалалтын иж бүрэн сургуульд 016.027 дугаар ангиуд оролцож, хээрийн нөхцөлд мэс засал хийж бусад томилгоот үүргийг амжилттай биелүүллээ.

• Шинээр байгуулсан 325 дугаар ангийн зэвсэглэл, техникийг Таван толгойн районд төвлөрүүлж Завхан аймаг руу цуваагаар марш хийлгэв.

• Зэвсэгт хүчний хэмжээнд Монгол бичгийн олимпиад, цэрэгжлийн спортын 3-р спартакиад, оны аврага офицер, марш тактикийн аврага салаа шалгаруулах тэмцээн явууллаа. Мөн анх удаа марш тактикийн аврага эмэгтэй тасаг шалгаруулав.

• Зэвсэгт хүчний барилгын цэрэг 38703 сая төгрөгийн барилга угсралтын ажил гүйцэтгэжээ.

1998 он

• ЗХЖШ-ыг интернэтийн сүлжээнд холбосноор шаарлагатай мэдээллийг олон улсын сүлжээнээс авч ашиглах, факсын үйлчилгээг гадаад, дотоодод явуулах бололцоо бүрдэв. ЗГХЭГ-тай хамтран ЗХЖШ-ыг төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбосон.

• Энэ оныг Зэвсэгт хүчний хэмжээнд “Ахлагчийн жил ” болгон зарлаж тэдний талаар тодорхой ажил хийж ‘Супер ахлагч’ тэмцээн зохион байгууллаа.

• Зэвсэгт хүчний ангиудыг” дивиз-хороо-батальоны бүтэц”-ээс бригад-батальоны бүтцэд шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэлээ.

• Цэргийн жинхэнэ болон бэлтгэл албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нарын цэргийн цол, цэргийн мэрэгжлийн ангиллыг шинчлэн боловсруулсан.

• Сургалтын болон хичээлийн технологийн шинэчилсэн хувилбарыг боловсруулж богино хугацааны эрчимжсэн сургалтанд шилжүүлэх анхны алхмуудыг хийлээ.

• Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн гэрээт цэргийн албанд анх удаа 35 хүнийг элсүүлэн алба хаалгаж эхлэв.

• “Цэргийн дүрэмт хувцас” төслийн хүрээнд шинэ загварын өнгөлөн далдлалтын эрээн хувцсаар бие бүрэлдхүүнийг хангаж эхэлсэн.

• Зэвсэгт хүчинд анх удаа зэвсэг техникт шинжээчийн бүлгийн үзлэг явуулав.

• “Цэргийн орон сууц-2000” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний 3 анги, салбарын офицер, ахлагч нарын орон сууцыг шинээр засварлаж, нийт 41 айлыг орон сууцаар хангасан

• Барилгын цэргийн ангиуд 1,3 тэр бум төгрөгийн борлуулалт хийж, 15 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

1999 он

• ЗХЖШ-ын мэдээллийн дотоод сүлжээний үйлчилгээ, үйл ажиллагааг хангах

• үүрэгтэй Цэргийн удирдлагын автоматжуулалтын төвийг байгууллаа.

• “Баланс межик” хамтарсан хээрийн сургуульд зарим анги, салбарын бүрэлдэхүүн амжилттай оролцов.

• Цэргийн госпиталийн тусгай үүрэг гүйцэтгэх томилгоотой хордлогын яаралтай тусламжийн бүлэг, Сэлэнгэ аймагт болсон иргэний хамгаалалтын сургуульд оролцсон.

• Цэргийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид өргөн барив.—

• Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах үүднээс МҮТВ-тэй хамтран “баатар наадаан ”, “Агшин ”, “Таван мэдэрхүй” цэнгээнт нэвтрүүлэг хийсэн.

• Барилгын цэрэг 1554.0 сая төгрөгийн барилга угсаралтын ажил гүйцэтгэж, 586.9 сая төгрөгийн барилгын хийц материал үйлдвэрлэжээ.

2000 он

• Казахтан улсад явагдсан “Центр Азбат-2000” Олон улсын цэргийн хээрийн сургуульд Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас 1 салаа амжилттай оролцсон.

• УАДХЦ-ийн удирдлагын төв байр, Зэвсэгт хүчний биеийн тамир, чийрэгжүүлэлтийн төвийг шинээр байгуулав.

• Цэрэг төвтэй сургалтын тогтолцооноос байнгын бүрэлдэхүүн төвтэй сургалтын тогтолтоонд шилжсэн.

• Улаанбаатар цэргийн хүрээний хэмжээнд “Пейжер” төсөл хэрэгжүүлсэн нь офицер, ахлагч нарт зарлан мэдээллийг шуурхай дамжуулахад үр дүнгээ өглөө.
• “Цэргийн эмнэлэг-2000” төслийг хэрэгжүүлж Хэнтий аймгийн Аврага тосонд цэргийн сувилал байгуулсан нь офицер, ахлагч, тэдний гэр бүлд чухал арга хэмжээ болсон.

• Төрийн тусгай албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлуулж мөрдүүлэв.

• Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт ЗХЖШ болон 8 анги “Онц”, 30 анги, байгууллага “Сайн ” дүнтэй шалгагдлаа.

• Ази , Номхон далайн нутгийн орнуудын ар талын дарга нарын семинарын зохион байгуулах хорооны хурлыг Монголд амжилттай зохион байгуулсан.

• Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ЭСА-ны Сургалтын төв байгуулав.

• АНУ-ын БХЯ-тай хамтран “Энхийг сахиулах ажиллагаа ” сэдвээр 5 хоногийн семинар хийсэн.

• Улсын хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 256, 186 дугаар ангид 200 цэргийн байр, 24 айлын орон сууц барьсан.

• Барилгын цэрэг 10831.0 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 70.0 сая төгрөгийн материал хийц үйлдвэрлэжээ.

• 1996-2000 онд Толгойтод 116, Хан-Уул дүүрэгт 25, Дорнотод 60, Улаанхуаранд 119, Налайхад 11, Өмнөговьд 11, Ховдод 2 айлын орон сууц барьж засварлан нийгмийн асуудлыг шийдвэрлэжээ.


2001 он

• Офицер, ахлагчийн алба хаах журмыг шинэчлэн боловсрууллаа.

• Цэргийн албан хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлүүлэв.

• Зэвсэгт хүчний хэмжээнд мэдээллийн системийг хөгжүүлэхэд анхаарч 186, 016, 167, 327, 256, 325, 123 дугаар ангиудыг улсын холбооны сүлжээ ашиглан факсын холбоотой болгосоноор ЗХЖШ-тай богино хугацаанд мэдээлэл солилцох боломжтой боллоо.

• БХЯ, ЗХЖШ-ын интернетийн төвийг шинээр байгуулсан нь олон улсын мэдээллийн сүлжээнээс мэдээлэл хүлээн авах , дамжуулах боломж нэмэгдэв.

• Зэвэсэгт хүчний 80 жилийн ойг угтсан 8 – н бүтээлч ажлын үзсэглэн гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХЕК болон төр , засгийн удирлагад сонирхууллаа.

• Зэвсэгт хүчний бодлого, үйл ажиллагааг нэгтгэн ангиудад өргөнөөр сурталчлах зорилгоор “Цэргийн шинчлэл” сэтгүүл, Зэвсэгт хүчний хэвлэл “Соёмбо” сонины “Нэмэх хасах” хавсралт сонинг шинээр гаргаж эхлэв.

• Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүнлэгийн ажил явуулах нөхцлийг дээшлүүлэх үүднээс ангиудын амралт чөлөөт цагийн танхимыг компьютер сургалтын танхим болгон өөрчилж, зарим ангид телевизийн 10 сувгийн нэвтрүүлэг хүлээн авах станц суурилууллаа.

• Зэвсэгт хүчнийг ашиглах “номлол”-ыг боловсруулж батлуулсанаар Зэвсэгт хүчний дайны болон тайван цагт гүйцэтгэх үүргийг төлөвлөх удирдлага зохион байгуулалтын үндэс бүрдэв.

• Зэвсэгт хүчнээс НҮБ-ын ЭСА-нд оролцуулах бэлтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ЗХЖШ-ын Энхийг сахиулах албыг хэлтэс болгон өргөжүүлсэн.

• Зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургалтыг зохион байгуулж эхэлсэн нь цэргийн сургалтын агуулгад гарч байгаа нэг өөрчлөлт болов.

• Дорнод , Сүхбаатар , Хэнтий, Орхон аймаг, нийслэл хотод гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг дарах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд Зэвсэгт хүчнээс 33 нэгж химийн тусгай тоноглол бүхий техниктэй 70 гаруй офицер , 26 ахлагч, 699 цэрэг дайчид оролцов.

• Цас зудны хүндрэлтэй байсан Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Завхан аймагт нийт 32 мотор, 23 чиргүүлийг дайчлан гаргаж нийт 80.0 мянган тн.км-ийн үүрэг гүйцэтгүүлсэн.

• Зэвсэглэл техникийг шинэчлэх хүрээнд зарим зэвсгийг суудлын автомашинд суурилуулж байлдааны боломжийг дээшлүүлсний дээр ОХУ-аас гэрээний 3 төрлийн шинэ зэвсэг хүлээн авав.
2000-2001 онд БХЯ, ЗХЖШ-ын мэдлийн орон сууцнуудаас 916 айл орон сууцаа хувьчилж авчээ.

2002 он

• АДХЦ-ийн хөдөөгийн салбарт ажиллаж буй офицер, ахлагч нарт Хилийн тухай хуулийн дагуу 1 удаагийн мөнгөн урамшуулал олгож эхлэв.

• Цэргийн мэргэжлийн зэрэгтний тоо өсч 200 гаруйд хүрсэн нь бие бүрэлдэхүүн багагүй чадваржиж буйг харуулсан үзүүлэлт боллоо.

• Зэвсэгт хүчний зэвсэглэл техник болон хүний нөөцийн мэдээллийн санг боловсруулан ашиглаж эхэлсэн.

• Нийслэлийн дүүргүүд, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Дорнод аймагт З эвсэгт хүчнийг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.

• Эх оронч үндэсний үзлийг сэргээн хөгжүүлэх үүднээс нэгтгэл, ангиудад цэргийн тангараг давтах, төрийн дуулал дуулж эгшиглүүлэх ёслолыг сар бүр явуулах журам тогтоосон.

• “Цэрэг цагдаагын албан хаагчийг НҮБ-ын Энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль”-ийг боловсруулан батлуулсан нь Зэвсэгт хүчнээс олон улсын ЭСА-нд оролцох эрх зүйн үндсийг бүрдүүллээ.

• АНУ-ын цэргийн мэрэгжилтнүүдтэй хамтарсан болон Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын ЭСА-ны дадлага сургалт, семнарыг хийсэн . Энэ дадлага, семнарт 14 орны 40 гаруй төлөөлөгч оролцов.

• Зэвсэгт хүчний тухай хууль батлагдан гарч Зэвсэгт хүчинтэй холбогдсон харилцааг зохицуулж байх эрх зүйн үндэс тавигдлаа.

• Ерөнхийлөгчийн зарилгаар “Цэргийн байгуулалтыг 2006 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр ” батлагдав. Үүний дагуу зарим анги шинэ бүтцэд шилжсэн.

• Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас 1 салаа Бангладеш Улсад болсон ЭСА-ны олон улсын “энхийн элч” сургуульд амжилттай оролцлоо.

• Зэвсэгт хүчний анхны ажиглагч 2 офицер Конго, Баруун Сахарт 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэж эхлэв.

• “Зууны мэдээ” сонинд “Зэьсэгт хүчин-шинэ зуунд ” нэртэй 1 нүүр мэдээллийг сар бүр хэвлүүлж Зэсэгт хүчний үйл ажиллагааг сурталчиллаа.

• Ховд аймагт гарсан малын шүлхий өвчний голомтыг устгахад 80 хүн, 6 машин техник үүрэг гүйцэтгэв. Нийслэл хот болон Архангай аймгийн Хотонт , Цэнхэр сумын нутагт гарсан ойт хээрийн түймрийг унтраах ажилд Зэвсэгт хүчнээс 864 хүн, 38 машин техник оролцсон.

• Засгийн газраас хэрэгжүүлсэн “Мянганы зам” бүтээн байгуулалтын ажилд 327 хүнтэй зам хээрийн анги оролцож 700.0 сая гаруй төгрөгийн ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэв.

2003 он

• “Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаанд Цэргийн баг, Афганистанд артиллерийн Сургалтын хөдөлгөөнт баг илгээж эхэлсэн.

• АНУ, Бельгийн вант улстай хамтарсан “Хааны эрэлд” болон бусад ЭСА-ны сургалт дадлагыг зохион байгуулсан.

• Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа ахлагч нарын аттестатчиллыг явуулсаны зэрэгцээ цолны шатлалыг нэмж тэргүүн ахлагч, сургагч ахлагч цолыг олгодог боллоо.

• ЗХЖШ-т электрон шуудан ашигллах , радио болон видео хурал хийх боломж бүрдүүлсэн .

• Зэвсэгт хүчнээ гадаадад болон дотоодод сурталчлах зорилгоор “WEB” хуудас шинээр хийж Засгийн газрын болон Ази ,Номхон далайн бүсийн сүлжээнд байрлуулав.

• Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг уламжлал ёсоор тахин цэнгүүлсэн.

• АНУ-ын тусламжаар ЗХЖШ, Зэвсэгт хүчний 150 дугаар анги англи хэлний сургалтын танхим байгууллаа.

• Олон улсын Улаан Загалмайн хороотой хамтран Зэвсэгт хүчний хэмжээнд Зэвсэгт мөргөлдөөний хуулийн сургагч багш нар бэлтгэсэн.

• Барилгын цэрэг 75906 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийж 213.9 сая төгрөгийн барилгын материал хийц үйлдвэрлэв.

2004 он

• Иракт үүрэг гүйцэтгэж буй Цэргийн багтай өдөр тутам шуурхай холбоо барих үүднээс АНУ-ын талаас олгосон “Харрис” радио станцыг суурилуулав.

• “Цэргийн багуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”–ийн хүрээнд Барилгын цэргийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, ЗХЖШ-т шинээр Иргэний Хамгаалалтын хэлтэс байгуулсан.

• Шри Ланк Улсад болсон “Энхийн үйлс” ЭСА-ны олон үндэстний хээрийн сургуульд Зэвсэгт хүчнээс 1 салаа амжилттай оролцов. Уг сургаальд гэрээт цэргүүд анх удаа оролцсон.

• Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд удам дамжсан цэргийн болон урлаг, спортын гэр бүл зэрэг номинациар 6 гэр бүлийг тодруулж компьютер, гэр болон бусад шагналаар шагнасан.

• Зэвсэгт хүчний спорт урлагийн тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиож цэргийн парад, гардан байлдаан, зэвсэгтэй болон зэвсэггүй жагсаалын ажиллагаа, бөмбөрчидийн үзүүлбэрийг нийслэлчүүдэд сонирхуулсан нь Зэвсэгт хүчний шинчлэлийн үр дүнг харуулсан чухал арга хэмжээ болсон.

• МБАТ-ний 11-р спартакиадаас Зэвсэгт хүчний баг тамирчид 44 алт 42 мөнгө 28 хүрэл медаль хүртэж багаараа 1-р байр эзэлсэнээр энэ спартакиадыг 9 дэх удаагаа тэргүүллээ.

• НҮБ-ын аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудтай хамтарсан ЭСА-ны олон улсын сургалт , дадлагыг Монголд амжилттай хийсэн. Үүнд: АНУ, Англи, Франц, БНХАУ-ын 56 цэргийн албан хаагч оролцов.

• Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн баг АНУ-ын Аляск мужид болсон “COPE TUNDER” хээрийн сургуульд амжилттай оролцсон.

• Иракт гэрээт цэргийн албан хаагчид анх удаа үүрэг гүйцэтгэв. Ингэсэнээр тэдний гадаадад үүрэг гүйцэтгэх боломж нээгдлээ.

• БНЭУ-тай хамтарсан ЭСА-ны хээрийн сургалт дадлага, Ази, Номхон далайн бүс нутгийн 23 орны төлөөлөлгч оролцсон энхийг дэмжих ажиллагааны ар талын төлөвлөлтийн семнарыг зохион байгуулав.

• Дорно говь аймагт гарсан малын шүлхий өвчний голомтод урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажилд Зэвсэгт хүчнээс 6 техник 27 хүн ажиллав.

• Төрийн албан хаагчдын орон сууцанд 3 офицерыг оруулсанаас гадна “Цэргийн орон сууц” төслийн хүрээнд 110 айлын албан тушаалын орон сууц ашиглалтанд орууллаа.

• Мөн ЗХЖШ-ын “Орон сууц” төслийн хүрээнд 33 айлын амины орон сууц барьж эдэлбэр газрын хамт офицер, ахлагч нарт өгөв.

• Барилгын цэрэг 230.1 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийжээ.

2005 он

• АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Монгол Улсад айлчлах үеэрээ Монголын Зэвсэгт хүчний дайчдын ур чадвар мэрэгжлийн бэлтгэлийг өндрөөр үнэлсэн.

• Монгол цэрэг НАТО, НҮБ-ын шалгуурт тэнцэн Сьерра Леон, Косовод НҮБ-ын зөвшөөрөгдсөн болон мандаттай ажиллагаанд оролцож эхэлсэн.

• Монголын Зэвсэгт хүчний офицер анх удаа Олон үндэстний стратегийн штаб –т үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

• Монгол улсын Ерөнхийлөгч, ЗХЕК-ийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулсан.

• ОХУ-ын тусгай хүчинтэй хамтарсан хээрийн сургуулийг анх удаа хийсэн.

• Офицер, ахлагч нарын нийгмийн халамжийг сайжруулах хүрээнд төв, Орхон, Баян-өлгий аймаг, нийслэлийн зарим иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.

• Монгол Улсын Бүх цэргийн хар сүлдийг уламжлал ёсоор тахин цэнгүүлсэн

2006 он

• “Хааны эрэлд-2006” ЭСА-ны олон улсын сургалт дадлага Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, Бангладеш, Фижи, Тонга, Тайланд, Энэтхэг, АНУ, Монгол Улсын цэргийн багууд оролцлоо.

• Бүгд Найрамдах Турк Улсад болсон тусгай хүчний “Анадолу” хээрийн сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний салаа анх удаа оролцлоо

• Монгол Улсын хүний гавъяат эмч, хурандаа Ч.Балдар Монгол улсын Ардын эмч эрхэм хүндтэй цолыг анх хүртлээ.

• Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд Дархан – Уул аймагт ЭСА-нд оролцох үүрэгтэй 330 дугаар ангийг байгуулсан.

• Монгол Улсын Ерөнхийлөгч, ЗХЕК-ийн үүргийн дагуу “Цэргийн хотхоны стандарт”-ыг боловсруулан батлуулж,2005 онд Зэвсэгт хүчний 013, 2006 онд 016 дугаар ангийг жишиг хотхон болгон тохижуллаа.

• Бүгд Найрамдах Турк Улсаас манай Зэвсэгт хүчинд 300.000 ам. Долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.

• Зэвсэгт хүчинд хуулиар хүлээлгэсэн байлдааны болон олон талт үүргүүдийг биелүүлэх бэлтгэлийг хангах зорилгоор “Хотын байлдааны ажилгааны хотхон”-ыг Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд байгуулсан юм.

• Хугацаат албаны цэрэг дайчдыг офицер, ахлагч нарын нэгэн адил эрээн хувцасаар хангаж эхэлсэн.

• ЗХЖШ-ын дэргэд Гадаад хэлний сургалтын төв байгуулж офицер ахлагч нарыг сургаж эхэлсэн.

• Орхон аймагт “Үйлдвэрлэлийн ослын хор уршгийг арилгах үеийн харилцан ажиллагаа” сэдвээр иргэний хамгаалалтын команд штабын анхны сургуулийг зохион байгуулсан.

• Монгол японы хамтарсан “Чингис хаан” уран сайхны киноны зураг авалтад Зэвсэгт хүчний 16 анги байгууллагын 600 гаруй офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч оролцсон.

• Мөн 800 жилийн ойн хүрээнд цэрэг дайчид “Мянган морьтон” үзүүлэх тоглолтыг бэлтгэж 62000 гадаад, дотоодын жуулчин, төлөөлөгчдөд үзүүллээ.

  • ЗХЖШ-аас 2007 оныг

    “Залуу офицер, ахлагчийг дэмжих жил”

    болгон тусгай төлөвлөгөө гарган ажиллав.

  • Монгол улсын Засгийн газрын 2007 оны 89-р тогтоолоор батлагдсан “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр ”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилгоор ЗХЖШ-ын төлөвлөгөөг боловсруулж, батлан хамгаалахын сайдаар батлуулан хэрэгжилтийг зохион байгуулав.Энэ ажлын хүрээнд уламжлалт бус аюулын үед олон талт үүрэг гүйцэтгэх “Зориулалтат хүчин” “Ерөнхий зориулалтын цэргийн мотобуудлагын ангиудын олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх ” дэд төслүүдийг боловсруулав.
  • Зэвсэгт хүчнийг хүний хөгжлийн хүчин болгох, цэргийн албан хаагчдыг мэдээлэл авах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, мэдээлэл шинэ техник, хэрэгсэл дээр ажиллаж сургахад дэмжлэг үзүүлэх зорилгоор –32 анги, байгууллагад 254ш компьютерын хангалт хийж, 27 анги интернэтийн, 29 анги компьютерийн сургалтын танхимтай боллоо.
  • Цэрэг цагдаагийн албан хаагчийг “НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллгаанд оролцуулах тухай” Монгол Улсын хуулийн дагуу Баруун Сахар, Конго, Судан, Этиоп, Эритри, Гүржид НҮБ-аас явуулж буй ЭСА-нд цэргийн ажиглагчаар 12 офицер ажиллав. Мөн Ирак, Сиерра-Леон улс, Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийхан үүргээ амжилттай биелүүлэв.
  • Хааны эрэлд олон улсын хамтарсан хээрийн сургалт-дадлага 8-р сарын 1-16-ны өдрүүдэд таван толгой дахь ЗХ-ны сургалтын нэгдсэн төвд болж, Ази номхон далайн бүс нутгийн 9 орны 1000 гаруй цэргийн албан хаагчид оролцов. мөн БНЭУ-тай хамтран “Нүүдэлчин заан” хээрийн сургалт дадлага 8-дугаар сарын 26-наас 9-р сарын 5-ны хооронд болов. “Аминд халгүй зэвсэгийг энхийг сахиулах ажиллагаанд ашиглах нь” олон улсын сургалт, дадлага амжилттай явагдаж, 20 орны 44 төлөөлөгч оролцлоо. Үүнээс гадна БНТУ-д болсон “Анадолу-2007” олон улсын тусгай хүчний хээрийн сургуульд ЗХЖШ,ЗХ-ний 084-ангиас 3 офицер, 9 ахлагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцов.
  • ЗХЖШ-төрийн цэргийн байгууллагуудыг “Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага” болж үйл ажиллагаа явуулсны 10 жилийн ойг 10-рсард тэмдэглэв. Ой угтаж ЗХЖШ-ын бүтцийн нэгжүүд ихээхэн ажил өрнүүлж ЦТГ-ын “Мэдээлэл , дүн шинжилгээ, сургалтын танхим””ЗХ-ний мэдээллийн төв”: ЗХ-ний сургалтын нэгдсэн төвийн районд 240 хүний халуун усны байр, интернэтийн үйлчилгээний танхим байгуулагдсаны гадна ойд зориулж, “ЗХЖШ-зэвсэгт хүчний уураг тархи” түүхэн баримтат ном, кино, зурагт альбом, хэвлүүллээ.
  • Гадаадын 12 орны цэргийн сургууль дамжаанд 146 офицер, ахлагчийг суралцуулсаны гадна, 111 офицер, ахлагчийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ 35 хүнд 5 ханатай гэр олгож, 5 офицер, ахлагчийг гэр бүлийн хамт ОХУ-д амрааж, ЗХЖШ-ын 30 офицер, ахлагчийг эх орны үзэсгэлэнт газраар аялуулав.
  • Энхийгсахиулагчдад зориулж 50 айлын орон сууцны шавийг тавьж, Дархан хот дахь ЗХ-ний 330-р ангийн офицер, ахлагч нарын 135 айлын орон сууцыг засварлан, ашиглалтанд хүлээлгэн өгөв.
  • ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Тогоо ОХУ, Катар улсад албан ёсны айлчлал хийснээс гадна манай улсад БНХАУ,Катар, улсын ЗХЖШ-ын дарга нар айлчиллаа.
  • Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлж, Өвөрхангай аймагт ЗХ-нийг сурталчилах арга хэмжээг явуулав.



  • 2008 оны эхний хагас жилд

  • Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас 2008 онд “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, Зэвсэгт хүчний байлдааны болон олон талт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх “ бодлогын зорилтыг дэвшүүлэв.
  • Цэргийн удирдлагыг боловсронгуй болгох, мэдээллийн технологийг нэвтрүүлж, бүх шатны штабуудын чадавхийг сайжруулах зорилтыг хангаж, үйл ажиллагаандаа олон улсын төлөвлөлтийн G-ийн системийн туршлагыг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна. Уг ажлын хүрээнд Зэвсэгт Хүчний 330-р ангийн штабт энэ системийг турших ажлыг эхлүүлэв.
  • Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтны цэрэг-стратегийн сургалтанд дэмжлэг үзүүлж, яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын цэрэг-стратегийн сургалтыг явуулав. Мөн Улаанбаатар хот, Орхон, Дорнод, Хэнтий зэрэг 9 аймаг нийслэлийн цэргийн штабуудтай хамтран 9 мэргэжлээр 350 дайчилгааны бэлтгэл үүрэгтэн бэлтгэв.
  • Баян-хонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт гарсан цианит натри, мөнгөн усны бохирдлыг саармагжуулж, зарим аймагт илэрсэн дэлбэрээгүй сум, мина, гранат зэргийг устгаж байна.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчийн Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын бие бялдарын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох үзлэгийг явуулав.Үзлэгт Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүнүүд хамрагдсан болно.
  • “Иракийн эрх чөлөө” олон улсын ажиллагаанд оролцсон цэргийн багийн X ээлжийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай биелүүлээд 10-р сарын 1-ны өдөр эх орондоо ирлээ. Энэ ээлжээр Монгол цэргийн баг Иракт үүрэг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгаа юм. Гадаадын бусад оронд үүрэг гүйцэтгэж байгаа манай цэргийн багийнхны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
  • 2008 оны 9-р сарын 4-21-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд “Хааны эрэл-2008 ” олон улсын сургууль болж, 5 орны 300 гаруй цэргийн албан хаагчид оролцов. Мөн Монгол-Катарын цэргийн хамтарсан хээрийн сургалт болсноос гадна манай цэргийн баг Бангладеш улсад зохион байгуулагдсан “Энхийн элч” сургуульд оролцож, “Загвар салаа буюу жишиг салаа”-гаар шалгарлаа.
  • Монголын бүх ард түмний спортын 12-р их наадамд Зэвсэгт Хүчний баг, тамирчид спортын 18 төрлөөр өрсөлдөж, 72 алт, 70мөнгө, 42 хүрэл медаль авч багаараа I-р байр эзэлж Монголын бүх ард түмний спартикадад10 дахь удаагаа түрүүллээ. Зэвсэгт Хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Олон улсын хэмжээний мастер хошууч О.Гүндэгмаа “Бээжин-2008” олимпаас 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар боллоо.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
eegii (зочин)

ямар сайхан бичлэг вэ. их хөдөлмөр орсон байна даа. БХИС-н тухай бичлэг оруулаарай чадвал. төгсөгч.

Үлэмжийн чанар

Ерөнхийдөө бол ганц хоёр зохиомол түүх байдаг л байх гэхдээ сайхан бичлэг байна өө

Монгол Улсын Агаарын Орон Зайн Хяналт Удирдлагын Автоматжуулсан Систем КМ-2008 төсөл (зочин)

Орчин үед дэлхийн ихэнх улс орнууд өөрийн орны АДХЦ-ийн Радиотехникийн цэргийн хүч хэрэгслээр агаарын орон зайдаа хяналт тавьж байна.
Үүний тулд Радиолокаторын анги салбаруудыг хилийн дагуу, эсвэл нутаг дэвсгэрийн чухал шаардлагатай цэг, чиглэлд тараан байрлуулж радиолокацын долгионы бүрхэлтийг бий болгодог. Энэ бүрхэлт нь тухайн хяналтын бүсэд нисэх хэрэгслийг илрүүлэх, түүний хөдөлгөөн, чиглэл, шинж чанарыг тодорхойлох бололцоог олгодог тул агаарын хөлгүүдээс улс оронд учруулж болох болзошгүй аюулаас урьчилан сэргийлэх боломжийг олгодог.
Монгол Улсын Зэвсэгт Хүчний АДХЦ нь ”Төрийн цэргийн бодлогын үндэс”, “Зэвсэгт хүчний тухай” , “Хилийн тухай”, ”Агаарын зайг нисэхэд ашиглах тухай”, “Улсын нисэхийн тухай” болон бусад холбогдох хууль эрх зүйн актын хүрээнд Монгол Улсын агаарын орон зайд хяналт тавьж, улсын болон цэргийн онц чухал объектуудыг агаарын болзошгүй халдлагаас халхлах зэрэг үүргүүдийг нэр төртэй биелүүлж ирсэн, биелүүлсээр ч байгаа.
Дээрх үүргүүдийг 40 гаруй жилийн турш биелүүлэхэд шаардлага хангасан зэвсэг техник, сайтар сургагдаж бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин, холбогдох хууль эрх зүйн орчин, чадварлаг удирдлага, зохион байгуулалт зэрэг хүчин зүйлүүдийн харилцан шүтэлцээ нөлөөлсөн нь мэдээж хэрэг юм.
2008-2009 онд бид Зэвсэгт Хүчний АДХЦ-ийн хэмжээнд “АДХЦ-ийн агаарын орон зайг хянах, удирдах автоматжуулсан систем- КМ2008“ төслийн 1-р шатыг хэрэгжүүлээд байна. Энэ төслийн 1-р шатны хүрээнд АДХЦ-ийн Төв удирдлагын байр болон РТХорооны Удирдах байр, РЛ салбаруудын Удирдах байруудад автоматжуулсан удирдлагын системийн элементүүдийг бий болгож, шаардлагатай програм хангамжийг зохион бүтээн суурилуулж ажиллагаанд оруулаад байна.
2009 оны 2-р сараас бид Зэвсэгт Хүчний АДХЦ-ийн командлалын хамт тус цэргийн харъяа ангиудын удирдлагын байруудад системийн ажиллагааг зүгшрүүлэн сайжруулж, бие бүрэлдэхүүнийг дадлагажуулан өдөр тутмын жижүүрлэлтийн ажиллагаанд шилжүүлсэн болно.
Өнөөдөр дэлхий ертөнцийн глобалчлал, Монгол улсын гадаад харилцааны өргөжилт, зах зээлийн нийгмийн хөгжилт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан тус улсын агаарын орон зайг ашиглан нислэг үйлдэж буй гадаад, дотоодын авиа компаниудын агаарын хөлгүүдийн нислэгийн тоо өдрөөс өдөрт, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа болно.
Тэгвэл орчин үед нэг талаас агаарын нислэгийн хөдөлгөөн эрчимжсэн, нөгөө талаас цэргийн болон янз бүрийн террорист халдлагаас ямарч улс өөрийгөө хамгаалах шаардлагатай болсон үед, дэлхийн улс орнууд өөрийн АДХЦ-ийн зэвсэг техникийг сайжруулах, удирдлагын системийг нь боловсронгуй болгоход ихээхэн анхаарч, багагүй хөрөнгө зарцуулж байна.
Дээр дурьдсанаас дүгнэлт хийхэд манай улсын хувьд өөрийн орны инженер-зохион бүтээгчид, инженер-техникчдийн мэдлэг чадвар, хүч бололцоогоор бий болож буй АДХЦ-ийн шинээр боловсруулагдсан системийг агаарын орон зайг ашиглан нислэг үйлдэж байгаа онгоцнуудыг байнга хянах, мэдээллийг нь шуурхай боловсруулан дамжуулах ажиллагаандаа богино хугацаанд нэвтрүүлэн ашиглах нь нэн тэргүүнд тавигдаж буй шаардлага гэж бид үзэж байна.
Улс эх орны болон батлан хамгаалах салбарын эрх ашгийн үүднээс энэхүү асуудлыг шийдвэрлэснээр :
1. Системийн ажиллагаа, ашиглалт нь гадаадын аль нэгэн байгууллага, компаниас хараат бус байна.
2. Агаарын орон зайд хянах нислэгийн тооны өсөлтийг хангаснаар улс орны эдийн засагт орох навигацийн орлогыг нэмэгдүүлнэ.
3. Системийн програм хангамжийг тогтмол сайжруулах бололцоотой.
4. Системийг бий болгох эдийн засгийн үзүүлэлт нь адил төстэй гадаадын системээс хэд дахин хямд болно.
5. Системийг ашиглах боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх
зэрэг давуу талууд бий.

Бид уг төслийн хүрээнд зэвсэгт хүчний 303-р анги (АДХЦ-н УТБ), 65- анги (РТ Хороо командын байр) болон 323-р ангид шинэ ажлын байрууд бэлдэж түүндээ зориулан 16 төрлийн програм хангамж хийсэн. Мөн зэвсэгт хүчний 303, 65, 323-р ангиудыг утасгүй сүлжээ ашиглан холбосон. Уг сүлжээг ашиглан РЛС, РЛР, Хороо, УТБ-ын програмууд ажиллаж байгаа. Мөн ажлын байранд хяналт тавих камерын систем, телефон утасны системийг уг сүлжээг ашиглан шийдэж өгсөн.

Манай системийг ашигласанаар өмнө ашиглаж байсан системээс олон давуу талууд бий болсон. Өмнө нь РЛС-с УТБ хүртлэх бүх мэдээлэл телефон утсаар болон морозоор хэд хэдэн шат дамжлагатайгаар дамждаг байсан. УТБ-д ажиллаж байсан програм нь зөвхөн оператор нь утсаар болон моoрзоор хүлээн авсан целийн мэдээллийг гараас шивж оруулах үед целийн мэдээллийг дэлгэцэн дээр харуулах үйлдэл хийдэг байсан. Өмнөх системд целийн дугаарлалт болон дүрслэн үзүүлэн чадвар хязгаарлагдмал, гурван хэмжээст байдлаар тооцоо хийдэггүй мөн Монгол орны газар нутгийг гурван хэсжээст байдлаар харуулах боломжгүй байсан учир илрүүлэх бүс гэдэг ойлголт байхгүй байсан, агаарын замын хувьд өөрчлөх боломжгүй хатуу зааж өгсөн, анги салбаруудын тухай мэдээлэл байхгүй, удаан хугацааны туршид мэдээлэл хадгалах боломжгүй буюу хэсэг хугацааны дараа хуучин мэдээлэл устдаг, өөрт байгаа мэдээллээ бусад шаардлагатай програмууд буюу байгууллагуудтай солилцох боломжгүй гэх мэт олон хүндрэлтэй талууд байсан. Манай системд энэ бүхэн шийдэгдсэн.

РЛС-аас целийн мэдээг алс-азимутын координатын системээр авч түүнийгээ дэлхийн уртраг, өргөрөгийн собицол руу хөрвүүлэхдээ WGS84(World Geodetic System84) – н газарзүйн координатын системийг ашигласан. Уг хөрвүүлсэн целийн мэдээгээ ангиудын хооронд үүсгэсэн утасгүй сүлжээгээ ашиглан, өндөр хурдаар, олон улсын ASTERIX протоколооор солилцоно.
Бид целийн мэдээгээ ASTERIX протоколоор солилцсоноор Иргэнийн Нисэх, шинээр орж ирсэн РЛС болон бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох бүрэн боломжтой болсон. Хуучин систем целийн мэдээг радиолокацийн станц болон хорооноос утасаар авч планшет дээр дүрслэх, дэлгэцийн програмд целийн мэдээг оруулах гэх мэт гар ажиллагаа ихтэй байсан учир хугацааны хувьд хоцрол маш ихтэй байдаг байсан. Манай системийг ашигласанаар 1 секундаас бага хугацаанд целийн мэдээг РЛС-аас шууд РТ Хороо Командын байр болон АДХЦ-н УТБ-луу дамжуулан Агаарын Цагийн Байдлын дэлгэцийн програмд дүрслэн харуулна.
АДХЦ-н УТБ-н Агаарын Цагийн Байдлын дэлгэцийн програмд нэг дор 2500 хүртэлх целийг 350 хүртэлх цэгээр дүрслэн харуулах чадвартай. Програмд 1:100 000 масштабтай Монгол Улсын газрын зургийг оруулж өгсөн. Улсын хилийг нийт (нэг км –н нарийвчлалтайгаар) 4200 цэгээр, аймгийн хилийг нийт (нэг км –н нарийвчлалтайгаар) 17980 цэгээр зурж байгаа. Эдгээр цэгүүдийг ARCGIS програмыг ашиглан гарган авсан. Олон Улсын болон Дотоодын нислэгийн агаарын зам, агаарын хаалга болон АДХ торыг дүрслэн харуулж байгаа. Целийг дүрслэхдээ түүний хурд, өндөр, маяг, харьяалал, чиглэл гэх мэт бүрэн мэдээлэлийг хамт харуулах бөгөөд целийн мөрийг олон янзын сонголтоор харах боломжтой.

Хуучин АДХ торын системээр целийг 10км-ын нарийвчлалтай дүрслэж байсан бол манай системд целийг 1,5км-ын нарийвчлалтай дүрслэн үзүүлж байгаа.

Мөн Агаарын Цагийн Байдлын дэлгэцийн програмд Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт РЛС-ын байрлуулж, илрүүлэх бүсийг бодож гаргах боломжтой. Илрүүлэх бүс бодит гурван хэмжээст байдлаар харагдаж байгаа. Нэг өндрийн илрүүлэх бүсийг тооцохдоо тухайн газар нутгийн хотгор гүдгэр болон тооцох өндрөөс хамааран 14 тэрбум хүртэл математик үйлдлийг 2 минут хүртэл хугацаанд хийж байгаа. Илрүүлэх бүсийг NASA –н өндрийн өгөгдлийг (SRTM) ашиглан алсын дагуу 100м – н нарийвчлалтайгаар, азимутын дагуу нэг градусын алхамтайгаар тооцоолж байгаа. Ингэсэнээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувь хяналтанд байгаа эсэхийг хянах, РЛС-ыг хүссэн газартаа байршуулж анализ хийх зэрэг урьд өмнө байгааагүй шинэ боломжууд бий болгож байгаа юм.

Дэлхийн бөмбөрцөгийн гурван хэмжээст координатын системийг хоёр хэмжээст дэлгэцийн координатын системд хөрвүүлэхийн тулд дөрвөн хэмжээст матриц (quaternion) ашиглан бодож байгаа. Ингэснээр хүссэн газрынхаа газарзүйн солибцол болон АДХ торын кодыг харах боломжтой болсон.

АДХЦ-ийн Радиотехникийн чиглэлээр сургууль төгсөж, алба хааж байсан бидний хувьд болон сүүлийн үеийн мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа манай дадлага туршлага, чадвартай инженер техникийн боловсон хүчний хувьд “АДХЦ-ийн агаарын орон зайг хянах, удирдах автоматжуулсан систем- КМ2008“ төслийн эхний шатыг богино хугацаанд хэрэгжүүлэн, байлдааны жижүүрлэлтэнд шилжүүлсэн нь Монгол улсын инженер техникийн боловсон хүчний чадвар чансаа, бололцоог харуулсан төдийгүй, гадаадын ижил төстэй системээс дутахгүй үзүүлэлттэй бүтцийг бий болгож байгаа гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)