МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Оросын танк эсэргүүцэх пуужингийн цогцолбор
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

Оросын танк эсэргүүцэх пуужингийн цогцолбор

Танк эсэргүүцэх пуужингийн “Шмель” цогцолборыг 1959 онд зэвсэглэлд оруулсан нь ийм төрлийн зэвсгийн хамгийн анхных байв. Дараа нь танк эсэргүүцэх “Малютка” цогцолборыг боловсруулсан бөгөөд онцлог нь хөдөлгөөнтэй, пуужингийн нисэлтийг удирдах боломжтой болсон явдал юм.

1980-аад оны үед боловсруулсан, хагас автомат удирдлагатай, 5000 м алсын тусгалтай, дуунаас хурдан танк эсэргүүцэх “Штурм” пуужингийн цогцолбор нь тухайн үедээ хамгийн шилдэг нь байв. “Штурм” пуужингийн сайжруулсан нэлээд орчин үеийн загвар болох “Атака” пуужин 6000 м алсын тусгалтай, динамик хамгаалалттай шинэ загварын танкуудыг хөнөөх чадвартай.

Сүүлийн үед олон зориулалтын “Хризантема” пуужингийн цогцолборыг боловсруулсан байна.

“Хризантема-С” пуужингийн цогцолбор

Нэн шинэ үеийн танк, хөнгөн хөлөг онгоц, нам өндөрт нисч буй агаарын цель, хуягласан төхөөрөмж, амьд хүчийг устгах зориулалттай.

“Хризантема-С” цогцолборын салаа (байлдааны 3 машин) нь танкийн рот (14 нэгж танк)-ын давшилтыг няцааж, тэдний 60-аас багагүй хувийг устгах байлдааны боломжтой.

“Хризантема-С” цогцолборын үндсэн үзүүлэлтүүд:

пуужингийн алсын тусгал, м ………………… 6000

нисэлтийн хурд …………………… дуунаас хурдан

үндсэн явах анги ……………… БМП-3

байлдааны бүрдэл дэх пуужингийн тоо, ш …….…15

харвах төхөөрөмжийг цэнэглэх …………… автомат

“Хризантема-С” цогцолборын давуу тал:

· цаг агаарын ямар ч нөхцөлд, утаа болон тоосон хөшигтэй үед өдөр, шөнийн цагт хэдийд ч хуягт техникийн эсрэг хэрэглэх боломжтой;

· радиолокацийн шугамаар пуужинг цель рүү автоматаар чиглүүлэх;

· удирдлагын хагас автомат хоёр дахь сувагтай;

· нэгэн зэрэг хоёр цель рүү харвах боломжтой;

· маш өндөр хурдаар, багино хугацаанд цельд хүрэх;

нэн цэцтэй, буудлагын хурдны үзүүлэлт өндөр.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
dadido

надад мөрөндээрээс харвадаг танк сөнөөгч таалагддаг эднүүс чинь тээд бас л үнэтэй юм байна. УАЗ69 ийн ардаас харвадаг тийм эд байвал авсаархан устгагдсан ч өртөг нь хямд юм даа

отгоо (зочин)

энэ зэвсгээс хэрхэн хамгаалах вэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)