МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ! : Зэвсэгт хүчний Жанжин штаб Сар шинийн баярыг угтаж ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS »

XVII жарны “Тийн урвагч” хэмээх Төмөр бар жилийн хаврын тэргүүн сар- шинийн нэгэн, цагаан сарын баярыг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмад дайчид өндөр настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн амар мэндийг эрлээ.

ЗХЖШ-аас нийт 394 ахмад дайчид, өндөр насны гавьяаныхаа амралтад гарсан бөгөөд эдгээр ахмадууддаа Монгол Улсын хуулийн дагуу тэдний нэн тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх талаар БХЯ, ЗХЖШ-ын удирдлага байнга анхаарч жил бүр 120-150 ахмадыг “Багабаян” цэргийн амралт, “Найман шарга” гүүний саамны сувилалд хөнгөлттэй нөхцөлөөр амраан сувилах, Зэвсэгт Хүчний Клиникийн төв госпитальд үнэ төлбөргүй хэвтүүлэн эмчлүүлэх, амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа зарим ахмадуудад түлшний мод, нүүрс олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсний гадна 12 хүнд таван ханатай гэр олгож, сүүлийн 4 жилд 12.5 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг хүнд өвчтэй ахмадуудын эмчилгээний зардалд олгожээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас байлдаанд оролцсон ахмад дайгчдад нэг өрөө орон сууц буюу 35 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна. Үүнд Зэвсэгт хүчний харьяа байлдаанд оролцсон ахмадууд хамрагдаж байгаа бөгөөд 2009 онд Засгийн газраас дахин шийдвэр гарган урьд өмнө улсаас байр авч байсан, байлдаанд оролцсон ахмадууд мөн хамрагдаж байгаа юм.

Хаврын тэргүүн сар шинийн нэгэн, цагаан сарын баярыг угтаж ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав ахмад настнуудад хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэж гарын бэлгээ гардууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ЗХЖШ-ын удирдлага оролцож ЗХЖШ-ын ажиллагааны Удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Бадамбазар ЗХЖШ-ын 2009 оны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийлээ.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)